网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 6193|回复: 1
打印 上一主题 下一主题

Замын ачааллыг 30 хувь бууруулах шинэ зам

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2012-6-21 22:13:23 | 只看该作者 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
Замын ачааллыг 30 хувь бууруулах шинэ зам ашиглалтад орлоо


Сая гаруй хүн амтай Улаанбаатар нийслэлийн иргэдийг багагүй бухимдуулдаг асуудлын нэг нь замын түгжрэл. Анх 500-600 мянган хүн амтай байхаар төлөвлөсөн Улаанбаатар хотод өнөөдөр улсын нийт хүн амын 50 гаруй хувь нь ажиллаж, амьдарч байгаа нь энэхүү бухимдлын гол зангилаа. Гэсэн ч Монгол Улсын Засгийн газар иргэдээ тав тухтай, бухимдал чирэгдэлгүй байлгахын төлөө анхаарч олон ажил хийж байгаагийн нэг нь яах аргагүй замын өргөтгөл, шинэчлэлийн ажил юм.
Улаанбаатар хотын автозамд 2008 оноос хойш онцгойлон анхаарч, Улсын болон нийслэлийн төсөв, төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар 42,5 км автозам шинээр барьж, 67,9 км автозамыг өргөтгөн шинэчилж, нийтдээ 110 гаруй км замын барилгын ажил хийж гүйцэтгэсэн. Энэ онд шинээр 144 км замын ажил хийхээр эхлүүлээд байгаа нь өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлын нийлбэртэй тэнцэхүйц  ажлыг 2012 онд хийхээр төлөвлөж, эхлүүлсэн манай улсын эдийн засаг өсөлттэй байгаагийн тод илрэл гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлж байна.

Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах, “Их тойруу” тойрог замыг бүтэн тойрог болгоход чухал ач холбогдолтой замын нээлт өнөөдөр боллоо. Бидний нэрлэж заншсанаар 120 мянгатын аюулгүйн тойргоос зүүн тийш 2 км шинэ зам барьж, төмөр замын гармыг хийж гүйцэтгэснээр аюулгүйн тойрог зүүн талаараа Нарны замтай шууд холбогдлоо. Нарны замыг Баянмонгол хороололтой шууд холболоо ч гэж тайлбарлаж бас болох юм.  Ингэснээр Энхтайвны гүүр, Замын цагдаагийн газрын өмнөх төмөр замын гармын ачаалал 30 хувь хүртэл буурна гэж мэргэжилтнүүд хэлж байна.
Энэ замыг нээсэнтэй холбогдуулан М:55 буюу “Баянмонгол хороолол-Бага тойруу” гэсэн нийтийн тээврийн  шинэ чиглэлийг өнөөдрөөс иргэдийн үйлчилгээнд явуулж эхэллээ. Ингэснээр Баянзүрх дүүрэгт сүүлийн жилүүдэд шинээр ашиглалтад орсон “Баянмонгол”, “Кристал таун”, “Дүнжингарав” зэрэг орон сууцны хорооллын оршин суугч, иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хотын төвөөс шууд хүргэх боломж бий болж байна. Энэ үйлчилгээг “Эрдэм транс” компани үзүүлэх бөгөөд 10 минут тутамд нэг  автобус явуулах юм байна.   

Өглөө ажилдаа, орой гэртээ хүрэх, өдөр ажлаа амжуулахад замд зарцуулах хугацаа ийн богиносож байгаа нь хамгийн чухал юм гэдгийг Ерөнхий сайд С.Батболд нээлтийн арга хэмжээнд оролцохдоо хэлээд хэдийгээр 2 км гэдэг том тоо биш ч энэ зам дунд тойргийг бий болгох гол зангилаа юм. “Их тойруу”-г бүтэн тойрог болгох бүтээн байгуулалт ид үргэлжилж байна. Энэ ажил төмөр зам дээгүүрх “Нарны гүүр”-н гарц энэ оны 11 нэгдүгээр сард ашиглалтад орсоор дуусгавар болно. Гэхдээ удахгүй болох баяр наадмын өмнө эл гүүрэн гарцын зорчих хэсгийг нээж ажиллуулах юм гэсэн мэдээллийг Засгийн газрын тэргүүн С.Батболд өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.



2#
 楼主| 发表于 2012-6-21 22:14:48 | 只看该作者
ЭНЭ ОНД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ 484 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ХИЙНЭ


2012 онд эрүүл мэндийн салбарт 484 тэрбум төгрөгийн санхүүжилт хийх бөгөөд энэ нь 2008 онтой харьцуулахад 2,3 дахин өссөн гэсэн үг юм. Тэгвэл хөрөнгө оруулалт мөн онтой харьцуулахад 7,8 дахин нэмэгджээ. Энэ хөрөнгөөр улсын хэмжээнд 80 гаруй эмнэлгийн барилгыг шинээр барьж, 30 тэрбум төгрөгийн үнэ бүхий тоног, төхөөрөмжөөр хангасан байна. Түүнчлэн Эрүүл мэндийг дэмжих сангаас зарцуулах хөрөнгө 10 дахин нэмэгдсэн бөгөөд энэ сангаас гарах мөнгийг иргэн бүрийг жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулахад зарцуулах юм.  Мөн өнгөрсөн 4 жилд өрхийн эмнэлгүүдийн чадавхийг сайжруулж, клиникийн томоохон эмнэлгүүдийг бүгдийг нь өргөтгөсөн нь энэ салбарынханд ихээхэн урам өгчээ.

Эдгээр цогц арга хэмжээний дүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар сайжирч, дундаж наслалт өссөн, Мянганы хөгжлийн зорилтын гол үзүүлэлт болох эх, 1 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл буурсан гээд олон эерэг үзүүлэлт гарсан талаар эмч, ажилтнууд ярьж байна. Энэ бүхэн эрүүл мэндийн салбарынхантайгаа хамтарч ажилласны үр дүн. Цаашид олсон ололт, амжилтаа улам баталгаажуулах ёстой гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдөр эмч, ажиллагсадтай уулзахдаа онцоллоо.
Тэрээр ажлаа хүлээн авсныхаа дараа хамгийн түрүүнд боловсрол, эрүүл мэндийн салбарынхантай уулзан санал бодлыг нь сонсож, төр, засгаас бодлогын ямар дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэдгийг тодотгож байсан юм.
Харин энэ удаа өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, үр дүн нь бодит амьдралд хэрхэн мэдрэгдэж байгаа талаар өөрсдөөс нь сонслоо.
Өнгөрсөн 4 жилд Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай зэрэг 10 орчим хууль батлуулсан нь энэ салбарт маш том дэвшил авчирсан. Засгийн газар ч “Үндэсний түргэн тусламжийн үйлчилгээ” зэрэг 30 орчим үндэсний хөтөлбөр, төсөл батлан хэрэгжүүлж байгааг Ерөнхий сайд С.Батболд хэллээ.
Засгийн газар цалин нэмсний зэрэгцээ эрүүл мэндийн салбарын ажилтанд нэмэгдэл хөлс, урамшуулал олгох журам баталсан, 36, 24 сарын цалинтай тэнцэх тэтгэмжтэй болсон, тухайлбал өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар 3 жил тутам 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авдаг, зөвхөн энэ онд гэхэд л 679 орон сууцыг Эрүүл мэндийн яаманд хуваарилан хөнгөлөлттэй зээлд хамруулсан, төрийн зардлаар мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж байгаа зэрэгтээ эмч, ажилтнууд баяртай байна.           

Ерөнхий сайдын санаачилсан “Эрүүл хүүхэд” аян энэ салбарынхны хүсэн хүлээж байсан, нүдээ олсон арга хэмжээ байсныг эмч, ажилтнууд хэлж, өвчтэй хүүхдүүдийг эмчлэх дараагийн шатны ажилд урам зориг дүүрэн орно гэдгээ хэлж байлаа. Мөн БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр “Үндэсний оношлогоо, эмчилгээний төв” байгуулах хүсэлтийг Ерөнхий сайд болсных нь дараа уламжлахад биечлэн санаа тавьж, 2014 он гэхэд ажил хэрэг болгохоор болсонд талархал илэрхийллээ. Цаашид батлагдсан хууль, үндэсний хөтөлбөр, төслүүдийн  хэрэгжилтийг эрчимжүүлэх, зарим эмнэлгийг зориулалтын байртай болгох, нийгмийн асуудлыг нь шийдэх, резидэнт эмчид тэтгэлэг олгох, гадаадад сургалтад хамрагдан мэргэжлээ дээшлүүлэхэд түлхүү анхаарахыг Засгийн газрын тэргүүнээс хүсч байлаа.
Иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажиллан, өргөсөн тангарагтаа үнэнч явдаг эрүүл мэндийн салбарынхны хүсэлтийг цаашдын ажилдаа тусган, шийдвэрлэх болно гэж Ерөнхий сайд С.Батболд хэллээ. Засгийн газар эдийн засгийн өсөлтийн үр шимийг хүнээ хөгжүүлэхэд зарцуулна. Хүний хөгжилд төрийн зохицуулалт илүү байх ёстой. Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтад онцгой анхаарч төсвийн мөнгийг ахиу зарцуулна. Эрүүл байх нь сайн сайхан амьдралын үндэс. Иймээс иргэдээ эрүүл улмаар боловсролтой, ажилтай, орлоготой, орон сууцтай болгож, тэтгэвэр, халамж, даатгалын оновчтой тогтолцоонд хамруулахын төлөө байна гэж гүйцэтгэх засаглалын тэргүүн С.Батболд хэлэв хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.



您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-5-3 21:47 , Processed in 0.064408 second(s), 16 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表