网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 11040|回复: 1
打印 上一主题 下一主题

蒙古国总理呼吁全民参与体检

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2012-4-12 20:30:17 | 只看该作者 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
蒙古国政府在挑战基金会支持下日前在全国启动预防感染病体检运动。在此运动框架内将向40至60岁以上的上高血压、糖尿病以及乳房病患者提供免费体检。蒙古国总理作为40岁以上的公民,前来苏赫巴特区第8小区居委会医疗所参加预防感染病体检,并呼吁40岁以上的公民积极为自己的幸福生活积极参与。
此外蒙古国总理说,看得出各居委会医疗工作者以高组织、以高设备以及以高质量启动该运动。因此每位公民应全面利用该机会,全方位保持自身体健康,我们蒙古人经常提到,智慧在于健康的身体。并祝愿每位公民身体健康长寿。这期间在苏赫巴特区医疗所前来参与政府提倡的“健康儿童是蒙古国未来”体检运动的儿童座无虚席。医疗所工作者们向总理介绍有关前来参与体检儿童大部分患有口腔以及过敏性疾病。该医疗所将向4万1千名儿童进行体检。成功实施该运动不仅确定18岁以下儿童健康标准还将对在第二阶段体检中发现的疾病进行治疗。之后蒙古国总理苏•巴特包勒德参加了预防疾病体检日揭幕仪式。
   蒙古国总理强调说:“组织该运动的主要意义在于预防高血压、糖尿病以及乳房疾病,降低疾病感染和死亡率和减少医疗费用。”总理指出,政府将逐年增加卫生领域,尤其对社会健康领域投资,在卫生领域推广高科技,为达到世界医疗水平积极努力工作。如此,蒙古国总理苏•巴特包勒德在周末期间不仅参加身体健康体检外也参与了每年举行的“政府杯”篮球比赛。来自11个部委、总统办公厅、大呼拉尔办公厅以及政府管理局等14个单位300多名喜爱体育运动的运动员参加了此次比赛。比赛中总理苏•巴特包勒德获得了3分投篮冠军。
2#
 楼主| 发表于 2012-4-12 20:37:30 | 只看该作者
ӨӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД, САЙН САЙХАН АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ЦАГ ЗАВ ГАРГАХЫГ УРИАЛЛАА

Монгол Улсын Засгийн газар Мянганы сорилтын сангийн дэмжлэгтэйгээр зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлэлтийн үзлэгийг орон даяар эхлүүлээ. Энэ ажлын хүрээнд “Цусны даралт ихсэлт”, “Чихрийн шижин хэв шинж-2”-ийг 40-өөс дээш насныханд, харин хөх болон умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэлтийн үзлэгийг 30-60 насны эмэгтэйчүүдийн дунд үнэ төлбөргүй хийх юм. Ерөнхий сайд С.Батболд 40-өөс дээш настай Монгол Улсын иргэний хувьд Сүхбаатар дүүргийн 8-р хорооны өрхийн эмнэлэгтээ ирж зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлэлтийн үзлэгт хамрагдаж,  40-өөс дээш  насны нийт иргэд,  хөдөлмөрчид, 30-60 насны эмэгтэйчүүддээ хандан өөрийн эрүүл мэнд, сайн сайхан амьдралынхаа төлөө цаг гарган харъяа өрх, сумын эрүүл мэндийн төвдөө хандан энэхүү үзлэг шинжилгээнд идэвхтэй оролцохыг уриаллаа.

Мөн тэрээр өрхийн эмнэлгийн эмч нар энэ ажлыг зохион байгуулалттай, техник хэрэгслийн хувьд өндөр түвшинд, чанартай эхлүүлж байгаа нь харагдаж байна. Тиймээс иргэд энэ боломжийг бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй гээд бид өөрсдийн эрүүл  мэнддээ анхаарч, аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Монголчууд бид эрүүл биед саруул ухаан оршино гэдэг, тиймээс бүгдээрээ эрүүл байхын ерөөлийг дэвшүүлье гэлээ.
Сүхбаатар дүүргийн 8-р хорооны өрхийн эмнэлэгт энэ үеэр Засгийн газраас эхлүүлсэн “Эрүүл хүүхэд-Монголын ирээдүй” аянд хамрагдаж, хүүхдээ үзүүлэхээр ирсэн эхчүүд олон байлаа . Өдөртөө 20 гаруй хүүхэд үзлэгт хамрагдаж байгаа бөгөөд амны хөндий, харшлын шинжтэй  эмгэгүүд нийтлэг байгааг өрхийн эмч Ерөнхий сайдад танилцуулж байв.  Тус өрхийн эмнэлэг нь  41 мянган хүүхдэд үзлэг хийх юм байна.  Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 80 гаруй хувийг үзлэгт хамруулжээ.
Энэхүү аяныг амжилттай хэрэгжүүлснээр эхний шатанд 18 хүртэлх насны хүүхдийн эрүүл мэндийн байдлын түвшинг тогтоож, хоёрдахь шатанд үзлэгээр ямар нэг эмгэг илэрсэн тохиолдолд эрүүлжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм.  Засгийн газрын тэргүүн үүний дараа Зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлэлтийн үзлэгийг орон даяар зохион байгуулах өдөрлөгийн нээлтийн ажиллагаанд оролцлоо.

Энэхүү  үзлэгт зорилтод насныхан бүрэн хамрагдсанаар манай хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон “Цусны даралт ихсэлт”,“Чихрийн шижин хэв шинж-2”, “Хөх болон умайн хүзүүний хавдар“-аас эрт сэргийлж,  эрт үе шатанд нь эмчлүүлснээр өвчлөл, нас баралтыг бууруулах, өвчний хүндрэлд зарцуулах эрүүл мэндийн өртөг, зардлыг багасгахад ихээхэн ач холбогдолтойг Ерөнхий сайд энэ үеэр онцоллоо. Мөн цаашид Засгийн газраас эрүүл мэндийн салбар тэр дундаа нийгмийн эрүүл мэндэд зарцуулах хөрөнгийн хэмжээг жил бүр нэмэгдүүлэн, эрүүл мэндийн салбарт техник, технологийн шинэ шинэ дэвшил гарган дэлхийн жишигт хүрэхийн төлөө ажиллах болно гэдгээ хэллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ийнхүү амралтын өдрөөрөө эрүүл мэндийн үзлэгт хамрагдсаны зэрэгцээ  жил бүр уламжлал болгон зохиогддог “Засгийн газрын цом-2012” сагсан бөмбөгийн тэмцээнд ч оролцоод амжлаа. Уг тэмцээнд 11 яам, Ерөнхийлөгчийн тамгын газар, Улсын Их хурлын тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар гээд нийт 14 байгууллагын 300 гаран тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байна. Дашрамд дуулгахад Засгийн газрын тэргүүн спортод элэгтэй, бас ч эвсэлтэй гэдгээ харуулж сайд нарын дунд зохиогдсон 3-н онооны шидэлтийн тэмцээний аварга боллоо.   



您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-4-19 19:03 , Processed in 0.062878 second(s), 16 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表