蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

标题: Зүйр цэцэн үг8 [打印本页]

作者: hmjg    时间: 2010-3-12 19:12
标题: Зүйр цэцэн үг8
Түмэн дүрэмгүй хүнээс төр ёс мэдэгч ганц дээр

Түмэн түүхий хүнээс төр ёсыг мэдэгч хүн дээр

Хэрэг удавч ялзрахгүй
Хэрээ өтлөвч бууралтахгүй

Хэрэг хийгээгүй бол хэнгэрэг дэлсэхгүй

Хэрэг хиртэхгүй
Хууль хуучирахгүй

Хэвээ сахиж явбал хэрэгт орохгүй

Цай аягалахгүй дайлах, малгай өмсөхгүй золгохтой адил



Итгэлийг олоход үнэн хэрэгтэй
Эндүүг халахад шударга хэрэгтэй.

Энэ бие хэврэг
Эрхэм нэр мөнх.

Ажилч хүний алдар мөнх
Ачит эхийн гавьяа мөнх.

Төрхмөө голсон хүүхэн муу
Төрлөө голсон хөвгүүн муу.

Хийгээгүй байж хөөрөх муу
Хийсэн гэж бардамнах муу.

Хурц хутга гарт халтай
Худал үг өөрт халтай.

作者: hmjg    时间: 2010-3-12 19:12
Нэр хугарснаас яс хугарсан дээр.

Хэлбэл няцаж болохгүй
Хийвэл буцаж болохгүй.

Үнэн юм үнэндээ сайхан
Үнэгэн малгай өвөлдөө сайхан.

作者: hmjg    时间: 2010-3-12 19:13
Сургаалгүй эм хазааргүй гүү хоёр адил

Учир мэдэхгүй хүнд сургаал үг хэлэх

Ургац үзэхгүй газар тариа хаясантай адил
      
Үг мэдэхгүй хүнд үг хэлэх үхрийн эвэрт тариа цацсан адил
Үг мэдэхгүй хүнд хэлсэн үг үнсэнд хаясан сувд адил

Зөв үг зүйлийн цэцэг адил

Зөв үг хурц хутга адил

Хулгайтай нийлсэн чонотой нийлсэн хоёр адил

Сайн үг мартагдашгүй
Саар үг санагдашгүй

Хүн хэдий сайн ч хэлэхээс нааш санахгүй
Цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоорохгүй

Цэцэн үг цээлээс гүн
Зүйр үг зүүнээс хурц

Аавын сургаал алт
Ээжийн сургаал эрдэнэ  





欢迎光临 蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译 (http://www.mgltxt.com/bbs/) Powered by Discuz! X3