网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 4969|回复: 4
打印 上一主题 下一主题

Мал, мах 1

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2010-2-24 18:45:04 | 只看该作者 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
Ууц чанах
Урьдаар асуух нурууны хамар ясны хоёр талыг дагасан бүлхийг хөндлөн тасалж чанавал ууц татаж хотойдоггүй. Мөн сүүлийн үед нугасны нүхээр бүдүүн төмөр утас сүвлэж чанах болжээ. Том ууцыг тогоонд чанахад багтахгүй, чаналтыг сайн тааруулахгүй бол шалз чанагдах тогоонд хүрсэн хэсэг нь хайрагдах зэрэг бэрхшээл гардаг. Иймд бүрхээр буюу модон торхоор чанах арга бий.

Ингэхдээ тогоондоо бараг дүүртэл ус хийгээд бүрхээрээ тавина. Тэгээд ууцаа усанд лавхан дүрээд харцага нуруу талаар нь бүрхээрийн аманд дүүжлэн бэхэлж битүү чанана. Ингэхэд жигнэх чанах хосолж хайрагдах хавчигдах бэрхшээлгүй болно. Чаналтыг 30 минут орчим үргэлжлүүлэхэд жигд сайхан болно. Сүүлийн жилүүдэд хот суурин газруудад усны лаазанд хийж 1,5-2 квт-ын цахилгаан тулганд чанах арга өргөн дэлгэрчээ. Чанасан маханд наалдсан нитгэл үс хялгас зэргийг хусаж түүж цэвэрлэхэд тийм ч амаргүй Иймд шингэвтэр зуурсан гурил дээгүүр өнхрүүлж наалдуулж авах нь хамгийн хялбар арга юм.
2#
 楼主| 发表于 2010-2-24 18:45:36 | 只看该作者
Шууз хийх
Дулааны улиралд махыг нойтноор нь хадгалах уламжлалт арга бол шуузлах явдал юм. Махыг шуузлахын тулд жижигхэн хөшиглөж ширмэн тогоонд хуурна. Ингэхэд их хэмжээний шүүс ялгарна. Энэхүү шүүсийг биед нь шингээж ширгэтэл нь хуурна. Хуурах явцад шүүсэндээ давс нэмж уусгасаар нэлээд шорвогдуу болтол хийнэ. Хонины бүтэн маханд хумбан шаазан давс орно. Ус нь бүрэн ширгэх үед хөшиглөсөн махны ширхэгүүд хоорондоо наалдахгүй бутрамхай болж тос нэвчиж борлоно. Хуурч буй махнаас уур гарахгүй болсон үед сая боллоо гэж үзнэ.

Ингэж бэлтгэсэн махыг хавтгай мод буюу дэвсгэр дээр сүүдэр сэрүүн газар тавьж сайтар хөргөнө. Хөргөсөн махыг сэрүүн орчинд паалантай буюу модон саванд хийж, гулууз модоор хий орох завсаргүй нягт чигжинэ. Ингээд таганд нь зай завсаргүй нягт таглана. Ингэж бэлтгэсэн шуузыг нар шарахгүй сүүдэр газар чийгтэй шороонд булж хадгалаад хэрэглэнэ. Хэрэглэхдээ савны амыг аль болох бага нээж халбагаар хутган авч буцламгай халуун усанд хийж ялимгүй чанана.
3#
 楼主| 发表于 2010-2-24 18:46:02 | 只看该作者
Каз хийх
Амт чанарын хувьд дэлхийн зах зээл дээр өндөр үнэлэгддэг бөгөөд тэр хадгалж борцолж болдоггүй адууны махыг удаан хугацаагаар хэрэглэхэд үндэслэсэн өвөрмөц арга юм. Казыг тарга хүч сайтай адууны махаар хийдэг. Үүнд адууг төхөөрмөгц хоёр талын 24 ширхэг хавиргыг харвинг оролцуулан авч 1-2 цаг загсаасны дараа хоёр хоёроор нь салган тэвш царан дээр тавьж нунтаг давс, чинжүү, сонгиноор амтлан, 2-3 цаг байлгаж сэврээдэг.

Дараа нь ийнхүү амталж бэлтгэсэн хавиргаа адууны сайтар угааж цэвэрлэсэн нарийн гэдсэнд хоёр хоёроор нь хийж хоёр үзүүрийг модоор шорлох буюу утас шөрмөсөөр бөхлөн уяж 12 ширхэг казыг аргалыг утаагаар 2-3 хоног утдаг. Ийнхүү бэлтгэсэн казыг идэхэд амтлаг хадгалж хэрэглэхэд мууддаггүй байна. Харин мах өөх зузаантай дөрвөн өндөр хавиргаар каз хийдэггүй.
4#
 楼主| 发表于 2010-2-24 18:46:27 | 只看该作者
Боодог хийх
Боодгийг гол төлөв ямаа, тарвагаар хийнэ. Боодог хийх малыг өрлөлгүй нядалсны дараа ясыг битүү шулан авч махыг нь арьсанд үлдээнэ. Гэдэс дотор ясыг нь бүрэн авч махыг нь арьсанд үлдээнэ. Түргэн болгохын тул цул махыг жижиглэн хэрчиж нимгэлнэ. Ингэж битүү туламлаж өвчсөний дараа арьсны онгорхой хэсгийг бөхөлж битүүлээд хорхогийн адил амталж халуун чулуу, шулсан ясаа үелэн хийж зайлан дүүргэнэ.

Амыг нь адууны сүүлээр сайн боож битүүлээд хэвтүүлэн гараараа зөөлөн бөмбөрүүлэн алгадаж хэд хэдэн удаа хөрвүүлээд үсийг зулгаахад аяндаа зулгарна. Шарахдаа гаднаас нь аргалын цог дээр тавьж эргүүлэн жигд халаагаад сайтар цэвэрлэж хусна. Зузаан махтай газарт нь том хавтгай цог тавьж жигнэхгүй бол шүүрхий хоцорно. Нэг анхаарах зүйл бол шарж байх үедээ хийг нь үе үе гаргаж байхгүй бол буудах аюул бий. Үс үлдээлгүй хусаж цэвэрлэсний дараа усаар угааж сайтар хусаж цэвэрлэнэ. Ингэж болгосон боодогийг арьстай нь давхар огтолж иднэ.
5#
 楼主| 发表于 2010-2-24 18:47:08 | 只看该作者
Идэшний болон техникийн тос
Өөх хайлуулах. Хайлуулах өөхийг махны машинаар машиндвал тос нь илүү сайн ялгарна. Мөн шинэ өөхнөөс тос бага ялгарах тул тодорхой хугацаанд байлгаж хуршаавал тос ялгарах нь сайжирч гарц нь нэмэгдэнэ. Хэрчсэн өөхийг хүйтэн усанд 0,5-1,5 хоног байлгахдаа хоногт 2-оос доошгүй удаа сайн булхаж усыг нь сольж цус ялгадасыг бүрмөсөн сайтар угаана.

Өөхийг халаасан ширмэн тогоонд хийж хайлуулна. Тэгэхдээ дээрээс нь ялимгүй бага түүний аравны нэгтэй тэнцэхүйц хэмжээний ус хийж сайн хутгаад зөөлөн гал дээр шимэлдэгийг нь шаргал өнгөтэй болтол хайлуулж шаргаана. Ингэж хайлуулсан тосыг шүүж аваад царцааж хадгална. Мөн тэрчлэн тосны кг-д 100 гр сүү нэмж сүүг савны ёроолд тунатал буцалгаж болно. Дахин буцалгахдаа 50-100 гр талхны зах оролцуулбал анхилам сайхан үнэртэй болдог байна.

Яс тослох. Хүнсэнд хэрэглэсэн махны ясыг сайтар мөлжиж хадгалж байгаад тосолж идэшний тос гаргаж авна. Хадгалахдаа чийггүй хуурай орчинд хадгалж, хуршуулж муутгахгүй байлгана. Тослохын тулд ясыг үе бүрээр нь нугалж чөмөгний булуу зэрэг том ясыг жижиглэн хагалаад ширмэн тогоонд хийж дээрээс нь бараг далд ортол ус хийж бага зэрэг давс нэмээд 3-4 цаг түүнээс ч удаан хугацаагаар буцалгана. Буцалгах явцдаа тосыг нь бүрэн авахын тулд байнга эргүүлж тойруулж битүү таглаж байна.

Дараа нь ясыг авч шөлийг саванд юүлж тосыг царцаагаад хамж авна. Ясны тосоор боов, боорцгийн гурил зуурах, арвай, суль, цалхирын гурил зуурч идэхэд амттан болно. Бас бин шарвин, хуушуур, хайрч болно.

Яс нэрэх. Ясыг тосолж идэшний тос гаргасны дараа түүнийг нэрэх замаар техникийн тос гаргана. Ясыг нэрэхдээ том ширмэн тогоо буюу торх савны ёроолыг цоолж дор нь тос авах саваа газар ухан суулгана. Тогоо буюу торхондоо жижиглэж үйчсэн ясыг хийж битүү таглаад эргэн тойронд нь гал түлэхэд ёроолын цоорхойгоор тос ялгарч тоссон савд хуримтлагдана. Ингэж ялгаж авсан техникийн тосыг барааны саван үйлдвэрлэх, сур тослоход хэрэглэнэ.

您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-5-22 03:25 , Processed in 0.066055 second(s), 17 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表