蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

标题: Зэвсэглэсэн дээрэмчдийг хайж байна [打印本页]

作者: hmjg    时间: 2009-11-15 17:25
标题: Зэвсэглэсэн дээрэмчдийг хайж байна
2009 оны 11 сарын 13

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутагт өвөлжиж байсан н.Янгивынд өчигдөр 00.10 цагийн орчим зэвсэгтэй хүмүүс халджээ. Хөдөөний малчин айл холоос ирсэн хүмүүс байна хэмээн цай хоол хийж өгөх гэтэл тэдгээр залуус хоёр буу гарган ална хэмээн айлган сүрдүүлсэн гэнэ. Тэд дөрвүүлээ байсан бөгөөд нүүрэндээ даавуу болон маскаар хаалт хийн мөнгө өг хэмээн шаарджээ. Гэрийн эзэн бэлэн байсан 200 мянган төгрөгөө өгөхөд тэд үнэ хүрэх өөр зүйл өгөхийг шаардсан аж. Үнэ хүрэхээр зүйл байгаагүй учир хоттой малаас нь авья хэмээн тэд ярилцаад 40 гаруй бог малыг нь ачаад явжээ. Гэрийн эзэд машиных нь дугаар, маркийг нь мэдэж чадаагүй гэнэ. Тэдний сумын төвөөсөө зайдуу байдаг ч шөнөдөө цагдаагийнханд мэдээлэл өгчжээ. Эрүүгийн цагдаа болон аймгийн цагдаагаас ажлын хэсэг байгуулан гэмт хэрэгтнүүдийг эрэн хайж байна.
Х.Хангал




欢迎光临 蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译 (http://www.mgltxt.com/bbs/) Powered by Discuz! X3