网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 11944|回复: 1
打印 上一主题 下一主题

蒙古国总统亲自给各行杰出人士颁发奖状

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2012-7-10 20:43:59 | 只看该作者 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шагнал гардуулав





Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний их баяр наадам хийгээд  Ардын хувьсгалын 91 жилийн ойг тохиолдуулан зарлиг гарган, боловсрол, соёл урлаг, спорт, төр захиргаа, аж үйлдвэр, зам тээвэр, хууль эрх зүй, хэвлэл мэдээлэл, мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд Монгол Улсын гавьяат цол, төрийн одон, медаль  өнөөдөр хүртээлээ.

Монгол Улсын гавьяат багш цолоор Сүхбаатар дүүргийн II хорооны иргэн, ахмад багш доктор, профессор Шаравын Доржпагам, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын ахлах сургуулийн багш Хызырын Хажайхан, МУИС-ийн ОУХС-ийн Дипломат орчуулгын тэнхимийн багш Цэрэнчимэдийн Саранцацрал нарыг, Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин Нацагдоржийн Амгалан,


“Prosounds” дуу бичлэгийн студийн  захирал, дуучин Жарантайн Алтанцэцэг,


Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын зөвлөх дэд хурандаа Гомбосүрэнгийн Энхбаяр


нарыг, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор “Адмон” ХХК-ийн Фотомон гэрэл зургийн салбарын эрхлэгч Бямбын Чантуу, Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн, зохиолч яруу найрагч Дамбийн Дашдондов, “Өдрийн сонин”-ы улс төрийн тоймч Гомбын Дашрэнцэн нарыг,


Монгол Улсын гавьяат тамирчин цолоор Хүндийн өргөлтийн шигшээ багийн тамирчин Намхайдоржийн Баярмаа,


Монгол Улсын гавьяат хуульч цолоор Үндсэн хуулийн цэцийн гишүүн Цэрэнбалтавын Сарантуяа,


Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор “Арвангуравдугаар зуун” төвийн кино найруулагч Ичинхорлоогийн Нямгаваа, Сүхбаатарын одонгоор  УИХ-ын гишүүн Сангажавын Баярцогт, УИХ-ын даргын зөвлөх Далрайн Даваасамбуу нарыг, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Сангийн яамны ахмад ажилтан Өнөрийн Банди, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Отгонтэнгэр” цайны газрын ахлах тогооч Зэмбээ Дэлгэрмаа нарыг,
2#
 楼主| 发表于 2012-7-10 20:44:27 | 只看该作者
Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Сонгинохайрхан дүүргийн  XVIII хорооны иргэн, ахмад дайчин Совдын Дашдорж, “Алтан гадас” одонгоор "Сонгинохайрхан" эрүүл мэндийн нэгдлийн ахлах сувилагч Лундаажанцангийн Баясгалан, Нийслэлийн 3 дугаар сургуулийн сургалтын менежер Батсүхийн Уранбилэг, “Хар чонот” ХХК-ийн цахилгаанчин Доржийн Даваа, “Улаанбаатар дулааны сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн  дулааны оруулгын слесарь Цэдэндоржийн Галтмаа, Клиникийн нэгдсэн 2 дугаар эмнэлгийн сувилагч Бадрахын Оюунбилэг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын архивын ахлах мэргэжилтэн Далхжавын Байгалмаа, Стратеги  судалгааны хүрээлэнгийн захирал Дамбын Ганбат нарыг, Хөдөлмөрийн хүндэт медалиар Архивын ерөнхий газрын  нийтлэг үйлчилгээний хэсгийн үйлчлэгч Цээлхаажавын Эрдэнэчимэг, “Хүмүүн тус” эмнэлгийн сонсголын их эмч Бадамгаравын Энхгэрэл, Зэвсэгт хүчний  011 дүгээр ангийн нярав Доржпаламын Оюунгэрэл, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын лабораторийн  шил угаагч Шатарын Санаа-Амгалан,
“Монголын цахилгаан холбоо”  ХК-ийн кассчин Сэрээтэрийн Цэцэгмаа, “Автобус-3” ХХК-ийн кондуктар Цэрэнгийн Бүжин нарыг шагнав.
Ерөнхийлөгч шагнагдагсдад баяр хүргэж хэлэхдээ “Эзэн Чингис хааны маань мэлмий гийсний 850 жилийн түүхэн ой тохиосон Үндэсний их баяр наадмаараа Монгол төрийнхөө шагналыг хүртэж байгаа нийт  иргэддээ болон наадамчин олондоо баярын мэнд хүргэе.
Мянга мянган жилийн түүхтэй монгол төрийн онго их шүтээн Есөн хөлт цагаан тугийнхаа өмнө энэ танхимд салбар салбартаа хөдөлмөр зүтгэл, бүтээл туурвилаараа түмэндээ хүндлэгдсэн олон сайхан алдартан өнөөдөр шагнал гардаж авлаа.
Ахмад багш, дуучин, гэрэл зурагчин, малчин, зохиолч, сэтгүүлч, тамирчин, хуульч, найруулагч, тогооч, ахмад дайчин, сувилагч, цахилгаанчин, слесарь, үйлчлэгч, шил угаагч, кассчин, кондуктор гээд ажил хөдөлмөрийн талбарт хүн зоныхоо дунд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа манай улсын эгэл жирийн иргэд энэ удаа эрхэм шагналын эзэд боллоо.  
Шагнал бол тухайн эзнийхээ хүн зондоо хүлээн зөвшөөрөгдсөн бодит зүтгэлийнх нь үнэлэмж, хүндэтгэл байх ёстой. Өнөөдөр Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртсэн Ичинхорлоогийн Нямгаваа гуайг онцлон дурдмаар байна. И.Нямгаваа нь 100 гаруй жүжгийг найруулан тавьж олны хүртээл болгосон бөгөөд өдгөө дэлхийн шилдэг 100 найруулагчийн 31-д эрэмбэлэгдэж байгаа Монголын кино урлаг, тайз дэлгэцийн түүхнээ тод мөрөө үлдээж яваа алдартан юм.
Мөн энд гавьяат багш цол хүртсэн Цэрэннадмидын Саранцацралтыг нэрлэмээр байна. Тэрээр хэл бичгийн шинжлэх ухааны доктор цол хүртсэн анхны эмэгтэй юм. М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн хүндэт профессор тэрбээр 2000 онд АНУ-ын намтар судлалын хүрээлэнгээс тодруулсан “Дэлхийн шилдэг эмэгтэй”-н нэгээр тодорч байсан эгэл даруу монгол эрдэмтэн билээ.
Ингээд энэ танхимд шагнал гардаж авсан нийт иргэддээ дахин баяр хүргэе. Та бүхэн сайхан наадаарай” гэлээ.
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-4-25 06:38 , Processed in 0.081176 second(s), 16 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表