网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 13105|回复: 2
打印 上一主题 下一主题

蒙古国政府政策务实到牧民家

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2012-4-12 20:49:15 | 只看该作者 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
蒙古国总理苏•巴特包勒德于4月6日赴中央省阿尔格兰特县进行工作视察时作客牧民奥•宾巴奥奇尔家,与牧民进行了亲切友好的交谈。据牧民奥•宾巴奥奇尔介绍,今年除获得了大量仔畜之外多只羊产出双胞胎。牧民们得知总理到来都聚集到牧民奥•宾巴奥奇尔家里。很显然,牧民奥•宾巴奥奇尔经过充分的过冬准备度过了严冬。因今年气温稳定,据  预测我国获得5000万头仔畜,  因此将具备向城市供应肉类产品价格降低条件。之外总理强调,全国范围内今年仔畜损耗量比去年降低了两倍,多处产出双胞胎是好兆头。
这些成就不仅是牧民个人的成就,也是政府对牧民所采取的主要举措。牧民应该优先享受牲畜畜产品收益,因此肉产品应有定价,另一方面消费者应买到稳定件方面起到重要作用。世界部分国家拥有建立合作社解决所面临的问题典范,如,英国通过合作社化成功稳定了消费品价格;而德国建立改变贷款机制合作社,并取得成功;法国以解决就业为目的建立中小型企业而解决了各项所面临的问题等。
作为该运动第一项合作化方式早已在牧民奥•宾巴奥奇尔家里成功推行。据牧民们说,由于牧民家庭人口多,合作社化拥有较多优势。同时牧民们向总理说,希望将畜牧业高质量产品交给政府换取政府各种优惠政策。此外牧民们向总理表达了赞颂。他们说前不久由总理提倡举办的评选优秀女牧民活动是最恰当活动,很多女牧民受到了鼓励。也有部分牧民向总理提起羊毛奖励政策对牧民生活予以具体的帮助。对于该县而言,除畜牧业收入外的另一个领域是农业。因此总理承诺,政府为同时发展该两个领域和改善牧民生活全力予以支持。总理在阿尔戈兰特县瑟尔腾冬牧区牧民奥•宾巴敖其尔家里度过了傍晚。
牧民奥•宾巴敖其尔曾经4次被评选为县先进牧民,目前与大儿子一起放牧为生。
2#
 楼主| 发表于 2012-4-12 20:51:36 | 只看该作者
Ихэр хурга төрсөн, мал хээл хаяагүй бөгөөд төлийн хорогдолгүй, 300 гаруй бог мал төллөхөөс 80 гаруй  хувьтай явж байна, хаваржаа сайхан байна  гэх яриагаар  малчин О.Бямба-Очир Ерөнхий сайдыг угтлаа. Засгийн газрын тэргүүн  2012 оны 4 дүгээр сарын 6-ны үдээс хойш Төв аймгийн Аргалант сумын малчин О.Бямба-Очирын хот айлд хүрэлцэн очиж, төл бойжилт, малын хаваржилтай танилцахын зэрэгцээ малчидтай уулзлаа. Ерөнхий сайдыг ирэх сургаар  тэр хавийн хот айлын малчид, бүлгийн иргэд ч цуглажээ.
Өвлийг өнтэй давж, малчид ч бэлтгэлээ базаасны сайн үр дүн энэ хот айлд тод  харагдаж байлаа. Энэ хот айл ч гэлтгүй энэ жил манай улсын нийт нутгаар цаг агаар тогтуун байж, урьдчилсан байдлаар 15 сая төл мал хүлээн авах тооцоо байгаа бөгөөд монгол улсын малын тоо 50 саяд хүрэх боломж ч харагдаж байгаа аж. Ингэснээр хотод нийлүүлэх махны хэмжээ нэмэгдэж, үнэ буурах боломжтой гэсэн яриа тэдний дунд өрнөлөө. Мөн малын хорогдол улсын хэмжээгээр урьд жилүүдээс хоёр дахин багасч, энэ жилийн хувьд онцлог гэхээр нэг зүйл нь ихэр хурга ишиг, тугал олноор гарч байгаа нь бэлэг дэмбэрэлтэй хэрэг хэмээн Ерөнхий сайд онцоллоо.
Малчдын өөрсдийн хичээл зүтгэлээс гадна төрөөс малчдын талаар  багагүй ажил хийсний үр дүн гарч байгааг Засгийн газрын тэргүүн С.Батболд энэ үеэр онцолж, малын буянаа хамгийн түрүүн малчид маань эдлэх ёстой юм. Энэ утгаараа махны үнэ үнэлгээтэй байх ёстой, нөгөө талаар  ийм их малтай  орон   байж хэрэглэгчдэд очих махны үнэ боломжийн тогтвортой байх ёстой. Энэ зохицуулалтыг төр хариуцан хийнэ гэдгийг Ерөнхий сайд дурьдаад, малчныг үйлдвэрлэгч, мэргэжилтэй болгох , мөн энэ хөдөлмөрийг өвлүүлэх тал дээр тодорхой бодлогууд гарч байгааг, тухайлбал энэ сараас “Хөдөөг хоршоолох аян”-ыг эхлүүлж байгааг тэдэнд дуулгасан юм.
Хөдөөгийн хөгжлийг  эрчимжүүлэх, хүн амын ажиллах таатай орчинг бүрдүүлэх, бүсийн ялгааг багасгахад энэ аян ихээхэн ач холбогдолтой аж. Их Британичууд хоршооллоор дамжуулан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулж байсан бол, Германчууд зээлийн системийг өөрчлөх хоршоо байгуулж амжилтанд хүрсэн, харин Францчууд ажлынбайр бий болгох зорилгоор жижиг, дунд үйлдвэрлэлийн хоршоодыг байгуулж асуудал бэрхшээлээ шийдсэн зэрэг түүх дэлхийн  олон оронд байдаг  байна.
3#
 楼主| 发表于 2012-4-12 20:52:57 | 只看该作者

Энэ аяны анхны хэлбэр болох бүлгийн зохион байгуулалт ч малчин О.Бямба-Очирынд  аль хэдийнээ нэвтрээд эхэлжээ. Бүр  анхны  айлуудын ч нэг юм байна.  Малчин айлуудын бүл олуул биш учир ийнхүү бүлэг болох нь олон давуу талтайг тэд ярилаа. Төв аймгийн хувьд  27 суманд  хоршооны сургагч багш нарыг бэлтгэж эхэлсэн, хоёр суманд загвар хоршоо байгуулж, бүх суманд хөдөө аж ахуйн биржийн хоршоо байгуулахаар зорьж байгаа гэнэ. Олон малтай, бусдыгаа манлайлж байгаа малчдыг үүнд идэвхтэй оролцохыг уриалж байгаа хэмээн албаны хүмүүс  ярьж байлаа. Хөдөө аж ахуйн чанартай бүтээгдэхүүнийг төрдөө тушааж, төрөөс хүртэх урамшуулалд  хамрагдах хүсэл олон малчинд төрж байгааг ч тэд дуулгасан. Энэ бүгдийгээ бөөний худалдаан сүлжээ болон “Нэг сум- нэг бүтээгдэхүүн” хэмээх арга хэмжээтэйгээ холбоод өгчихвөл урагш ахих нэг алхам гэдгийг ч тодотгож, Ерөнхий сайдаас магтаалын үг сонсоод авсан.
Түүнчлэн малчид бас Ерөнхий сайдад магтаалын үг дуулгаад авна лээ. Сайн малчин эмэгтэй шалгаруулсан нь нүдээ олсон хэрэг байсан гэдгийг тэмдэглээд, их олон эмэгтэйчүүдэд урам өгсөн ажил байсан шүү гэдгийг хэлсэн юм.Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа “ Таван -Эрдэнэ” хөтөлбөр энэ хот айлд хэрэгжиж эхэлж байгаагийн  нэг үр дүн нь төлийн хорогдолгүй,малын өвчлөлгүй байгаа нь том амжилт хэмээн гэрийн эзэн хуучилсан. Мал аж ахуй арилжааны эргэлтэд ороод эхэлбэл эзгүйрсэн хөдөө ажил хэрэгч эзэнтэй болж, боловсролтой малын эмч нар ч бодлого бариад эхлэхийг үгүйсгэх аргагүйн нэгэн жишээ бол энэ юм.
Бас ноосны урамшуулал ч малчны амьдрал ахуйд тодорхой тусаа өгснийг цугларсан малчид Ерөнхий сайддаа ярилаа. 51 малчинд 31 сая төгрөгийн урамшуулал олгогдож, малчны хотонд хангах шалгуур үзүүлэлттэй болж өнгөрсөн жил Улаанбаатар хотод мах, сүүгээ зарснаар 4.9 тэрбум төгрөгийн борлуулалт хийгдэж нэг айлд 240-д мянган төгрөгийн орлого орж иржээ. Мөн энэ  сумын хувьд  мал аж ахуйн салбараас дутуугүй орлоготой нэг зүйл нь газар тариалангийн салбар гэнэ. Энэ хоёр салбарыг зэрэг хөгжүүлэх талаар, малчдын амьдралыг бодитойгоор дэмжихэд  төрийн зүгээс онцгой анхаарах болно гэдгийг ч Ерөнхий сайд С.Батболд энэ үеэр хэллээ.
Хоёр жилийн өмнөх зудны  дараа  мал өссөн хэдий ч таваарын хэмжээ, жин татах хэмжээнд хүрэхгүй байгаа учир малчид малаа зарахгүй байгаа, мөн нөгөө талаар “Хүний хөгжлийн сан”-гаас  олгож байгаа бэлэн мөнгө тэднийг бас малаа зарахгүй байх бас нэг  шалтаг болж байгаа гэх яриа хэр үндэстэй вэ гэх асуулт ч гарч байлаа. “Хүний хөгжил санг”-аас олгож буй бэлэн мөнгө, оюутнуудад олгож буй тэтгэлэг малчдын амьдралд ихээхэн тус дэмжлэг болж байгааг харин тэд сайшааж байлаа.
Төв аймгийн Аргалант сумын Сэртэн хэмээх газар өвөлжиж буй малчин О.Бямба-Очир гуайнхаар  Ерөнхий сайд ийнхүү үдэллээ.  О.Бямба-очир гуай  сумын сайн малчнаар 4 удаа шалгарсан, Аргалантын сангийн аж ахуйг  байгуулалцаж явсан анхдагчуудын нэг юм байна. 3 хүүхэдтэй бөгөөд том хүүгээ малчин болгож, өөрийн дэргэдээ айлсуулжээ. Малын тоо толгойноос илүү малын чанарт анхаарлаа хандуулж байна  гэж ярих  тэдний гадаа  шинэ төлийн дуу  ийнхүү цангинаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-4-28 13:00 , Processed in 0.066363 second(s), 18 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表