网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 5171|回复: 0
打印 上一主题 下一主题

Монголын төлөөлөгчид ОУПХ-ны 121

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2009-11-9 16:21:21 | 只看该作者 |只看大图 回帖奖励 |倒序浏览 |阅读模式


Олон Улсын Парламентын Холбооны 121 дүгээр чуулган Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо өчигдөр эхэллээ. Тус чуулганд 124  орны парламентын төлөөлөгчид оролцож байна.
Чуулганы ажиллагаа ОУПХ-ны Удирдах зөвлөлийн хурлаар эхэллээ. Тус хурлаар ОУПХ-ны Удирдах зөвлөл болон ОУПХ-ны Гүйцэтгэх хорооны өмнөх хурлаас хойшхи хугацаанд хийсэн ажлын тайланг ОУПХ-ны Ерөнхийлөгч, Намибийн парламентын дарга Тэо Бен Гурираб тавьж, ОУПХ-ны 2010 оны төсвийн төсөл, ОУПХ-ны 122 дугаар чуулганыг зохион байгуулах газар болон  чуулганы хугацаа,  122 дугаар чуулганаар хэлэлцэх асуудлын талаар улс орнуудаас дэвшүүлж буй санал, Дэлхийн парламентын дарга нарын гуравдугаар  их хуралд бэлтгэх хорооны тайлан  зэрэг асуудал хэлэлцлээ.
Монгол Улсын ИХ Хурлын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй төлөөлөгчид  чуулганд оролцож байгаа ХБНГУ-ын Бундестагийн Ерөнхийлөгч Норберт Ламмерт болон  БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын  Байнгын хорооны төлөөлөгчидтэй уулзлаа.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл  Бундестагийн төлөөлөгчидтэй уулзах үеэрээ өнгөрсөн 9 дүгээр сард болж өнгөрсөн Бундестагийн сонгуульд  Христосын Ардчилсан Холбоо нам ялалт байгуулсанд баяр хүргэлээ. Тэрбээр ХБНГУ нь Монгол Улсын Европ дахь гол түнш бөгөөд Монгол Улс, ХБНГУ-ын хооронд иж бүрэн түншлэлийн харилцаа амжилттай хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байдгаа хэлж, Монгол-Германы харилцааг хөгжүүлэхэд Бундестагийн зүгээс байнга дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв.   
    Бундестагийн Ерөнхийлөгч Н. Ламмерт  хоёр орны  парламент хоорондын харилцаа өндөр түвшинд байгаа. Энэхүү харилцааг цаашид улам өргөжүүлэхэд  би өөрийн зүгээс дэмжиж ажиллах болно гэлээ.
БХАТИХ-ын Байнгын хорооны төлөөлөгчидтэй хийсэн уулзалтын үеэр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл манай хоёр орон сайн хөршийн найрсаг харилцаатай бөгөөд хоёр орны хууль тогтоох байгууллагуудын харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглэн хэлэв. Мөн БНХАУ нь  манай орны гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын тэргүүлэх түнш гэдгийг тэмдэглэлээ.   
     БНХАУ-ын БХАТИХ-ын төлөөлөгч хоёр орны хууль тогтоох дээд байгууллагуудын харилцаанд Байнгын хороод болон парламентын гишүүдийн харилцан айлчлал чухал ач холбогдолтой юм гэв.  
Олон Улсын Парламентын Холбооны 121 дүгээр чуулган үргэлжилж байна гэж УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн ажилтан Женевээс мэдээллээ.
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-4-29 16:32 , Processed in 0.073154 second(s), 21 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表