蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

标题: Хонь [打印本页]

作者: hmjg    时间: 2010-5-11 20:15
标题: Хонь
Хонин сүрэг


Хонин сүрэг манай улсын нийт малын дотор 59,1 хувийг эзэлнэ. Хонин сүргийн тоогоороо Завхан, Увс, Хөвсгөл аймаг нийт аймгийн дотроос эхний байр эзэлдэг. Манай улсын нутаг дэвсгэрийн хангай, хээр, тал, говийн аль ч бүсэнд хонин сүргийг үржүүлдэг.

Манай улсын аль ч бүсийн бэлчээрийн хөрс, ургамлын нөхцөл нь хонин сүрэгт нэн идээшилтэй болно. Хонин сүргийг дотор нь нарийн, нарийвтар, ширүүвтэр ноосны, каракулийн чиглэлийн гэж ашиг шимийн тодорхой чиглэл тогтоон үржүүлж байна.

作者: hmjg    时间: 2010-5-11 20:15
Хонины нэр хэллэг

Хонь: Гэрийн тэжээвэр бог мал. Сүүн тэжээлтэн, төрөлхийн номхон, сүү мах нь сайн бөгөөд амттай, үс ноос нь зөөлөн бөгөөд арвин.
Хонь хотлох: Хонио хотонд оруулах
Хонь хяргах: Хонины ноосыг хайчилж авах
Хонь холбох: Хоёр эгнээ хонийг толгойгоор нь зөрүүлэн салаавчилж урт дээсээр нэг гогцоочлон олон хонийг холбон саахад бэлтгэх.
Хонь хатиартах: Хонь малын хамар ам нь битүүрч бие нь доройтож туранхайтах өвчин тусах.
Хонь үдлэх: Халууны цагт хонио өглөөний сэрүүнд бэлчээн үдийн халуун болоход гаднаа авчирч хэвтүүлэх.
Хонь угаах: Хачиг хувалзнаас сэргийлж эмтэй усаар угаах
Хонь ахарлах: Намар хонины ноосыг хайчлах.
Хонь хийх: (төхөөрөх, гаргах, алах)
Хурга имнэх, цагаалах: Чихийг зүсэж таних тэмдэг тавих, хөнгөлөх (засах)
Хөрөв: Сүүндээ цадаж тэвээрэн сүүл нь таваглаж дараа жилийн ханшийн ногоо идээшилж эхлэх хугацааны бүдүүрсэн хурга
Төлөг: Хоёр настай хонь. Хоёр халбаган шүдтэй.
Зусаг: Гурван настай эм хонь, ямаа
Ирэг: Нас гүйцсэн эр хонь
Хуц ялгах: Зуны цагт хуцыг төллөх хонин сүргээс салган тусгаарлаж хариулах
Эм хонь: Зусгаас дээшхи насны хонь





欢迎光临 蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译 (http://www.mgltxt.com/bbs/) Powered by Discuz! X3