网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 5021|回复: 1
打印 上一主题 下一主题

多国维和部队军演在蒙古举行

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2011-8-3 13:29:15 | 只看该作者 |只看大图 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж “Khaan Quest-2011” энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургалтын нээлтийн ажиллагаанд оролцов

2003 оноос эхлэн Монгол Улс, АНУ-ын зэвсэгт хүчний хамтарсан сургууль хэлбэрээр эхэлж 2006 оноос олон улсын сургууль болон өргөжсөн “Khaan Quest” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн нээлт өнөөдөр Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд нээлтээ хийж Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Цахиагийн Элбэгдорж оролцов.
Энэ удаагийн Энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалтад Монгол, АНУ, Австрали, БНСУ, Камбож, Канад, ХБНГУ, БНЭУ, Индонез, Япон, Сингапур зэрэг улсууд оролцогчоор, ОХУ, БНХАУ, БНФУ, ИБУИНВУ, БНСВУ зэрэг улсууд ажиглагчаар, нийт 16 орны 1100 орчим цэрэг дайчид оролцож байна.
Энэхүү сургууль нь Ази, Номхон далайн улс орнуудын энхийг дэмжих ажиллаганы чиглэлээрх 5 том арга хэмжээний нэг болж өргөжсөн бөгөөд энэ удаагийн сургууль нь 2011 оны 7 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 12-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдах юм.
Тус олон улсын сургуулийн хүрээнд команд штабын сургууль, тактикийн хээрийн сургууль, хүмүүнлэгийн тусламжийн ажиллагаа, эмнэлгийн хөдөлгөөнт бүлгийн ажиллагаанууд зохион байгуулагддаг бөгөөд зөвхөн энхийг сахиулагчдыг сургаж дадлагажуулахаас гадна манай улсын иргэдэд хүмүүнлэгийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг юм.


Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Цахиагийн Элбэгдорж “Khaan Quest-2011”энхийг дэмжих
ажиллагааны олон улсын хамтарсан сургалт, дадлагын ажилд амжилт хүсч хэлсэн үгэндээ, “
Монгол Улс энхийг эрхэмлэсэн гадаад бодлогынхоо хүрээнд Монгол Улсын Зэвсэгт хүчин, АНУ-ын Зэвсэгт хүчний Номхон далай дахь цэргийн командлал, "Дэлхийн энхийн төлөө санаачилга" хөтөлбөртэй хамтран зохион байгуулдаг "КНААN QUEST-2011" олон үндэстний энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлага нь НҮБ-ын цэнхэр дуулгатны эгнээг өргөтгөх, оролцогч улс орнуудын энхийг дэмжих чадамжийг нэмэгдүүлэх, Ази, Номхон далайн бүс нутагт цэргийн итгэлцлэл, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж байгаа томоохон арга хэмжээ гэж Монгол Улсын төр, засаг ард түмэн үздэг бөгөөд манай Зэвсэгт хүчин энэхүү сургалт, дадлагыг өөрийн оронд зохион байгуулах тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсныг сайшаан тэмдэглэхийг хүсч байна.
Монголын Зэвсэгт хүчний цэргийн албан хаагчдын НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үзүүлж буй амжилт, мэргэжлийн ур чадвар, сахилга зохион байгуулалтыг олон улсын хэмжээнд өндрөөр үнэлж байгаа нь Монголын энхийг сахиулагчдын Дэлхийн энх тайвны төлөө оруулж буй хувь нэмэр, оролцоо, гүйцэтгэсэн үүрэг, туршлага, хичээл зүтгэлийн үр дүн юм” хэмээн онцлон тэмдэглэв.
2#
 楼主| 发表于 2011-8-3 13:32:05 | 只看该作者









您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-5-5 10:50 , Processed in 0.084543 second(s), 19 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表