网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 4178|回复: 1
打印 上一主题 下一主题

АЛТ

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2009-12-17 13:07:12 | 只看该作者 |只看大图 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
本帖最后由 hmjg 于 2009-12-17 13:13 编辑




АЛТНЫ ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙН ӨСӨЛТИЙН АЛБАН ТАТВАРЫН ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ, ҮР ДҮН

Жамп ХХК-ий эдийн засагч Х.Агваанлувсан
Монгол газар ХХК-ий ахлах эдийн засагч Р.Хишигнэмэх
Дэлхийн улс орнуудад нүүрлээд буй эдийн засгийн хямралыг эрсдэл багатай даван туулах, Монгол улсын газрын хэвлий дэх байгалийн нөөц, баялгийг зөв зохистой ашиглах асуудлын хүрээнд алт олборлолтын салбарыг төрөөс дэмжин, Монгол улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол банк, ХХБ болон алт олборлогч компаниудын санаачлагаар 2009 оны 02 сарын 20-нд олон талт уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулсан нь чухал ач холбогдолтой үйл явдал боллоо гэж дүгнэж байна.
Сүүлийн жилүүдийн дэлхийн зах зээл дэх эрдэс түүхий эдийн үнэ ханшийн  өсөлтүүдээс үүдэн уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж Монгол улсын эдийн засагт томоохон байр суурийг эзлэх болсон билээ. Харамсалтай нь өнгөрсөн гурван жилд болж өнгөрсөн уул уурхайн салбарын бодлогын томоохон өөрчлөлтүүд нь салбарын хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, борлуулалтанд сөргөөр нөлөөлж эхлээд байна.
2#
 楼主| 发表于 2009-12-17 13:12:08 | 只看该作者
Сүүлийн жилүүдийн дэлхийн зах зээл дэх эрдэс түүхий эдийн үнэ ханшийн  өсөлтүүдээс үүдэн уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж Монгол улсын эдийн засагт томоохон байр суурийг эзлэх болсон билээ. Харамсалтай нь өнгөрсөн гурван жилд болж өнгөрсөн уул уурхайн салбарын бодлогын томоохон өөрчлөлтүүд нь салбарын хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, борлуулалтанд сөргөөр нөлөөлж эхлээд байна.
2006 оны 5-р сард Монгол Улсын Их Хурлаас "Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар"-ын хуулийг баталсан нь үндэсний алт олборлогч компаниудын ашиг сонирхолыг ноцтойгоор зөрчсөн явдал болсон.
Энэ хуулийг батлахаас өмнө тус хуулийн эдийн засгийн үндэслэл, хууль эрх зүйн үндэслэлийг тодорхойлох судалгаа огт хийгдээгүй байна.
ЗБҮӨАТатварын сөрөг талуудыг дурдвал хууль батлагдсанаар алт олборлогч олон жижиг, дунд аж ахуйн нэгжүүд дампуурч, эсвэл татварын дарамтгүй салбаруудад шилжиж, бүр зарим нь алтны хууль бус наймаа, гэмт хэргийн сүлжээ, далд эдийн засагт шилжсэн гэж салбарын төлөөллүүд үзэж байна.
Мөн алт олборлолтын салбарыг тойрсон олон компаниудын үйл ажиллагаа хумигдаж, орлогогүй болжээ.
Гэнэтийн ашгийн татварын хууль болон түүнийг дагалдан гарсан бусад хууль журмуудын үр дүнд Монгол Улсын төсвийн зарлага гэнэтийн ашгийн татварын хууль батлагдсан үеэс эхлэн огцом буюу жилд дунджаар 56 хувиар нэмэгдсэн байна. Эдийн засгийн үйлдвэрлэлийн чадал нэмэгдээгүй үед төсвийн тэлэх бодлого хэрэгжүүлэхэд нийт эрэлт нэмэгдэж үр дүнд нь эдийн засаг дахь ерөнхий үнэ нэмэгддэг билээ. Энэхүү онол Монголын амьдралд батлагдсан юм. Монгол улсын санхүүгийн зах зээл дэх мөнгөний нийлүүлэлт маш өндөр хурдацтайгаар нэмэгдэж байгаа нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулсан. Нийт мөнгөний тэрхүү өндөр өсөлтийн зэрэгцээ Монгол улсын төсвийн нийт зарлага урьд хожид байгаагүй өндөр хурдаар өссөний үр дүнд эдийн засаг халалтын байдалд орж улмаар инфляцийн түвшинг эрс нэмэгдүүлэхэд хүргэсэн.
Гэнэтийн ашгийн татварын хууль батлагдахаас өмнө буюу 2005 онд Монгол улсад алт олборлогч аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүс 24.1 тн алт олборлож байсан бол 2006 онд 22.5 тн, 2007 онд 17.4 тн, 2008 онд 12.5 тн болж тус тус буурсан байна. Мөн Гаалийн Ерөнхий Газрын статистик мэдээллээр 2005 онд 23.8 тн, 2006 онд 15.4 тн, 2007 онд 11.6 тн алт экспортлосон байна. Судалгаанаас харахад Алтны үйлдвэрлэлд алтны үнэ нөлөөлөөгүй бөгөөд алтны салбартай холбоотой бодлого зохицуулалт буюу тодруулбал алтны үнийн өсөлтийн албан татварын тухай хууль нөлөөлсөн нь тодорхой байна. Дээрх тоон мэдээлэлд үнийн өсөлтийн албан татвар хамаардаггүй тогтвортой байдлын гэрээтэй "Бороо гоулд" компанийн олборлосон алтны хэмжээг оруулан тооцсон.
Мөн хувиараа алт олборлогч нар 2005 онд 1723 кг алт тушааж байсан бол ЗБҮӨАТатварын хууль батлагдсан 2006 онд 223 кг болж буурч байжээ.
Алтны олборлолтоос улсын төсөвт орох орлогын тооцоо
Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварыг тэглэх болон тэглээгүй /одоогийн хувь хэмжээгээр/ байх үед улсын төсөвт төвлөрч байгаа орлогын ялгааг тооцож харуулав.
Тооцоог энгийн болгох үүднээс 2009 онд улсын хэмжээнд нийт 25 тонн цэвэршүүлсэн алт олборлоно гэж тооцон, ЗБҮӨАТатвартай байгаа тохиолдолд нийт олборлосон алтны 40 хувь нь хууль бусаар арилжигдана гэж үзлээ.
Шороон ордод алт олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын үйлдвэрлэлийн өртөг, зардлын судалгаанд үндэслэн зардлыг тооцсон болно. Зардлын тооцоонд Бороо гоулд ХХК-ий тооцоог авч тусгаагүй болно.
Судалгаанд 2008 онд:
100 кг-аас дээш хэмжээтэй алт олборлосон Мон полимент ХХК, Шижир алт ХХК, Гацуурт ХХК, Жамп ХХК, Эрдэс холдинг ХХК;
50 кг-аас дээш хэмжээтэй алт олборлосон Монгол болгар гео, Өрмөн Уул, Одод гоулд;
50 кг-аас доош хэмжээтэй олборлосон Сонор трэйд, Дацан трэйд гэх мэт компаниуд хамрагдсан.
2009 оны алтны ханшийн таамаглалыг дэлхийн алт олборлогч 25 компанийн эдийн засагчдын гаргасан прогнозоор тооцоонд авсан болно.
Тооцоо №1. ЗБҮӨАТатварыг тэглэснээр Улсын татвартын орлогод үзүүлэх
эдийн засгийн үр нөлөө
мян.ам доллар
Алт олборлолт
х.н
*880,74$
900$
*1073$
Олборлох алтны хэмжээ
Кг
25000
25000
25000
Улсад тушаагдах хэмжээнээс хорогдох
%
0
0
0
Улсын эрдэнэсийн санд тушаагдах хэмжээ
Кг
25 000,0
25 000,0
25 000,0

Унци
803 768,7
803 768,7
803 768,7
Алтны ханш
$/гр
28,3
30,5
34,5

USD/oz
880,74
950
1073
Борлуулалтын орлого
мян.$
707 911
763 580
862 444
**Үйлдвэрлэл, үйл ажиллагааны зардал
мян.$
460 142
460 142
460 142
Нөхөн сэргээлтийн зардал
мян.$
14 158
15 272
17 249
Зээлийн хүүгийн зардал
мян.$
34 511
34 511
34 511
Нөөцийн төлбөр
мян.$
35 396
38 179
43 122
Үнийн өсөлтийн Албан татвар
мян.$
0
0
0
Татвар ногдох орлогоос хасагдах зардал
мян.$
530 049
532 832
537 775
Татвар ногдох орлого
мян.$
177 863
230 748
324 669
Орлогын албан татвар
мян.$
44 016
57 237
80 717
*Дэлхийн алт олборлогч 25 компанийн эдийн засагчдын гаргасан 2009 оны алтны прогноз үнэ
**Үйлдвэрлэл, үйл ажиллагааны зардлын дүнг дээд хэмжээгээр тооцсон ба үүнд цалин хөлс, түлш шатахуун, эрчим хүч, сэлбэг хэрэгсэл, үндсэн болон туслах материал, захиргааны зардал, үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдол. Үйлдвэрлэлийн зардлаар тооцсон нэг унци алтны өртөг 572,5 ам.доллар болно.
УЛСЫН ТӨСӨВТ ОРУУЛАХ НИЙТ ТАТВАРЫН ТООЦОО
Орлогын албан татвар 25%
мян.$
44 016
57 237
80 717
Нөөц ашигласны төлбөр 5%
мян.$
35 396
3 179
43 122
Үнийн өсөлтийн татвар
мян.$
0
0
0
Татварын нийт орлого
мян.$
79 411
95 416
123 839
Тооцоо №1 дээр 68%-ийн татварын тэглэснээр улсын эрдэнэсийн санд тушаагдах алтны хэмжээ болон улсын төсөвт төвлөрөх татварын орлогыг харуулсан. Энэхүү тооцоонд улсын эрдэнэсийн санд нийт олборлосон металл 100% тушаагдана гэж тооцлоо.
Дээрх тооцоонд байгаль орчныг нөхөн сэргээх зардлыг орлогын 2%, зээлийн хүүгийн зардлыг нийт үйлдвэрлэл, үйл ажиллагааны зардлын 50% нь зээл байхаар тооцсон ба зээлийн жилийн хүүг 15%-аар тус тус авч тооцлоо.
Тооцоо №2. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ЗБҮӨАТатварын хуулийн дагуу улсын
татварын орлогод үзүүлэх эдийн засгийн үр нөлөө
Алт олборлолт
х.н
*880,74$
900$
*1073$
Олборлох алтны хэмжээ
Кг
25000
25000
25000
Хууль бусаар арилжигдах
%
40
40
40
Улсын эрдэнэсийн санд тушаагдах хэмжээ
Кг
15 000.0
15 000.0
15 000,0

Унци
482 261,2
482 261,2
482 261,2
Алтны ханш
$/гр
28,3
30,5
34,5

USD/oz
880,74
950
1073
Борлуулалтын орлого
мян.$
424 747
458 148
517 466
Үйлдвэрлэл, үйл ажиллагааны зардал
мян.$
460 142
460 142
460 142
Нөхөн сэргээлтийн зардал
мян.$
8 495
9 163
10 349
Зээлийн хүүгийн зардал
мян.$
34 511
34 511
34 511
Нөөцийн төлбөр
мян.$
21 237
22 907
25 873
Үнийн өсөлтийн Албан татвар 68%
мян.$
10 081
32 794
73 130
Татвар ногдох орлогоос хасагдах зардал
мян.$
525 971
550 354
593 656
Татвар ногдох орлого
мян.$
-101 224
-92 206
-76 190
Орлогын албан татвар
мян.$
0
0
0
*Дэлхийн алт олборлогч 25 компанийн эдийн засагчдын гаргасан 2009 оны алтны прогноз үнэ
УЛСЫН ТӨСӨВТ ОРУУЛАХ НИЙТ ТАТВАРЫН ТООЦОО
Орлогын албан татвар
мян.$
0
0
0
Нөөц ашигласны төлбөр 5%
мян.$
21 237
22 907
25 873
Үнийн өсөлтийн татвар 68%
мян.$
10 081
32 794
73 130
Татварын нийт орлого
мян.$
31 318
55 701
99 003
Албан бус мэдээгээр ЗБҮӨАТатварын хууль батлагдсанаар улсын эрдэнэсийн санд тушаагдаж байгаа алтны хэмжээ 40-60 хувь буурсан гэсэн мэдээ байна. Өөрөөр хэлбэл Улсын хэмжээнд олборлосон алтны 40-60 хувь нь хууль бусаар хар захаар зарагдаж байна гэсэн логик утга юм.
Тооцоо №2 дээр 68%-ийн татварыг тэглээгүй бөгөөд унцийн үнэ 850 доллараас дээш үед 68% гэсэн нөхцлөөр тооцоог гаргасан. Энэ үед улсын эрдэнэсийн санд тушаагдах алтны хэмжээ 40 хувиар буурах ба /40 хувь нь хууль бус арилжаагаар борлогдоно/ улсад төлөх орлогын албан татвар 0 байхаар байна. Алт олборлогч нар нийт орлогыг нуун дарагдуулж далд эдийн засаг хөгжих ба энэ нь алт олборлогч нарыг ашиггүй болгож харагдуулж байна.
Нэгэнт алт олборлогч нар 25 тонн алт олборлоход гарсан зардлыг зардлын үзүүлэлтүүдэд оруулж тусгана. 25 тонн алт олборлоход 460,1 сая ам.доллар зарцуулах ба энэ нь татвараас хамаарахгүйгээр бүртгэл тооцоонд тусгагдаж өгөх ба үнийн өсөлтийн татвараас хамааран орлогыг багаар мэдүүлэх ба энэ нь орлогын албан татварыг тэг болгох үндэс болж байна.
Тооцоо №3. Улсын төсөвт оруулах орлогын харьцуулсан тооцоо
УЛСЫН ТӨСӨВТ ОРУУЛАХ НИЙТ ТАТВАРЫН ТООЦОО
/үнийн өсөлтийн татвар 0 байх үе/
Алтны үнэ /нэг унц.ам доллар/
880,74
950
1073
Орлогын албан татвар 25%
мян.ам доллар
44 016
57 237
80 717
Нөөц ашигласны төлбөр 5%
мян.ам доллар
35 396
38 179
43 122
Үнийн өсөлтийн татвар
мян.ам доллар
0
0
0
Татварын нийт орлого
мян.ам доллар
79 411
95 416
123 839
УЛСЫН ТӨСӨВТ ОРУУЛАХ НИЙТ ТАТВАРЫН ТООЦОО
/Одоогийн ЗБҮӨАТатварын хуулиар/
Орлогын албан татвар
мян.ам доллар
0
0
0
Нөөц ашигласны төлбөр 5%
мян.ам доллар
21 237
22 907
25 873
Үнийн өсөлтийн татвар 68%
мян.ам доллар
10 081
32 794
73 130
Татварын нийт орлого
мян.ам доллар
31 318
55 701
99 003
Харьцуулалт
%
0,61
0,42
0,20
Тооцоо №3 дээр Үнийн өсөлтийн албан татварын болон үнийн өсөлтийн албан татваргүй үед улсын төсөвт орох нийт татварын хувь хэмжээг харьцуулж гаргалаа.
2009 онд алтны дундаж ханшийг 880,74 ам.доллароор тооцоход үнийн өсөлтийн татвартай үед 31,3 сая ам.доллар (2009/03/02-ны өдрийн албан ханшаар 46,9 тэрбум төгрөг)-ыг улсын төсөвт оруулах бол үнийн өсөлтийн татварыг тэглэсэн тохиолдолд 79,4 сая ам.доллар (2009/03/02-ны өдрийн албан ханшаар 119,1 тэрбум төгрөг)-ыг улсын төсөвт оруулах тооцоо гарч байна.
Дээрх тооцооноос харахад үнийн өсөлтийн албан татваргүй үед улсын төсөвт орох нийт орлого нь үнийн өсөлтийн албан татвартай үед төсөвт төвлөрөх орлогоос 2,5 дахин их байна. Энэ нь үнийн өсөлтийн татвар өнөөгийн хувь хэмжээгээр 68% байх үед хууль бус борлуулалт хийгдсэнээр орлогын албан татвар тэг болж буурч байгаатай холбоотой юм.
Тооцоо №4 ЗБҮӨАТатвар Улсын Валютын нөөцөд нөлөөлөх нь
Тооцоо №4 А,Б дээр үнийн өсөлтийн албан татвартай болон татваргүй үед улсын эрдэнэсийн санд тушаагдах алтны хэмжээ болон Монгол банк уг худалдан авсан алтыг борлуулахтай холбогдсон тооцоог хийлээ. Монгол банкны вэб сайтаас үзэхэд худалдах үнийг 1 хувиар өсгөсөн байдаг юм байна. Алтыг гадаад зах дээр борлуулах тул энэ 1 хувийг 1.1-р нэмэгдүүлж Монгол банкны худалдах ханшийг худалдан авсан ханшнаас 2.1 хувиар өсгөж тооцлоо.
А. ЗБҮӨАТатваргүй үед Монгол банкинд тушаагдах алтны хэмжээ
Алт олборлолт
х.н
880,74
950
1073
Олборлох алтны хэмжээ
Кг
25000
25000
25000
Хууль бусаар арилжигдах
%
0
0
0
Улсын эрдэнэсийн санд тушаагдах хэмжээ
Кг
25 000
25 000
25 000

Унци
803 769
803 769
803 769
Алтны ханш
$/гр
28,3
30,5
34,5

USD/oz
880,74
950
1073
Монгол банкны худалдан авах үнэ
мян.$
707 911
763 580
862 444
Улсын эрдэнэсийн санд тушаагдсан хэмжээ
Кг
25 000
25 000
25 000

Унци
803 769
803 769
803 769
Алтны ханш
$/гр
28,9
31,2
35,2

USD/oz
899,24
969,95
1095,53
Монгол банкны борлуулалт
мян.$
722 777
779 615
880 555
Монгол банкны ашиг
мян.$
14 866
16 035
18 111
Тооцоо №4 А дээр үнийн өсөлтийн албан татваргүй үед улсын эрдэнэсийн санд тушаагдах алтны хэмжээ нь нийт олборлосон алт 100 хувь тушаагдана гэж үзлээ. Дээрх үзүүлэлтийн дагуу Монгол банк эрдэнэсийн санд тушаагдсан алтыг 2,1 хувь нэмэгдүүлж цааш борлуулна гэж тооцвол Монгол банкинд үлдэх цэвэр ашиг нь үнэ 899,24$ байх үед хамгийн багадаа 14,8 сая ам.доллар байна. Хэрэв 880,74$-оор борлуулвал энэхүү ашиг нь 172,6 сая ам.доллар байна.
Б. ЗБҮӨАТатвартай үед Монгол банкинд тушаагдах алтны хэмжээ /босго өндөрсгөсөн 850 ам.доллар/
Алт олборлолт
х.н
880,74
950
1073
Олборлох алтны хэмжээ
Кг
25000
25000
25000
Хууль бусаар арилжигдах
%
40
40
40
Улсын эрдэнэсийн санд тушаагдах хэмжээ
Кг
15 000
15 000
15 000

Унци
482 261
482 261
482 261
Алтны ханш
$/гр
28,3
30,5
34,5

USD/oz
880,74
950
1073
Монгол банкны худалдан авах үнэ
мян.$
424 747
458 148
517 466
Улсын эрдэнэсийн санд тушаагдсан хэмжээ
Кг
15 000
15 000
15 000

Унци
482 261
482 261
482 261
Алтны ханш
$/гр
28,9
31,2
35,2

USD/oz
899,24
969,95
1095,53
Монгол банкны борлуулалт
мян.$
433 666
467 769
528 333
Монгол банкны ашиг
мян.$
8 920
9 621
10 867
ЗБҮӨАТатвартай болон татваргүй үед Монгол банкны борлуулалтын зөрүү
Монгол банкны борлуулалтын зөрүү
мян.$
289 111
311 846
352 222
Тооцоо №4 Б дээр үнийн өсөлтийн албан татвартай үед улсын эрдэнэсийн санд тушаагдах алтны хэмжээ нь нийт олборлосон алтны 60 хувь тушаагдаж бусад 40 хувь хууль бусаар арилжигдана гэж үзлээ. Дээрх үзүүлэлтийн дагуу Монгол банк эрдэнэсийн санд тушаагдсан алтыг 2,1 хувь нэмэгдүүлж цааш борлуулна гэж тооцвол Монгол банкинд үлдэх цэвэр ашиг нь үнэ 899,24$ байх үед 8,9 сая ам.доллар байна. Хэрэв 880,74$-оор авсан алтыг үнэ 1095,53$-оор борлуулвал энэхүү ашиг нь 103,6 сая ам.доллар байна.
Дээрх 2 тооцооллоос харвал ЗБҮӨАТатвартай үе Монгол банкинд орох ашиг нь үнэ 880,74 ам.доллароор авсан алтыг 899,24 ам.доллароор борлуулахад ЗБҮӨАТатваргүй үеийнхээс 40 хувиар бага буюу 5,9 сая ам.доллар, 880,74$-оор авсан алтыг 1095,53$-оор борлуулвал 69 сая ам.доллар алдаж байна.
Мөн Монгол банкны ЗБҮӨАТатваргүй болон татвартай үед борлуулж буй борлуулалтын орлогын зөрүү нь үнэ 899,24 ам.доллар байхад 289,1 сая ам.доллар байгаа нь хэт их өндөр байх тооцоо гарч байна.
Дүгнэлт
2006 оны 5 дугаар сард Монгол Улсын Их Хурлаас ЗБҮӨАТатварын хууль батлагдан хэрэгжсэнээс хойшхи өнгөрсөн 3 жилийн хугацаанд алтны хууль бус арилжаа газар авч, энэ төрлийн гэмт хэргийн сүлжээ үүсч, далд эдийн засагт шилжсэн гэх мэт муу үр дагавар дагуулснаар салбарын хөрөнгө оруулалтыг багасгаж, улмаар валютын нөөц багасган, инфляци огцом өсөх зэрэг макро эдийн засгийн хүчин зүйлүүдэд сөргөөр нөлөөлж байна.
ЗБҮӨАТатварыг тэглэснээр Улсын эрдэнэсийн санд тушаагдах алтны хэмжээ 40 хувиар нэмэгдэх бөгөөд хууль бус арилжаа хумигдаж, улсын валютын нөөц нэмэгдэнэ. Энэ нь валютын дотогшоо чиглэх урсгалыг нэмэгдүүлэх ба инфляцийг тогтвортой болгох үндэс болсноор эдийн засгийн бусад салбарт эерэг нөлөө үзүүлнэ.
Алт олборлолтын компаниудыг тойрч, тэдгээрийн бэлтгэн нийлүүлэлт, үйлчилгээг хангадаг 10 гаруй салбарт бизнесийн үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд компани, хувь хүмүүсийн үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлнө.
Үүнд:
- Техник, тоног төхөөрөмжийн борлуулалт, түрээс
- Тэсэлгээний материалын үйлдвэрлэлт, борлуулалт
- Газрын тосны бүтээгдэхүүний худалдаа
- Засвар, сервисийн үйлчилгээ
- Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны хувцас, хэрэгслийн үйлдвэрлэл, худалдаа
- Барилга, дэд бүтэц, засвар
- Мэдээлэл харилцаа, холбоо
- Хүнсний материалын худалдаа, нийтийн хоолны үйлчилгээ
- Харуул, хамгаалалт
- Өрөмдлөг хайгуул, судалгаа гэх мэт.
Мөн улсын эрдэнэсийн санд тушаагдсан алтны хэмжээ өсөх нь экспортыг нэмэгдүүлж улмаар гадаад худалдааны алдагдлыг багасгана.
Судалгаа материалаас харахад 2006 онд гадаад худалдааны тэнцэл эерэг гарсан ба үүнээс хойшхи жилүүдэд алдагдалтай гарсан байна. Энэ нь үнийн өсөлтийн албан татвартай холбоотой гэж тайлбарлаж болох юм. Мөн уул уурхайн компаниудын татварын хувь хэмжээ их өндөр байгаа нь богино хугацаанд төсөвт их орлого хуримтлуулж болох боловч рут хугацаанд татварын суурь багасаж хумигдана. Өнөөгийн байдлаар энэ суурь багасгаж байна гэж дүгнэж байна.
Өнөөдрийн байдлаар уул уурхайн компаниудын ашиглалтын болон ашиглалтын дараах нөхөн сэргээлтийг чанаргүй хийгдэж (огт хийгдэхгүй) байгаа нь шууд хөрөнгө, санхүүгийн чадвар муу, төр захиргааны байгууллагаас түүнд тавьдаг хяналт сул, мэргэжлийн бус албан хаагч нар ажилладаг, уялдаа холбоо хамтран ажиллах нөхцөл байдал бүрдээгүйтэй шууд холбоотой байгаа нь өнгөрсөн жилүүдийн алт олборлолт, нөхөн сэргээлтээс харагдаж байна. Иймд үнийн өсөлтийн татварыг тэглэснээр нөхөн сэргээлтэнд зарцуулах хөрөнгө нэмэгдэж, стандартын дагуу нөхөн сэргээх боломжтой болох юм.
Энэ утгаараа Монгол улсын эрдэс валютын сангийн нөөц даруй 2008 оныхоос 50 хувиар өсөж байгаа нь цаашид УИХ, Засгийн газар, Сангийн яам зэрэг төр захиргааны байгууллагуудаас Энэхүү ЗБҮӨАТатварыг тэглэх нь Монгол улсын санхүүгийн чадавхийг нэмэгдүүлж, валютын хомсдлоос урьдчилан сэргийлж, дотоодын нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглаж, төгрөгийн хөрвөх чадварыг сайжруулж, үндэсний баялаг үйлдвэрлэгчдээ дэмжиж ажиллах нь хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд чухал хэрэгтэй байна.
Эцэст нь үнийн өсөлтийн татварыг тэглэснээр алт олборлогчдын санхүүгийн чадвар сэргэж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэх, байгаль орчинд хор нөлөө багатай шинэ дэвшилтэд технологи нэвтрүүлэх, ажлын байр шинээр бий болж цалин хөлс нэмэгдэж, валютын нөөц нэмэгдсэнээр инфляци, төгрөгийн ханш тогтворжих зэргээр эдийн засгийн өсөлтөнд эерэгээрнөлөөлнө гэж үндэсний баялаг бүтээгчид (алт олборлогч) үзэж байна.
Тооцоо хийсэн:
Жамп ХХК-ий эдийн засагч Х.Агваанлувсан утас: 99029901
Монгол газар ХХК-ий ахлах эдийн засагч Р.Хишигнэмэх утас: 99050144

Улаанбаатар хот
2009 оны 3 дугаар сар
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-5-6 01:04 , Processed in 0.099327 second(s), 21 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表