|
2#
楼主 |
发表于 2011-7-10 09:52:26
|
只看该作者
5.1.4 Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй хоёр талын хэсэг нь (C 010 %, M 100%, Y 090%, K 000%) -ийн улаан өнгөтэй байна.
5.1.5 Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт байрлах соёмбо нь (C 000%, M 015%, Y 000%, K 000%) -ийн алтан шар өнгөтэй байна.
5.2 Далбааны хэмжээнд тавих шаардлага
5.2.1 Төрийн далбааг үйлдэх, дүрслэхдээ түүний хэмжээнээс үл хамааран Үндсэн хуульд хавсаргасан эх загварт заасан тэг, өргөн, уртын 1: 2-ын харьцааг чанд баримтална.
5.2.1 Төрийн далбааг батлагдсан тэгийн дагуу 1:2-ын харьцааг баримтлан хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн, дурын хэмжээгээр үйлдвэрлэнэ.
5.2.2 Төрийн далбааг үйлдэхдээ 2дугаар зурагт заасан хэмжээсийг баримтална.
2-р зураг Төрийн далбааны үндсэн хэмжээ
Тайлбар: Зурагт үзүүлсэн А нь уртын хэмжээний дурын тоо.
А - г дурын тоогоор авч дүрсийн хэмжээг томруулж, жижгэрүүлэх боломжтой.
Жишээ нь: А-г 1 см-ээр авсан тохиолдолд 3А нь 3 см, 1,5А нь 1,5 см-тэй тэнцүү гэх мэт.
Тайлбар: Далбааны бүч, ишинд бэхлэх хэмжээг далбааны үндсэн хэмжээнд тооцохгүй.
5.3 Соёмбонд тавих шаардлага
5.3.1 Далбаан дээр соёмбыг байрлуулахдаа 3-р зурагт заасан хэмжээсийг баримтална.
3-р зураг. Далбаан дээр байрлах соёмбоны байгуулалт
Тайлбар: Зурагт үзүүлсэн а нь уртын хэмжээний дурын тоо. а - г дурын тоогоор авч дүрсийн хэмжээг томруулж, жижгэрүүлэх боломжтой.
Жишээ нь: а-г 1 см-ээр авсан тохиолдолд 3 а нь 3 см, 1,5 а нь 1,5 см-тэй тэнцүү г.м.
5.3.2 Соёмбоны дөлийг 4 дүгээр зурагт заасны дагуу байрлуулна.
4-р зураг. Соёмбоны дөлний байгуулалт
Тайлбар: Зурагт үзүүлсэн а нь уртын хэмжээний дурын тоо. а - г дурын тоогоор авч дүрсийн хэмжээг томруулж, жижгэрүүлэх боломжтой.
Жишээ нь: а-г 1 см-ээр авсан тохиолдолд 0,5 а нь 0,5 см, 2,5 а нь 2,5 см, 5 а нь 5 см-тэй тэнцүү гэх мэт.
5.3.3 Соёмбоны нар, сарыг 5 дугаар зурагт заасны дагуу байрлуулна.
5-р зураг Соёмбоны нар, сарны байгуулалт
Тайлбар: Зурагт үзүүлсэн а нь уртын хэмжээний дурын тоо. а - г дурын тоогоор авч дүрсийн хэмжээг томруулж, жижгэрүүлэх боломжтой.
Жишээ нь: а-г 1 см-ээр авсан тохиолдолд 1,5 а нь 1,5 см, 4 а нь 4 см, 6 а нь 6 см-тэй тэнцүү гэх мэт.
5.3.4 Соёмбоны гурвалжин, тэгш өнцөгтийг 6 дугаар зурагт заасны дагуу байрлуулна.
6-р зураг. Соёмбоны гурвалжин болон тэгш өнцөгтийнбайгуулалт
Тайлбар: Зурагт үзүүлсэн а нь уртын хэмжээний дурын тоо. а - г дурын тоогоор авч дүрсийн хэмжээг томруулж, жижгэрүүлэх боломжтой.
Жишээ нь: а-г 1см-ээр авсан тохиолдолд 2 а нь 2 см, 3 а нь 3 см-тэй тэнцүү гэх мэт.
5.3.5 Соёмбоны зөрсөн 2 загасыг 7 дугаар зурагт заасны дагуу байрлуулна.
Тайлбар: Зурагт үзүүлсэн а нь уртын хэмжээний дурын тоо. а - г дурын тоогоор авч дүрсийн хэмжээг томруулж, жижгэрүүлэх боломжтой.
Жишээ нь: а-г 1см-ээр авсан тохиолдолд 0,6 а нь 0,6 см, 2,35 а нь 2,35 см-тэй тэнцүү гэх мэт.
5.3.5 Соёмбоны баганыг 8 дугаар зурагт заасны дагуу байрлуулна.
7-р зураг. Соёмбоны зөрсөн 2 загасны байгуулалт
8-р зураг. Соёмбоны баганын байгуулалт
5.4 Далбааны эд, түүнд тавих шаардлага
5.4.1 Төрийн далбааг ASTM D 6613-08стандартын шаардлага хангасан хөвөн цаасан, нийлэг, холимог, торгон, полиэстр болон бусад эдээр хийнэ.
5.4.2 Төрийн далбааг үйлдэхдээ оёх, зурах, сийлэх, хэвлэх, хатгах, наах, цоолборлох, барлах зэрэг төрөл бүрийн хувилбараар технологийн янз бүрийн аргыг хэрэглэнэ.
5.4.3 ASTM D 6613-08стандартын шаардлага хангасан нэхмэл эдээр хийсэнтөрийн далбааны гадна орчинд байх эдэлгээний хугацаа 90 хоног байна.
6 Нэхмэл эдийг шалгах арга
6.1 Төрийн далбааны нэхмэл эдийг дараах стандартын дагуу шалгана. Үүнд:
- MNS 1835-2 Нэхмэл бүтээгдэхүүн. 1м2-ын жин тодорхойлох арга
- MNS 1835-3 Нэхмэл бүтээгдэхүүн. Зузаан тодорхойлох арга
- MNS 4010 Нэхмэл. Ширхэгтийн бүрэлдэхүүн тодорхойлох арга
- MNS 1835-5 Нэхмэл бүтээгдэхүүн. Тасрах үеийн даац, суналт тодорхойлох арга
- MNS 1835-8 Нэхмэл бүтээгдэхүүн. Норгосны дараах хэмжээний өөрчлөлт тодорхойлох арга
- MNS 4072 Нэхмэл материал. Будгийн тогтворыг угаалтанд тодорхойлох арга
- MNS 4070 Нэхмэл материал. Будгийн тогтворыг хуурай, нойтон байдал үрэлтэнд тодорхойлох арга
- MNS 4073 Нэхмэл материал. Будгийн тогтворыг хими цэвэрлэгээнд тодорхойлох арга
ТӨГСӨВ.
|
|