网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 6599|回复: 2
打印 上一主题 下一主题

Байгалийн чанадахь үүлдрийн хонь

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2010-5-21 09:07:26 | 只看该作者 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
Байгалийн чанадахь үүлдрийн хонь

Чит мужийн Карл Марксын нэрэмжит Красный великан, Комсомолец сангийн аж ахуй, Коммунизм хамтралд нутгийн ширүүн ноост хонийг Прекос, Алтай, Грознен үүлдрийн хоньтой эрлийзжүүлэн байгалийн чанадахь үүлдрийн хонийг гаргажээ.

Энэ үүлдрийн хонь жилийн дөрвөн улиралд бэлчээрийн маллагаанд зохицсоноороо бусад нарийн ноост хонины үүлдрээс давуутай юм. Байгалийн чанадахь үүлдрийн хонь жигд нарийн ноостой бөгөөд үржлийн шилмэл хуцны амьдын жин 120-150 кг, ноосны гарц 13-14,6 кг, эм хонины амьдын жин 80-96 кг, ноосны гарц 4,2-5,6 кг байна.

Энэ үүлдрийн хонь өвөл, хаврын улиралд бусад үүлдрийн нарийн ноост хоньтой адил тохилог дулаан байр, байнгын байран маллагаа тэжээл шаардахгүй бөгөөд чит мужийн эрс хүйтэн цаг уурт бэлчээрээр маллаж катон хашаанд өсгөн үржүүлж ирсэн нь бие цогцосоор чийрэг, тэсвэр хатуужил сайтай үүлдэр болоход нөлөөлжээ.

Энэ үүлдрийн хонины хүзүүний арьс 1-2 нугалаастай байдаг. Ноос нь жигд, 7-8 см урт, зунгаг сайтай дунд зэргийн өтгөн,гэдэсний ноос сайн ургадаг. Эм хонь хургалахдаа жилбэ сайтай, 100 хээлтэгчээс 120-130 хурга бойжуулдаг.
2#
 楼主| 发表于 2010-5-21 09:07:39 | 只看该作者
Сараджин үүлдрийн хонь

Сараджин үүлдрийн хонь бол ОХУ-д үржүүлж байгаа ууцан сүүлт хонины шилдэг үүлдрийн нэг мах өөхний өндөр ашиг шимтэй, ширүүвтэр ноостой хонь юм. Энэ үүлдрийн хонь нь каракумийн цөл нутагт үүсэж буй болсон учраас цөлөрхөг говийн бэлчээрт сайн зохицдог, жил тойрон бэлчээрээр малладаг.

Нас гүйцсэн хуцны амьдын жин 77 кг, бүдүүн эм хонь 57 кг, ноосны гарц 3,2-3,7 кг.  Сараджин үүлдрийн мах, өөх, ноосны чиглэлийн хонь чийрэг бие цогцостой, сайн хөгжсөн ууцан сүүлтэй, сор болон завсрын ноосны урт 17 см, ноолуур нь 8 см, голдуу цагаан өнгөтэй боловч бага зэрэг өөр өнгийн ноостой байдаг.

Сараджин хонины хурга эхээс гарахдаа хүрэн зүстэй гардаг боловч 2-3 сарын настайдаа бууралтаж төлгөндөө цагаан зүстэй болдог байна. Энэ үүлдрийн хонь ноосны гарц ба чанраар бусад ууцан сүүлт хониноос давуу. Энэ үүлдрийн хонины ширүүвтэр ноос нь хивсний үйлдвэрт дээд зэргийн түүхий эд болно. Манай улсад 1950 оноос эхлэн ОХУ-ын сараджин үүлдрийн хуц авчирч үржилд ашигласан нь баруун монголын мах, өөхний ширүүвтэр ноост хонь бий болгоход чухал ач холбогдолтой болжээ.
3#
 楼主| 发表于 2010-5-21 09:07:54 | 只看该作者
Каракуль үүлдрийн хонь

Каракуль үүлдрийн хонийг Зөвлөлт Бүгд Найрамдах Узбек, Туркмен, улсад 18- зууны үеэс эхлэн үржүүсэн байна. Каракуль хонь чийрэг биетэй, урт өөхөн сүүлтэй, холимог ширүүн ноостой, үржлийн шилмэл хуцны амьдын жин 90-100 кг, эм хонь 45-50 кг, хуцны ноосны гарц 1,5-2,5 кг байдаг.

Хуурай уур амьсгалтай тал хээрийн бүсэд хялбархан нутагшиж бэлчээрийн маллагаанд зохицдог. Каракуль хонийг янз бүрийн өнгөтэй хурганы арьс бэлтгэх чиглэлээр үржүүлдэг. Манайд энэ хонийг 1955 оноос эхлэн монгол хоньтой эрлийзжүүлэх ажил явагдсан нь сайн үр дүнтэй болж байна. Каракуль үүлдрийн хонь цөлийн бэлчээрт сайн зохицдог, зун намрын цагт авсан тарга хүчээрээ онд орж чаддаг учраас нэмэгдэл тэжээл бага шаардагдана.

Энэ хонины 80 хувь хар зүстэй, 20 хувь саарал, хүрэн, сорлог, ягаан, цагаан зэрэг зүстэй байдаг. Каракуль эр хонь нь эвэртэй, эм нь эвэргүй 15-20 см урт чихтэй байдаг. Каракуль үүлдрийн эм хонь бэлчээр тэжээлийн сайн нөхцөлд 40 хувь хүртэл ихэрлэдэг бөгөөд ердийн нөхцөлд 2-10 хувь нь ихэрлэнэ.Хээлтэй гүүний цусны ийлдэс хэрэглэхэд 100 хээлтэгчээс 150-170 хүртэл хурга авч болох боловч 130 хүртэл хурга авахыг тохиромжтой гэж үздэг байна.
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-5-9 06:02 , Processed in 0.083420 second(s), 16 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表