网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 6038|回复: 4
打印 上一主题 下一主题

Казакын ууцан сүүлт хонь

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2010-5-21 09:06:00 | 只看该作者 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
Казакын ууцан сүүлт хонийг эрт дээр үеэс Баян-Өлгий аймгийн зарим суманд ширүүн ноост ууцан сүүлт хоныг өсгөн үржүүлж ирснээс казакын ууцан сүүлт хонины омог буй болжээ.

Казакын ууцан сүүлт хонь нутгийн монгол хониноос мах, өөхний хуьд давуутай, голдуу улаан, улаан хүрэн зүстэй байдаг. Казакын ууцан сүүлт хонины намрын амьдын жин хуц 70,1 кг, эм хонь 58,1 кг, ноосны гарц хуцных 2 кг, эм хонь 1,3 кг байдаг.
2#
 楼主| 发表于 2010-5-21 09:06:14 | 只看该作者
Мах-өөхний ширүүвтэр ноост хонь

Баруун Монголын нутгийн ууцан сүүлт хонийг сараджин үүлдрийн хоньтой эрлийзжүүлсний үр дүнд биеэр том, нуиттгийн байгаль цаг уурын нөхцөлд сайн зохицсон, бэлчээрээр маллахад нутгийн хониноос дутуугүй эрлийз хоньтой болж байна. Нутгийн ууцан сүүлт эм хонь 50-55 кг, нас гүйцсэн 70-75 кг жинтэй байхад эрлийз эм хонь 58-64 кг, эрлийз хуц 80-90 кг болж, ноосны гарц нэмэгдэж чанар нь сайжирчээ. Нутгийн эм хонь 1,2-1,4 кг, хуц 1,5-1,6 кг ноос өгч байсан бол эрлийз хонь 2,0-2,2 кг, хуц 2,7-3,0 кг ноостой болж ноос нь уртасч, ямаан үс багасан, гэдэсний ноос нэмэгдэж, зунгаг сайтай бат бэх чанартай болж байна. Мах-өөхнйи ширүүвтэр ноост шинэ үүлдрийн хэсгийн хонь өвөл, хаврын улиралд бэлчээрийн малалгаанд сайн зохицож тарга хүч, ашиг шим, үр төлөө сайн өгч байгаа нь энэ үүлдрийн хэсгийн онцгой сайн талыг харуулаж байна. Өвөл, хаврын улиралд нутгийн ууцан сүүлт хонь амьдын жингийнхээ 28 хувийг алдаж байхад ижил нөхцөлд байсан мах-өөхн.ий ширүүвтэр ноост эрлийз хонь онд орохдоо амьдын жингийнхээ 26 хувийг алдаж байна. Мах-өөх ноосны шинэ үүлдрийн хэсгийн хонины төлөрхөг чанар 100 хэлтэгчээс 100-105 хурга гарч, хургалсан өдрөөсөө ширгэх хүртэл хугацаанд 83,2 литр сүү өгч нутгийн хониноос ч давуутай байгаа .ь уг үүлдрийн хэсгийг гаргасан хөдөө аж ахуйн ухааны дэд эрдэмтэн Б. Дүрэвийн судалгаагаар тогтоогджээ.
3#
 楼主| 发表于 2010-5-21 09:06:28 | 只看该作者
Сартуул хонь

Сартуул омгийн хонийг Завхан аймийн Эрдэнэхайрхан, Завханмандал, Ургамал, Дөрөвлжин зэрэг сумын малчин ардууд дээр үеэс үржүүлж иржээ. Энэ хангай говь завсрын бүсэд сайн нутагшсан, ноосны гарц, чанараар сайн.
Сартуул омгийн хуцны амьдын жин 55-60 кг, эм хонь 42,8 кг, ноосны гарц, хуц 1,9 кг, эм хонь 1,5 кг, Сартуул хонины ноос хивс хийхэд маш тохиромжтой.
4#
 楼主| 发表于 2010-5-21 09:06:48 | 只看该作者
Алтай үүлдрийн хонь

Алтай үүлдрийн хонийг ОХУ-ын Алтай хязгаарын Рубцов мужийн Рубцовын сангийн аж ахуй /Страна Советов/ хамтралд нутгийн ашиг шим багатай хонийг Кавказ, Австралын меринос хоньтой эрлийзжүүлэн шилэн сонголт, тохируулан сонголтыг зөв хий тэжээллэг, арчилгаа маллагааг сайжруулснаар гарсан юм.

Алтай үүлдрийн хонь бие чийрэг, ноос жигд нарийн, нас гүйцсэн үржлийн хуцны амьдын жин дунджаар 100 кг, ноосны гарц 14,3-1,5 кг, эм хонины амьдын жин 60-65 кг ноосны гарц 7,1 кг. Алтай хонь төлөрхөг чанар сайтай 100 хээлтэгчээс 140 хурга авдаг.

Алтай үүлдрийн дээд зэргийн хонь 142 кг, эм хонь 116 кг, амьдын жинтэй байдаг. Эр хонины хүзүүний арьсанд 2-3, эм хонинд 1-2 нуглаатай бөгөөд их биеэнд нь жижиг нуглаасууд байдаг байна. Алтай үүлдрийн хонины их бие урт, нуруу тэгш, шулуун хондлойгоор бага зэрэг хотгор, хөлийн тавилт зөв, дунд зэргийн өсөлттэй, 2,5-3 настайдаа хамгийн дээд жинд хүрнэ.

Саалийн 3-4 сард хонь бүрээс 80-90 л сүү сааж болно. Монгол хонины ноос, махны чанарыг нэмэгдүүлэх зорилгоор ОХУ-аас 1954 оноос эхлэн алтай үүлдрийн хуц авчирч сайжруулагчаар ашигласан нь үр дүнтэй болж байна. Ялангуяа Орхон үүлдрийн нарийвтар ноост хонийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэв
5#
 楼主| 发表于 2010-5-21 09:07:03 | 只看该作者
Цигай үүлдрийн хонь

Цигай үүлдэр бага ази, Балканы хавийн хонины үүлдрийн нэг юм. ОХУ-ын Крым, Укрианд XIX зууны эхээр Болгар, Румын улсаас авч үржүүлжээ. Цигай үүлдрийн хонь аль ч орны газар зүйн нөхцөлд хялбархан нутагшдаг, нарийвтар ноостой, арьс нь том хөрс сайтай учраас дээл, малгай зэрэг гоёлын эдлэл хийхэд өргөн хэрэглэдэг.

Цигай үүлдрийн үржлийн хуцны амьдын жин 90-104 кг, эм хонь 55,5-65 кг, ноосны гарц хуцных 7,2-8,6 кг, эм хонь 3,8-4,3 кг. Манайд цигай хонийг 1953 оноос эхлэн авчирч Орхон үүлдрийн хонины бие цогцосыг засаж сайжруулахад ашигласан явдал үр дүнтэй болсон. Нарийвтар ноостой хонь үржүүлдэг бүсэд цигай хонийг сайжруулагчаар ашиглаж байна. Цигай үүлдрийн хонийг Хэнтий аймгийн Өндөрхааны сангийн аж ахуйд цэврээр үржүүлж байна.

Цигай үүлдрийн нарийвтар ноост хонь  чийрэг бие цогцостой цовоо догшин бөгөөд ясны хөгжилт сайтай шулуун бат бөх хөлтэй, нуруу шулуун, бөөрөнхийдүү, хурдан цагаан зүстэй, хуц эр хонь бүр нь эвэртэй, эм хонь эвэргүй, 18-23 үе бүхий урт нарийхан сүүлтэй байдаг.

Цигай үүлдэр нь бэлчээрийн маллагаанд сайн зохицон таргалдаг учраас манай оронд нутагшин үржиж нарийвтар ноост хонь үржүүлэх бүсэд нутгийн хонины ашиг шимийг сайжруулахад өргөн ашиглагдаж байна. Цигай үүлдрийн хонийг бордоход бүдүүн эм хонины гулууз мах 25-27 кг хүрч нядлагын гарц нь 50 хувь болно.
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-4-27 15:34 , Processed in 0.065685 second(s), 16 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表