蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译
标题: 蒙古国举行阅兵仪式庆祝国旗日 [打印本页]
作者: 蒙英翻译 时间: 2012-7-10 20:46
标题: 蒙古国举行阅兵仪式庆祝国旗日
Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн далбааны өдөрт зориулсан ёслолд оролцов
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Төрийн далбааны өдөр, Үндэсний баяр наадамд зориулсан цэргийн ёслолын жагсаал, хүндэтгэлийн арга хэмжээнд өнөөдөр оролцов.
Ерөнхийлөгч улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг-Монгол Улсын Төрийн далбааг дээдлэн шүтэх ард түмний хүсэл эрмэлзэл, үүсгэл санаачилгыг дэмжиж 2011 оны 7 дугаар сарын 9-нд зарлиг гаргасан билээ.
Энэ зарлигт “Монгол хүний үндэсний бахархал, эх оронч үзлийг хөхиүлэн дэмжих зорилгоор монгол түмний их түүх, эв нэгдэл, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбаагаа өргөө гэр, албан тасалгаандаа ёс төртэй залж, гүн хүндэтгэлтэй хэрэглэж хэвшихийг Монгол Улсын нийт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад уриалсугай” хэмээсэн байдаг юм.
作者: 蒙英翻译 时间: 2012-7-10 20:47
欢迎光临 蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译 (http://www.mgltxt.com/bbs/) |
Powered by Discuz! X3 |