网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 11987|回复: 1
打印 上一主题 下一主题

Хөрөнгийн зах зээл

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2012-12-17 18:37:14 | 只看该作者 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Хөрөнгийн зах зээлд хоёр дахь давалгаа эхэлж байна

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монголын хөрөнгийн биржийн Арилжаа, төлбөр тооцоо, хяналт, хадгаламжийн цогц систем хүлээн авах ёслолд оролцлоо. Засгийн газраас Монголын хөрөнгийн зах зээлийг шинэчлэн олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх зорилт тавьж, Лондонгийн хөрөнгийн биржтэй стратеги болон менежментийн түвшинд хамтран ажиллаж эхэлсэн. Хамтын ажиллагааны хүрээнд хөрөнгийн зах зээлийн арилжаа, төлбөр тооцоо, хяналт, хадгаламжийн цогц шийдэл бүхий "Милленниум АйТи" системийг дотоодын зах зээлд нутагшуулан өнөөдөр албан ёсоор хүлээн авч байгаа юм. Системийг өнгөрөгч долдугаар сараас хойш туршилтаар ажиллуулсан ба энэ хугацаанд манай мэргэжилтнүүд, брокер диллерийн компаниуд хангалттай дадлагажиж чадсан байна. Бусад оронд хэдэн арван жилээр хөгжүүлэн жигдрүүлдэг энэ тогтолцоонд манай улс ердөө 18 сарын дотор бүрэн шилжсэн нь том амжилт болохыг Лондонгийн хөрөнгийн бирж группын стратеги хариуцсан хариуцсан захирал ноён Дэвид Лэстэр тодотгож байв.

2#
 楼主| 发表于 2012-12-17 18:37:39 | 只看该作者
Санхүүгийн тогтолцоонд сул байр суурьтай явж байсан хөрөнгийн зах зээлд өнөөдрөөс эхлэн Монгол Улсын иргэн бүр оролцон ашиг шимийг нь хүртэх боломж бүрдэж байгааг шинэ системийн нээлт дээр хэлсэн үгэндээ Ерөнхий сайд онцоллоо. Хорь гаруй жилийн өмнө манай иргэд хувийн өмчтэй болж, хувьцааг эргэлтэд оруулах биржийг Монголд анх нээн ажиллуулж байлаа. Гэвч зах зээлийн тогтолцоонд шилжих эхэн үеийн чадамж сул нөхцөлд хувьцааны цэнхэр, ягаан тасалбар үнээ алдаж, хөрөнгийн зах зээлд итгэх ард иргэдийн итгэлийг алдагдуулсан нь түүхэн үнэн. Харин өнөөдөр ийм алдаа дутагдал гаргахгүй ажиллах, тодруулбал арилжаа болон төлбөр тооцооны бүх мэдээллийг бүртгэн хянах, найдвартай хадгалах, банк шиг өсгөн арвижуулах цогц үйл ажиллагаа эхэлж байна.

Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн энэ явдлыг зах зээлийн өнөөгийн тогтолцоонд Монголын хөрөнгийн бирж олон улсын стандартын дагуу ажиллах хоёр дахь давалгаа хэмээн тодотгож, иргэд, аж ахуйн нэгжүүд хөрөнгөө арвижуулах эдийн засгийн том талбар гэж харж байгаагаа хэллээ. Тэрбээр Монголын ард түмний хөрөнгө улам арвижих болтугай хэмээн ерөөгөөд арилжааг нээн цан цохилоо.
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-4-20 13:14 , Processed in 0.061457 second(s), 16 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表