网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 12026|回复: 1

蒙古国总理满足孩子愿望的同时赠送礼物

[复制链接]
发表于 2012-12-25 21:16:16 | 显示全部楼层 |阅读模式
Ерөнхий сайд хүүхдүүдийн хүслийг биелүүлж бэлэг гардууллаа
Хүсэл мөрөөдлөө, өвлийн өвгөнөөс ямар бэлэг  авахаа хүүхдүүд  “Цох” сонинд захидлаар бичиж илгээжээ. Эмээдээ цэцэг бэлэглэж, урт наслахыг ерөөдөг, ахтайгаа хамт харшийн шинэ жилийн баярт оролцох, хүүхдийн  комик ном, барби, англи хэл бие даан сурах ном, CD-тэй болох хүслээ бичсэн  хүүхдүүд өнөөдөр Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзлаа. 2-7 дугаар ангийн найман  сурагч Ерөнхий сайдад захидлынхаа талаар ярьж, дуу дуулж, шүлэг уншиж, мөрөөдлөөсөө хуваалцан илэн далангүй ярилцлаа.

Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургуулийн 5 дугаар ангийн сурагч Х.Гантуул “Манай ээж орцны жижүүр, ах ТҮК-т ачигч хийдэг. Эмээгийн минь даралт хааяа ихэсдэг. Би эмээгээ урт насалж, намайг сургууль  төгсөхийг хараасай гэж үнэхээр их хүсдэг. Би онц сурч, тэргүүний сурагч болж, эмээ, ээжийгээ баярлуулдаг л даа. Одоо гоё өнгөтэй, тансаг үнэртэй эрээн алаг  цэцэг өгөх гэсэн юм. Эмээ минь тэр цэцгийг хараад даралт нь 230 биш, 180 болоосой гэж туйлын их хүсэж” байна гэж захидалдаа бичжээ. Ерөнхий сайд  Н.Алтанхуяг эмээдээ эрүүл энхийг хүссэн охинд цэцгийн баглаа, шинэ жилийн  бэлгийн хамт гардуулахдаа эмээд нь эрүүл энхийг хүслээ.
 楼主| 发表于 2012-12-25 21:16:49 | 显示全部楼层


Инженер болохын тулд  гадаад хэлний сайн мэдлэгтэй байх ёстой. Хэлний сургалтад явах гэхээр дүүг минь харах хүн байдаггүй. Ээжээсээ англи хэл сурах CD авч өгөөч гэж дандаа гуйдаг. Тэгж байгаад авч өгвөл би сайн сурна аа гэж зургийн үзэсгэлэнгээ сургуульдаа гаргасан, Уран жиргээ уншлагын тэмцээнд тэргүүн байр эзэлсэн Б.Мөнхбилэг хүү бичжээ. Ерөнхий сайд түүнд англи хэл сурах бичиг, бие даан сурах цомгийн хамт бэлэглэлээ.
Хүүхэд бүр хүсэл мөрөөдөлтэй, хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд хичээж, тэмцэх учиртай гэдгийг Ерөнхий сайд зөвлөлөө. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг үгийг хүүхдүүд мөрдөж амьдардаг гэдгээ бас хэллээ.

您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-3-28 19:58 , Processed in 0.064991 second(s), 19 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表