蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

标题: 蒙古国学校因H1N1准备休息14天 [打印本页]

作者: hmjg    时间: 2009-10-21 21:07
标题: 蒙古国学校因H1N1准备休息14天



Өнөөдөр 15 цаг 5 минут
Засгийн газрын ээлжит хуралдаан дуусч, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “А” хүрээний  H1N1 вирусын халдвар авсан хүний тоо өнөөдөр өглөөний байдлаар 139-д хүрсэн тухай онцлов. “Тэднээс тандалтаар 77 нь дээрх вирусын халдвар авсан болох нь тогтоогдсон. Гэхдээ эрүүл байгаа, дархлаа суусан” гэлээ. Түүнчлэн дээрх нөхцөл байдлын улмаас улсын хэмжээнд ирэх долоо хоногийн даваа гаригаас эхлэн ерөнхий боловсролын дунд сургуулийг 14 хоногийн хугацаагаар амраах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргасан  тухай мэдэгдлээ. Жил бүрийн арваннэгдүгээр сарын 4-нд дунд сургуулийн өвлийн амралт эхэлдэг. Энэ жил уг амралтыг урагшлуулж, ирэх долоо хоногоос эхлүүлэхээр болжээ.
Г.Дарь




欢迎光临 蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译 (http://www.mgltxt.com/bbs/) Powered by Discuz! X3