网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 13704|回复: 3
打印 上一主题 下一主题

Дууны үг(歌词)6

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2010-4-8 19:08:20 | 只看该作者 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
Салж эгээрэх хорвоо
Үг Б.Лхагвасүрэн Ая Н.Цолмон

Зүүд дамжин аргадахад минь
Зүрхэнд хур анирлана ээжээ
Зүйрлэшгүй хол одоход тань
Зүслэн хайлаал үлдэнээ ээжий минь

Салгуу явахын цагтаа
Саналаа гээд чиг яах вэ
Салж эгээрэх хорвоод
Саатуулж үлдээх ч биш дээ

Эгшиг аялгуу сүсэлдсэн
Сүүтэн сүүтэн хорвоо
Энэрэл хайр сүлэлдсэн
Сүүмэн сүүмэн ээжий

Санаа алдан уясахад минь
Саран дор эс амирлана ээж ээ
Саахалтынд очоод ирэхэд
Санахгүй байж чадахгүй нь ээжийгээ

Салгуу явахын цагтаа
Саналаа гээд чиг яах вэ
Салж эгээрэх хорвоод
Саатуулж үлдээх ч биш дээ

Эгшиг аялгуу сүсэлдсэн
Сүүтэн сүүтэн хорвоо
Энэрэл хайр сүлэлдсэн
Сүүмэн сүүмэн ээжий
2#
 楼主| 发表于 2010-4-8 19:08:56 | 只看该作者
Сүслэн хайрлаж яваарай
Үг Д.Цоодол Ая Б.Магсаржав

Энхрий үрээ арван сар тээхдээ
Эндүү гишгэхээс эмээж явсан
Өргөс халгайд хүрч гэмээ нь
Өөрөөсөө илүү намайг гэж зовнисон ээжий

Сүүн далай ачит ээжийгээ
Сүүдэр газар суулгахгүй
Сүүн сэтгэлийг нь ээдээхгүй
Сүслэн хайрлаж яваарай

Цайдам орчлонд хүүгээ үдэж мордуулахдаа
Цагаан сүүгээр дөрөөг нь ариусгаад
Алдаж явбал өмнөөс нь зовнидог
Амьтны ач гэж овоо явахад нь гялайсан ээжий

Сүүн далай ачит ээжийгээ
Сүүдэр газар суулгахгүй
Сүүн далай ачит ээжийгээ
Сүүдэр газар суулгахгүй
Сүүн сэтгэлийг нь ээдээхгүй
Сүслэн хайрлаж яваарай

Хүний үрийг гэртээ аваад ирэхэд нь
Хүүгээсээ өөрцгүй тосож золгосон
Дэгэж дэрвэсэн хонгор ачийнхаа
Даахийг нь үнэрлээд би мөнхөрлөө гэсэн ээжий

Сүүн далай ачит ээжийгээ
Сүүдэр газар суулгахгүй
Сүүн сэтгэлийг нь ээдээхгүй
Сүслэн хайрлаж яваарай
3#
 楼主| 发表于 2010-4-8 19:09:25 | 只看该作者
Торойсоор үлддэг миний ээжий
Үг С.Оюун Ая Л.Галмандах
      
Үдсээр байгаад өргөө гэртээ
Торойгоод үлддэг миний ээжий
Үүдэн дээрээ цацлаан өргөсөөр
Хайлаас шиг хоцордог миний ээжий

Хөнөгтэй суу, улаан алчуур
Зүүдэнд үзэгдэнэ ээ миний ээжий
Хөхөл даахын нялхын баривч
Дэрлэж унтана уу миний ээжий

Урины шувуу ганганан ирнэ
Гараад харна миний ээжий
Учирлын харгуйд тоос босно
Саравчлан гэгэлзэнэ миний ээжий

Хаврын салхи сэтгэл яаруулна
Цацалчин дуудна уу миний ээжий
Харихын бодол намайг ээрнэ
Зөн чинь ниснэ үү миний ээжий
4#
 楼主| 发表于 2010-4-8 19:09:58 | 只看该作者
Хорвоод ганцхан ээждээ
Үг С.Оюун Ая Ц.Чинзориг

Наран наадавч харламгүй
Насны салхитай үсийг чинь
Ариун гангын усаар угааж
Ачийг тань нэг хариулахсан

Гургалдай дуулавч толиймгүй
Цагийн сүүдэртэй магнайг чинь
Мянган шөнө алгаараа дулаацуулж
Сэтгэлийг тань нэг баярлуулахсан

Томоогүй явж боллоо ээжэээ
Тогоруу буцаж зэгс шаргалтлаа
Хорвоод намар ирдгийг мартсан
Хонгор хүүгээ уучлаач ээжээ

Цурамгүй хонуулсан үеэ
Цэцэг болгон өргөе ээжээ
Зул цэцэг шиг залуу нас
Зуу наслах илч хайрлаг ээ
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-4-20 13:17 , Processed in 0.069502 second(s), 18 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表