网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 12596|回复: 2
打印 上一主题 下一主题

李克强会见蒙古国总统额勒贝格道尔吉

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2012-6-17 18:04:31 | 只看该作者 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
来源:人民网-人民日报

本报北京6月7日电 (记者林雪丹)国务院副总理李克强7日在人民大会堂会见蒙古国总统额勒贝格道尔吉。

  李克强说,中蒙关系保持良好发展势头。去年双方建立战略伙伴关系,将两国关系提升到新的水平。双方经贸合作日益扩大,中国连续多年保持蒙古国最大贸易伙伴和投资国地位。两国在国际和地区事务中保持密切沟通配合。人文等领域交流也十分活跃。中方愿与蒙方共同努力,进一步加强政治互信,相互尊重、平等相待,充分照顾彼此利益和关切,珍视传统友谊,加强全方位合作,不断推动两国关系取得新发展。

  李克强指出,中蒙互为重要发展机遇,双边关系发展为各自经济建设注入了动力,给两国人民带来了实实在在的利益。双方应坚持互利共赢、共同发展的理念,在符合市场规则和商业原则的基础上加强合作,提升合作效率。推进能源、矿产资源等领域大项目合作,发挥其示范带动作用,推动在口岸、公路等基础设施的互联互通建设,加强环保、生态领域合作,扩大人文交流。

  额勒贝格道尔吉表示蒙中关系处于前所未有的高水平,两国合作潜力巨大。蒙方把全面发展对华友好合作关系作为对外政策的首要方针之一,愿与中方密切高层往来,积极开展经贸、投资、基础设施、农牧业、防治沙漠化各领域互利合作,扩大两国人员往来,为蒙中关系发展奠定更为坚实的基础。


(责任编辑:崔东)
2#
 楼主| 发表于 2012-6-17 18:06:09 | 只看该作者
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ли Көцян нар уулзлаа




Уулзалтын эхэнд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ли Көцян Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ. “Ерөнхийлөгч Та өөрийн биеэр ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад хүрэлцэн ирсэнд талархаж байна. Энэ бол Монгол Хятадын харилцаанд Таны зүгээс өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл гэж бодож байна. Таны энэхүү айлчлал манай хоёр орны стратегийн түншлэлийн харилцаанд тус дөхөм өгөх болно гэдэгт би итгэлтэй байна” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 12 дугаар хуралдааныг амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийлээд хоёр орны харилцаа бүх салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа хэллээ. Цаашид Монгол Хятадын стратегийн түншлэлийн харилцааг бодит агуулгаар, ялангуяа эдийн засаг болон хүмүүнлэгийн агуулгаар баяжуулах нь зүйтэй гэв.



Ноён Ли Көцян “ Сүүлийн жилүүдэд манай хоёр орны харилцаа эрчимтэй хөгжиж ирлээ. Стратегийн түншлэлийн харилцаа бодит агуулгаар баяжиж байна. Улс төрийн итгэлцэл бэхжиж, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжиж байна. Манай хоёр орны харилцаа харилцан итгэлцсэн, харилцан ашигтай, язгуур эрх ашгаа хүндэтгэх замаар хөгжиж байгааг цохон тэмдэглэмээр байна.



Танай улсын эдийн засаг хурдацтай хөгжиж байгааг бид талархан сайшааж байна. Бид аль аль талдаа байгаа давуу талаа ашиглан худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр өндөр түвшинд хүргэх боломжтой.



Манай хоёр орны хооронд өндөр дээд хэмжээний айлчлал тогтмолжиж байгаа нь уламжлалт харилцаагаа хадгалахын зэрэгцээ харилцааг улам шинэ шатанд гаргах чухал нөхцөл юм” гэв.



Монгол Улсын Ерөнхийлөгч ярихдаа, Хятад бол манай хамгийн том хөрөнгө оруулагч, хамгийн том худалдан авагч орон болохын хувьд бидэнд хамтран харилцан ашигтай ажиллах боломжтой олон салбарууд байна. Монголоос гарах бүтээгдэхүүн хятадын зах зээл дээр борлогдож харилцан ашигтай ажиллаж байгаа. Гэвч Монгол бол далайд гарцгүй орон. Нүүрс гэх мэт зарим бүтээгдэхүүнийг гуравдагч зах зээлд гаргах боломжийг хамтран бүрдүүлэх боломжтой гэж бодож байна.
3#
 楼主| 发表于 2012-6-17 18:06:27 | 只看该作者
Хоёр улсын төмөр замын сүлжээг холбох нь хоёр орны харилцаанд төдийгүй бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд онцгой чухал ач холбогдолтой болох нь гарцаагүй. Төмөр зам барих, шинэ чиглэлүүд бий болгох бодит боломж бүрдсэн.

Дэд бүтэц, эрчим хүчний салбарт хамтын ажиллагаа мөн бидний харилцаанд чухал байр суурь эзэлнэ. Монгол Улс нүүрсээр баялаг. Нүүрсэнд түшиглэсэн эрчим хүчний үйлдвэр барьж хятадын зах зээл рүү нийлүүлэх боломж байна.

Монгол бол хөдөө аж ахуйн орон, олон малтай. Малаас гаралтай түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хятадын зах зээлд гаргах боломжтой гэж бид үздэг. Мөн бүс нутгийн шинжтэй томоохон төслүүдэд хамтран оролцох боломжтой.

Сүүлийн жилүүдэд манай оронд дэлхийн дулаарлаас үүдэлтэй цөлжилт эрчимтэй явагдаж байна. Хятад бол цөлжилтийн эсрэг тэмцэх, ойжуулах талаараа сүүлийн үед амжилт олж байгаа орон. Тиймээс говийн бүсийг ойжуулах талаар хамтран ажиллах саналтай байна.
Цаашид хамтын ажиллагааны уламжлалт механизмыг ашиглахын зэрэгцээ, шинэ механизм бий болгох саналууд яригдаж байна. Тухайлбал Засгийн газрын орлогч сайдын түвшинд хамтран ажиллах шинэ механизм бий болгох нь зүйтэй юм.

Орос Хятадыг холбосон хийн хоолойг монголын газар нутгаар дамжуулах асуудал дээр гурван улсын хамтарсан ажлын хэсэг гаргаж судалгааны ажил эхлүүлэхийг дахин санал болгож байна.

Эдгээр асуудал дээр харилцан ашигтай , хамтын ажиллагааг эрчимжүүлэх өргөн боломж бидэнд байна гэж үзэж байна гэлээ.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ли Көцян монголын өрсөлдөх чадвартай аливаа бүтээгдэхүүн хятадын болон бусад орны зах зээл дээр гаргахын төлөө хамтран ажиллах саналыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааг цаг алдалгүй, харилцан ашигтай байдлаар хийх нь зүйтэй гэв. Хятадаар дамжин далайд гарцтай болох асуудлын тухайд, эдийн засгийн үр дүн нь сайн байх аливаа төсөлд хятадын санхүүгийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд идэвхитэй орох болно гэлээ. Эрчим хүчний шинэ гарцын асуудалд манай улс нээлттэй байдаг. Хөрш зэргэлдээ Орос Улстай яриа хэлэлцээ хийж боломж бололцоог улам сайн ашиглах хэрэгтэй гэв. Мөн байгал орчныг хамгаалах талаар ижил байр суурьтай байна, хятадын хойд , монголын урд хэсэгт хамтран ойжуулах ажлыг хийхэд бэлэн байна гэсэн юм.

Хоёр тал хамтран хөгжиж, харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх байр сууриа ноён Ли Көцян уулзалтын төгсгөлд дахин илэрхийллээ.
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-5-3 22:49 , Processed in 0.087068 second(s), 18 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表