蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

标题: Барга [打印本页]

作者: hmjg    时间: 2010-6-16 21:39
标题: Барга
Барга
Дорнод монголд суудаг нэг ястан нь Барга юм. Барга нарын эртний өвөг дээдэс нь XIII зуунаас урьд Байгаль далайн тэндэх Баргажин төхөм гэдэг газар нутаглаж байсан баргуд хэмээх хүчирхэг аймаг болно. Баргуд нь XIII зууны үед ойн иргэд, хорь түмэдийн хамт монголын эзэнт гүрнийй бүрэлдэхүүнд орж урианхайн мянганы нэгэн болж явжээ.
Барга нарын нэг хэсэг нь Төв аймгийн Авдарбаян сумын харъяат барга нар болно. Эд нар Хөлөннуурын баруунтайх Хөвөөт хөх, Шулуун шар, Шулуун улаан, Хөвөөт улаан хошуунаас 1910 хэдэн оны үед Базаргарьд цорж лам, Очирваань гүн, Жамбал гүн, Тулай гүн нарын удирдлагаар Монголд ирж, Богдын шавь болж Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу нутгаас Авдарбаян Чулуут гэдэг газрыг авч нутаглан, Богдын их шавийн Эрдэнэ хувилгааны барга отог болжээ.

Дорнодод сүүлд ирж нутагласан барга нар тус аймгйн Хөлөнбуйр сумнаа сууж байна. Энэ барга нь шинэ баргын Хөвөөт цагаан хошуунаас нүүдэллэн ирж, Хөлөнбуйр сумын үндсэн хүн ам болсон бөгөөд угтаа Хөлөн нуурын зүүнээр Буйр дагуу нутагладаг Хөвөөт цагаан Шулуун цагаан, Хөшөөт шар хошууны хүмүүс юм. Ер нь барга нар нь буриад, халх, өвөрлөгчдийн нэгэн адил хэл аялгуу, зан суртал, соёл нь мөн холимог шинжтэй юм. Бараг ястний хэл аялгуу нь нийтдээ дорнод монголын барга буриадын аман аялгуунд багтах бөгөөд хуучин барга нь солоон /манж хамниган/, шивчин /буриад/, өөлд /ойрад/ аялгуутан болох ба шинэ барга нь барга-буриадын аман аялгуу буюу Хөвөөт цагаан хошууны аялгуу, барга-халхын аялгуу, Шулуун хөх, Хөвөөт хөх хошууны аялгуу гэсэн ялгавартай байна.

作者: hmjg    时间: 2010-6-16 21:40
Дархад
Дархад бол монгол нутгийн умардад байсан ойн иргэдийн залгамчир болохын дээр анх монгол, түрэг овог аймгийн нийлбэрээс бүрэлдэн төлөвшсөн монгол угсаатан болно. Дархад нутагт хүрэл зэвсгийн үеэс эртний овог аймгууд нутагласнаас нааш XVIII зууны үе хүртэл янз бүрийн угсааны овог аймгууд ирж суурьшсанаар XVIII зууны дунд үеэс нэгэн ястан үүсэх сурвалж бий болж XIX зууны сүүлч, XX зууны эхээр ястан бүрэлдэх явц төлөвшиж ястны өвөрмөц шинжийг олсон ажээ.

Дархадын овгуудын бүрэлдэхүүнийг ажиглавал. Хар дархад, ухаа дархад, шарнууд, барнууд өөлд, чонод цагаан зоот /чооду/, хар зоот, шар зоот, маанжираг, буриад, кариад, хоролмай, урад, сөнөд, харнууд, ойнад, илжигэн, цагаан хуулар, ногоон хуулар, хар хуулар, хиргис, соён, хар соён, эрхид, онход, балигч, уйгур, хаасууд, цахар, манхлаг гэсэн 32 овог байгаагаас монгол угсааных нь: хар дархад, ухаа дархад, шарнууд, барнууд, чонод, сөнөд, ханууд, маанжраг, манхилаг, хариад, онхот, илжигэн, ойнод, цахар, буриад, өөлд яс болох ба үүнээс хар дархад нь халх хамниганы холимог гаралтай ажээ. Түрэг угсааны овог нь соён, хуулар уйгур, хиргис, эрхит, балыг хоролмай зэрэг яс болохын дээр зоот, хаасууд овог нь нэн /самоди/ угсаатанд хамаарагдана.

Ийнхүү дархад ястан нь монгол овог голлосон түрэг, нэн угсаатны холимог гаралтай байна. Дархад хэмээх нэр нь тэдний нэгэн болох Дархад овгийн нэрнээс гарчээ. Дархад овог нь хар дархад, ухаа дархад гэсэн хоёр яс болохын дээр хар дархад нь Богдод анх шавь болсон улс бөгөөд сүүлд эд нар Хараа, Ерөөд нутаглаж байгаад Шишгидэд эргэн очиж нутаглан суугаад Жавзундамба хутагтад үслэг алба залгуулдаг дархлагдсан шавь нь болж, улмаар бусад яс овгийнхон нь түүнийг дагалдан шавийн бүрэлдэхүүнд орж тэднийг нийтэд нь дархад шавь нар гэх болжээ.
Тийнхүү Хөвсгөлийн урианхайн хязгаарт дархад шавь үүссэнээс хойш энэ нутгийн Дүүрэгч вангийн хошууны урианхай отог, дрхад шавюь нарын хооронд газар ус, бэлчээрийн талаар баахан зөрөлдөөнтэй болсон авч Дархад нь зундаа Шишгидийн сав газар, өвөлд нь Агар, Өэлтэс, Алтрга, Мөрөн зэрэг газраар нутаглан урагш хойшоо нүүдлэн аж төрөх болжээ.





欢迎光临 蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译 (http://www.mgltxt.com/bbs/) Powered by Discuz! X3