网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 13223|回复: 3

Дууны үг16

[复制链接]
发表于 2010-5-31 15:44:05 | 显示全部楼层 |阅读模式
Жонон хонгор
Үг. Л. Агваанжамбал       Ая. Л. Дашням

Жонон хонгор морь минь ээ хө
Жолоо алдмаар тэмүүлнэ дээ хө
Жаахан чинийхээ аашинд нь хө
Жаргахаар би чинь тэмүүлнэ дээ хө

Ганган хонгор морь минь ээ хө
Ганзага цацалсан жороотой доо хө
Ганцхан чинийхээ хайранд нь хө
Гоцхон зүрх минь уяатай даа хө

Унаган хонгор морь минь ээ хө
Уудам холдоо шандастай даа хө
Учирсан хоёрын сэтгэл нь хө
Удах тусмаа жаргалтай даа хө
 楼主| 发表于 2010-5-31 15:44:21 | 显示全部楼层
Зандан шоо
Үг. Ж. Бадраа    Ая. Г. Бирваа

Харцагын шунгах эрмүүнээр
Хадан халилд цойлохдоо
Хаа ч хүрэх ирээрээ
Хатан туурай нь бараагүй

Залуу танхил насандаа
Заяа холбон довтлогосоор
Замын уртыг товчилсон
Зандан шоо гэгч морьтой сон

Яхир сунгуу бартаагаар
Янгир адил дүүлэхдээ
Ямарч давчуу цаг хэмийн
Янагийн болзоонд саатаагүй
            Дахилт
Ганга царван анхилуулаад
Газар шүргэн шуугихдаа
Гаргуун хурдан хатираагаа
Ганцхан ч удаа саагаагүй
            Дахилт
Хуурчин эзэн нь хазаарлаад
Дуучин хүүдээ эмээлснээр
Хурдан хүрэн хүлгийнхөө
Дуурсах алдрыг өргөсөн
            Дахилт
Төхмийн найрын уяан дээр
Түмэн гайхаад бараагүй
Түмний наадмын бариан дээр
Түрүү магнай алдаагүй
 楼主| 发表于 2010-5-31 15:44:36 | 显示全部楼层
Ижилдээ ганц шарга
Үг. Ч. Лхамсүрэн   Ая. З. Доржсүрэн

Ижилдаа ганцхан шарга морь нь
Ижлээсээ юунд салж одов хө
Ихэмсэг зантай тэр нэг залуу чинь
Эхнэрээсээ юунд салж одов хө

Тохомтой ганцхан шарга морь
Тохсон эзэндээ тусалдаг байтал
Толгой нь эргэсэн тэр нэг залуу чинь
Тоогүй муухай хэрэг хийжээ хө

Алхаатай ганцхан шарга морь нь
Адуунаас эзэндээ баригдсан байтал
Авгайгаа буцаасан тэр нэг залуу чинь
Айлынхаа хүүхэнд дурласан байж ээ хө

Цагийн сайхан илч нь халаагаад
Цасны будан уулыг бүрхэнэ
Гологдсон хүүхэн ханьтай болоход
Гоёмсог залуу нь ганцаараа хоцорчээ хө
 楼主| 发表于 2010-5-31 15:44:56 | 显示全部楼层
Монгол морь
Үг Д.Тарваа    Ая Л.Дорж

Яруу алдарт эх орноо
Ялалтаас ялалтад дэвшүүлж
Ялгуусан тугаа мандуулахад
Ямагт бид морьтой явсан
        Монгол хүний зориг
        Хэмжээлшгүй ихийн адил
       Монгол морины чадал
       Хязгаарлашгүй их байдаг
Санаа сайт монголчууд
Саадыг давсан түүхтэй
Сайтар үйлсийг бүтээхэд нь
Сайн морь тусалсан удаатай
       Монгол хүний зориг
       Хэмжээлшгүй ихийн адил
       Монгол морины чадал
       Хязгаарлашгүй их байдаг
Зол жаргалын төлөө
Зориглон байгуулах хэрэгт
Золбоотой монгол морьд минь
Зогсолтгүй зүтгэх болно
      Монгол хүний зориг
      Хэмжээлшгүй ихийн адил
     Монгол морины чадал
     Хязгаарлашгүй их байдаг
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-3-28 18:13 , Processed in 0.067299 second(s), 17 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表