蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

标题: Их хаан [打印本页]

作者: 蒙英翻译    时间: 2012-11-17 22:34
标题: Их хаан
Их хаадын хөргийг Төрийн тулганы өргөөнд заллаа




Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой, “Үндэсний бахархлын өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр төрийн ёслол хүндэтгэлийн олон арга хэмжээг зохион байгууллаа. Тодруулбал, энэ өдөр Сүхбаатарын талбайд Төрийн далбааг мандуулж, Есөн хөлт цагаан тугийг цэнгүүлсэн бөгөөд зэвсэгт хүчний 850 албан хаагч тангараг өргөж, их хаадын хөргийг Төрийн тулганы өргөө болох Их өргөө гэрт залж, Чингис хааны морьт хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм.
Монголын түүхэн дэх 37 их хааны хөргийг Төрийн тулганы өргөөнд залсан явдал өнөөдрийн онцлох үйл явдлын нэг байлаа. Хөрөг залах ёслолд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон УИХ-ын гишүүд оролцсон юм. Тулганы өргөөнд заларсан 80х60 см-ийн хэмжээтэй хөрөг зургуудыг Ц.Бадамрагчаа зураачаар ахлуулсан уран бүтээлчид урлаж, түүх судлаач нэрт эрдэмтэн Н.Нагаанбуу хаадын хөрөг дүрийг гаргахад зөвлөхөөр ажилласан байна.


作者: 蒙英翻译    时间: 2012-11-17 22:35

Хөрөг залах ёслолыг санаачлан зохион байгуулсан УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хэлсэн үгэндээ “Соёлт дэлхийд түүхээрээ алдаршсан их хаадынхаа хөргийг төрийн тулга тулсан их өргөөндөө залж байгаа нь манай ард түмний цог хийморь сэргэх цаг болсныг бэлгэдсэн явдал” хэмээн онцолсон.
Төрийн ёслол хүндэтгэлийн эдгээр үйл ажиллагаанаас гадна соёл урлагийн ажиллагаа ч энэ өдрийн хөтөлбөрт багтсан бөгөөд үндэсний соёл урлагаа бахдан харуулсан “Монгол туургатан” хүндэтгэлийн тоглолт Соёлын төв өргөөнд эхлээд байна.
Ийнхүү эх түүхээ судлах, бахархах, дэлгэрүүлэх, өвлүүлэх үйлсийг нийт ард иргэддээ уриалсан олон ажлыг Засгийн газар, Ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссоос зохион байгууллаа .









欢迎光临 蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译 (http://www.mgltxt.com/bbs/) Powered by Discuz! X3