网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 12475|回复: 1

蒙古国总统查•额勒贝格道尔吉接见欧安组织会议大会主席

[复制链接]
发表于 2013-3-23 23:23:02 | 显示全部楼层 |阅读模式
蒙古国总统查•额勒贝格道尔吉于本月13日在国家宫接见了到访的欧安组织议会大会主席里卡多•马里奥利为首的一行代表团。总统说“我们对一项问题给予关注。这就是如何改变法制和安全体系问题。我们正在进行几项法律草案工作。

这方面与贵单位专家交流经验。这对我们议员和工作组拥有重要意义。向你们报告的一个好消息是我国除了成为2011年经济增长率最高的国家之外,还于2013年成为贿赂降低最快的国家。一年内向前迈进了26位。

我认为这是法制改革的结果。我们奉行反贿赂政策,希望工作得到进展。否则新民主国家会因缺乏经历和收受贿赂问题而无法成功执政。我认为民主这个概念不是光指更换领导,而是改变整个制度,并向人民转交所有权利。目前,蒙古国担任民主国家轮值主席国一职,并计划于4月29日举办民主国家成员国部长级会议。

来自100多个国家外交部长以及多个国家政要前来蒙古国出席会议。值得一提的是,蒙古国20多年前的政治制度与朝鲜政治制度一样,而如今已成为世界民主运动领先国。我们非常重视与欧盟所建立的关系。

我被选为总统后首先下达的命令之一就是废除极刑。现在正在进行修改有关极刑法律和法制文件的工作。蒙古国将成为无极刑国家。我对我国成为欧安合作组织全权成员国表示感谢。

在崇尚民主、人权以及遵守法律规律框架内,不能有大小国家的概念。我们期望成为地区民主典范国。因此蒙古国虽然作为人口较少的国家,但在尊重民主方面成为在地区框架内民主主义榜样的大国家。我们正在实施支持地区民主国家项目。蒙古国与吉尔吉斯坦开展密切合作,并接待了吉尔吉斯坦议会代表。

吉尔吉斯坦希望成立和确定议会执政制度。蒙古国是共产主义之后选择议会执政的国家之一。我们对未流一滴血成功的革命感到自豪。从此共进行了七次议会选举,各党派轮流执政。我们增加了女议员人数,现在已达到11名。祝贺访问取得圆满成功。”里卡多•米利耀里说:“对总统高度评价欧安组织意义表示感谢。

蒙古国真成为了地区自由典范国家,并在民主20年内取得了骄人成绩。不仅在经济领域,而且在人权方面也取得了很大成就。我们欧安组织高度评价贵国废除极刑。我们也与吉尔吉斯坦保持合作,目前,吉尔吉斯坦以及亚洲其他国家需要民主典范和援助。我们视为蒙古国以及中亚是战略重要地。我们希望推动议会间交流。

我们逐步地向前迈进。我们着重关注安全问题。”蒙古国总统在会晤结尾强调说,为在亚洲推动得到联合国安理会5国支持的蒙古国无核地区建议而努力工作。
 楼主| 发表于 2013-3-23 23:35:09 | 显示全部楼层
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ЕХАБХАБ-ын парламентын ассамблейн ерөнхийлөгч Р.Мильорийг хүлээн авч уулзав





Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын Холбооны Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентын ассамблейн ерөнхийлөгч Рикардо Мильори тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр төрийн ордонд хүлээн авч уулзав.
Ерөнхийлөгч хэлэхдээ “Бид нэгэн чухал асуудалд анхаарч байна. Энэ бол эрх зүйн болон аюулгүй байдлын системээ хэрхэн өөрчлөх вэ гэдэг асуудал. Гэхдээ бид ард түмнийхээ эрх ашигт нийцүүлж өөрчлөх ёстой. Хэд хэдэн хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Танай байгууллагын хүмүүстэй туршлага солилцдог. Энэ нь УИХ-ын гишүүд, ажлын хэсгийнхэнд чухал хэрэгтэй байдаг юм.

Монголын талаар сайн мэдээ дуулгахад манай улс 2011 онд эдийн засгийн хамгийн өндөр өсөлттэй орон болсон. 2013 онд авлигыг бууруулах чиглэлээр хамгийн хурдтай ахиц гаргасан орон болсон. Нэг жилийн дотор 26 байраар урагшилсан. Энэ бол эрх зүйн шинэчлэлийн үр дүн гэж бодож байна. Бид авлигыг үл тэвчих бодлого баримталж байгаа. Ахиц дэвшил гаргахыг хичээж байна. Ингэхгүй бол шинээр гарч ирсэн ардчилсан орнууд муу засаглал, авлигаас болж бүтэлгүйтсэн байдаг.  Ардчилал гэдэг нь эрх барьж буй хүнийг солихыг хэлдэггүй. Энэ нь институцийг өөрчилж, эрх мэдлийг ард түмэнд шилжүүлэхийг хэлдэг гэж би ойлгодог.

Монгол АОХН-ийг даргалж байгаа бөгөөд ирэх дөрөвдүгээр сарын 29-нд гишүүн орнуудын сайд нарын бага хурал хийхээр ажиллаж байна. Энд дурсахад Монгол хорь гаруй жилийн өмнө Умард Солонгостой адил улс төрийн системтэй байсан, одоо дэлхийн ардчилсан хөдөлгөөний манлайлагч болоод байна. Дээр дурдсан бага хуралд 100 гаруй орны Гадаад харилцааны сайд ирж оролцоно. Хэд хэдэн орны төр засгийн тэргүүн ирнэ. Нэгэн хүндтэй зочин болох Ан Сан Су Чи ирэхээ мэдэгдээд байгаа. Европын Холбооны Гадаад харилцааны сайд хатагтай Катерин Аштон ирэхээ бас мэдэгдсэн.

Европын Холбоотой тогтоосон харилцаагаа бид үнэлж хүндэтгэдэг. Ерөнхийлөгч болсныхоо дараа гаргасан эхний зарлигуудын нэг бол цаазаар авах ялыг хэрэгжүүлэхийг зогсоох тухай байсан. Одоо тэр цаазаар авах ялтай холбоотой хууль эрхзүйн баримт бичгээ өөрчлөх ажлыг хийж байна. Монгол цаазаар авах ялгүй орон болно.

Манай улсыг дэмжин Европын Холбооны Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын бүрэн эрхт гишүүнээр элсүүлсэнд талархаж байна. Бид бүс нутагтаа манлайлах үүрэг гүйцэтгэхийг хичээж байгаа. Ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёсны хүрээнд авч үзвэл жижиг, том улс гэж байхгүй. Яагаад гэвэл бүгдэд нь эрх чөлөөтэй ард түмэн, эрх чөлөөг эрхэмлэсэн улс үндэстэн, хүний эрх, ардчиллын үнэт зүйлсийг хүндэтгэгчид байдаг. Тиймээс Монгол Улс хүн амаараа жижиг орон хэдий ч бүс нутагтаа ардчиллын том үлгэр жишээ байхыг эрхэмлэж байна. Бид бүс нутгийнхаа шинээр ардчилагчдыг дэмжин төсөл хэрэгжүүлж байгаа. Киргизтэй их ойр ажиллаж парламентын голчилсон төлөөлөгчдийг хэд хэдэн удаа хүлээж аваад байна. Тэд парламентын засаглалыг бий болгож төлөвшүүлэхээр ажиллаж байгаа юм.

Монгол бол коммунизмын дараа парламентын засаглалыг сонгон авсан орны нэг. Ганц дусал цус гаргалгүй ардчилсан хувьсгалыг хийж чадсанаараа бид бахархдаг. Тэр цагаас хойш долоо удаа парламентын сонгууль хийж, засгийн эрхийг намууд ээлжлэн барьж байна. Парламентын эмэгтэй гишүүн гурав байсныг өнгөрсөн сонгуулиар арваннэг болгож чадлаа. Орон нутгийн сонгуулиар ч эмэгтэйчүүдийнхээ тоог нэмэгдүүлсэн.

Ингээд та бүхний айлчлалд амжилт хүсье” гэв.

Ноён Рикардо Мильори хэлэхдээ “Манай байгууллагын ач холбогдлыг үнэлж хүндэтгэдэгт баярлалаа. Танай орон бол бүс нутагтаа үнэхээр эрх чөлөөний үлгэр загвар болж, ардчилсан өөрчлөлтийнхөө хорь гаруй жилд ихээхэн амжилт олжээ. Зөвхөн эдийн засгийн салбарт төдийгүй хүний эрхийн чиглэлээр том амжилтад хүрсэн байна. Цаазаар авах ялыг халсныг манай байгууллага өндөр үнэлж байна. Киргизтэй манай байгууллага хамтарч ажиллаж байгаа. Киргизэд болон Азийн бусад оронд ардчиллын үлгэр жишээ, тусламж хэрэгтэй байгаа. Монголыг оруулаад Төв Азийг бүхэлд нь бид стратегийн чухал газар гэж үздэг. Бид парламентын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг хүсч байна. Бага багаар урагшилж л байна. Бид аюулгүй байдлын асуудалд онцгой анхаардаг” гэлээ.

Ерөнхийлөгч уулзалтын төгсгөлд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн 5 гүрний дэмжлэгийг хүлээсэн Монгол Улсын цөмийн зэвсэггүй газар нутаг болох санаачилгыг Азийн бүсэд өргөжүүлэхэд анхааран ажиллаж байгаагаа онцлон дурдав.
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-3-29 23:07 , Processed in 0.067782 second(s), 17 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表