Хятадын анхны феодлын хаант тєр—Цинь улс Хоёр мянга гаруй жилийн боолт нийгмийг єнгєрvvлээд, манай тооллын ємнєх 221 онд Хятадын тvvхэн дэх тєвлєрсєн эрхт анхны феодлын нэгдсэн хаант тєр—Цинь байгуулагдав. Цинь улсын мэндэлсэн явдал нь Хятадын тvvхэнд тун чухал ач холбогдолтой vйл хэрэг болсон юм.
Манай тооллын ємнєх 255 оноос манай тооллын ємнєх 222 он бол Хятадын тvvхэн дэх Байлдаант улсын vе байсан бєгєєд бас Хятадын боолт нийгмийн сvvлчийн vе байсан билээ. Тухайн vед олон жижиг жижиг улс оршин тогнож, єєр хоорондоо байнга дайдан бие биеэ хавсарган нэгтгэж байсан бєгєєд сvvлдэж ирээд зєвхєн Цинь, Ци, Чу, Вэй, Янь, Хань, Жао зэрэг 7 улс vлдсэнийг “Долоон хvчирхэг” гэдэг байжээ. Долоон улсын дотроос баруун хойгуур байрладаг Цинь улс нь нилээд эрт цэрэг дайны болон хєдєє аж ахуйн єєрчлєлт хийснээр сvр хvчин нь тvргэн эрчимжин нэмэгдсэн байлаа. Манай тооллын ємнєх 247 онд арван гуравхан настай байсан Ин Жэн Цинь улсын эзний ширээг залгамжлан Цинь ван болжээ. Тэр 22 наснаасаа тєр засгийн vйл хэргийг барьж эхэлсэн бєгєєд тэр vеэс бусад зургаан улсыг хавсарган нэгтгэх их vйлсээ эхлvvлсэн билээ. Тэрээр эрдэмтэн мэргэдийг цуглуулж олон зэрэглэлийн тушаалд дэвшvvлэн хэрэглэж байжээ. Шишээ нь Хань улсын тагнуул Жэн Го-г хvндэтгэн хэрэглэж “Жэн Го сувг”-ийг vvсгэн байгуулаад, Цинь улсын 40,000 гаруй га хужирт газрыг ган гамшиг болон vеэр усдлын vед ч элбэг ургац авч чадах болгосон явдал нь Цинь улсын хятадыг нэгдгэхэд нь эд материйн талаар нєхцєл боломжийг бvрдvvлж єгсєн байна. Манай тооллын 230 оноос 221 оныг хvртлэх 10 шахамхан жилийн хооронд Ин Жэн Хань, Жао, Вэй, Янь, Чу, Чи зэрэг зургаан улсыг мєхєєж, нэгдлийн их vйлсийг биелvvлжээ. Ийнгэснээр хятадын тvvхэн дэх хагалан бутарсан байдлыг эцэс болж, нэгдсэн эзэнт улс—Цинь улсын хаант тєр илэрч гарсан бєгєєд Цинь Ин Жэн хятадын тvvхэн дэх анхны хаан болсон болохоор тvvнийг “Ши хуан ди” ﹙хамгийн эхний хаан гэсэн vг﹚хэмээн нэрлэсэн байлаа.
Цинь улс хятадыг нэгдгэсэн явдал нь хятадын тvvхэнд тун их хувь нэмэр болж алс хэтийн ач холбогдолтой vйл хэрэг болсон юм. Эн тэргvvнд улс тєрийн талаар Цинь ши хуан хэсэглэн соёрхох дvрмийг цуцалж, зюнь сяний дvрэм хэрэгжvvлэн, бvх улсыг гучин зургаан зюнь болгон хувиагаад, зюний доор нь сянь байгуулав. Тєв засгийн газар болон орон нутгийн ноёдыг бvр хаан єєрєє шилин сонгож тушаалд дэвшvvлэх буюу тушаалаас нь огцруулдаг бєгєєд зэрэг хэргмийг нь vе улиран залгамжлуулдаггvй байжээ. Цинь улсын vндэслэн байгуулсан зюнь сяний тогтолцлоо нь хятадын 2000 гаруй жилийн феодлын нийгмийн тvvхэн явц дахь тогтмол уламжлалт байгуулал болсон байжээ. Єнєєдрийн хятдын их олон сяний нэр нь ч бvр 2000 гаруй жилийн Цинь улсын хаант тєрийн тогтоосон зvйл блох юм.
|