网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 14939|回复: 7
打印 上一主题 下一主题

Дууны үг7

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2010-5-31 15:45:26 | 只看该作者 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
Сайхан Монгол морь
Үг. Л. Дагвадорж       Ая. П. Пүрэвсүрэн

Туулай сайхан зоонд нь
Наран туяа солонгорсон
Шашир суман дэлэнд нь
Салхи исгэрэн наадсан
Сайхан монгол морь минь
Сайхан монгол морьд минь

Зээр гүйцэм хурдаараа
Хээр талыг туулдаг даа
Унаган багадаа холд явсан чинь
Унасан нутагтаа эргэж ирдэг
Сайхан монгол морь минь
Сайхан монгол морьд минь

Дайны талбарт эндсэн эзнээ
Дайсны саварт өртүүлэлгүй
Дайчин нөхдөд нь хүргэж өгөөд
Нулимс бөмбөрүүлэн зогсож байсан
Сайхан монгол морь минь
Сайхан монгол морьд минь
2#
 楼主| 发表于 2010-5-31 15:45:41 | 只看该作者
Тод магнай
Үг. Ж. Шагдар   Ая. Х. Сэргэлэн

Доохноо болбол замын хар алхаатай
Дээхнээ болбол задгай суман хатираатай
Адуун сүргийн манлай болон дүүхэлзсэн
Эзэндээ ээлтэй эмнэг догшин морь мину зэ

Уужуу талдаа усан тэлмэн жороотой
Уулын даваанд шандас цуцаж сульдаагүй
Улайдам халуунд уулын салхийг сүүгүүлээд
Намайгаа жаргаасан насны жавхлан морь мину зэ

Наадамд болбол торгон жолоо сунгаатай
Найман ганзага сугсран наадах гараатай
Согоо чих нь солбин солбин сортолзоод
Хулангийн шинжтэй хурдан гавшгай морь мину зэ

Даяар олондоо даамай хурдан алдартай
Аргамгийн толгойгоо айраг сүүгээр мялаалгаастай
Нэгдлийн сүргээс нэр нь анх тодорсон
Түмний магнай төгөлдөр хурдан морь мину зэ
3#
 楼主| 发表于 2010-5-31 15:45:57 | 只看该作者
Хардал бэйсийн унага
Үг. Ж. Саруулбуян    Ая. Л. Батсүх

Харайн дүүлэхийг нь үзвэл дээ
Хархираа шувууны сүртэй л гэнэ
Хаа эртний мэргэд дээдсээс
Хадгалж ирсэн удам л гэнэ

Хардал бээсийн унага нь унага нь ээ
Халхын талдаа заяагаар төрсөн ажнай хүлэг

Хуйлран дэгдэхийг нь үзвэл дээ
Хулан чихтийн хурдтай л гэнэ
Хуучин цагийн өвгөн ноёны
Хувилгаан эрдмийн нууц л гэнэ ээ

Хардал бээсийн унага нь унага нь ээ
Халхын талдаа заяагаар төрсөн ажнай хүлэг

Эргэн хурдлахыг нь үзвэл дээ
Эрчилсэн тоос нь бумба л гэнэ
Энэ л үеийн алдарт уяачийн
Эвлүүлэн сойсон морь л гэнэ ээ

Хардал бээсийн унага нь унага нь ээ
Халхын талдаа заяагаар төрсөн ажнай хүлэг
4#
 楼主| 发表于 2010-5-31 15:46:14 | 只看该作者
Хилэн хар
Үг. Л. Агваанжамбал      Ая. Л. Дашням

Зорьсонд хүргэх хилэн хараа хө
Золбоо сэргээх гайхамшиг ч юм уу даа
Золоор учирсан танхилхан хонгор оо хө
Зүрхэнд дэлбээлэх сарнай ч юм уу даа хө

Хаа ч содон хилэн хараа хө
Хараа ч булаах согоо ч юм уу даа
Хамгаас нандин янагхан хонгороо хө
Хайранд цэцэглэх зул чиг юм уу даа

Эгнэгт баягах хилэнхэн хараа хө
Азаар заяасан эрдэнэ чиг юм уу да
Эсэн жаргаах ялдамхан хонгороо хө
Амьдралд бадамлах лянхуа чиг юм уу даа
5#
 楼主| 发表于 2010-5-31 15:46:28 | 只看该作者
Цовоо хонгор
Үг. Ая. Т. Баторгил        

Даа вангийн хошууны даваат залангийн
Түмэн агтны түрүүнд дүүлж явдаг байлаа
Арван таван лангийн алтан ембүүгээр
Алс хол газарт зарагдсан билээ

Аргалын утаа униартаж айраг сэнгэнэсэн
Алтан намраа арван жил зүүдэлж мөрөөдлөө
Язгуур ариун нутагтаа ясаа тавих гээд
Оройн нэгэн нарнаар оргож одлоо доо

Алтаар чимсэн аргамж минь алдарч тасраад
Шандасын сайныг сорьсоор нутгаа би зорилоо
Шандын говийг гаталсаар шантарч ядарлаа
Шаргал сайхан тал минь тэртээ харагдлаа

Ангасан говийг хамт туулж анд болсон салхи минь
Эрчит жигүүр дээрээ элбэрэлт нутгийн минь
Тансаг сайхан үнэрийг авчирч өгвөл
Төрсөн нутагтаа хүрэх тэнхээг би олно доо

            Нутгийн минь саруул талаас
            Салхи минь чи ирээч ирээч
6#
 楼主| 发表于 2010-5-31 15:46:41 | 只看该作者
Эр хоёр загал
Үг. Ц. Чимддорж   Ая. Н. Чулуунхүү

Алтан нумнаас алдуурч
Зэв болтлоо хатирсан
Амьтны хөлөөс дайжиж
Зэрлэг болтлоо хатирсан
            Эр хоёр загал эзний хоёр загал
            Тэр хоёр загал тэнгэрийн хоёр загал
Халтар нулимс унагаж
Цуурай болтлоо хатирсан
Хазаар эмээлээ мартаж
Шувуу болтлоо хатирсан
            Дахилт
Хээрийн өвсийг ноцоож
Хэт болтлоо хатирсан
Цавьдар наранд гундаж
Цахиур болтлоо хатирсан
            Дахилт
Хэв татаж сэтэрлэтэл
Сэтгэл нэвтэлж хатирсан
Хишиг хийморь даллан
Түүхийг товчилж хатирсан
7#
 楼主| 发表于 2010-5-31 15:46:54 | 只看该作者
Тольтой мөнгөн эмээл
Үг. Ш. Сүрэнжав   Ая. Г. Тэрбиш

Ажнай ажнай хүлэг нь
Алтан зуузай шаргиулна
Агаарын адуучин шувууд
Араар өврөөр нисэлдэнэ
       Тоостой тоостой замаараа
       Товолзуулж л явлаа
       Тольтой мөнгөн эмээлээ
       Гялалзуулж л явлаа
Дөмөн дөмөн зээрд нь
Дөрөөн тавгийг дайвалзуулна
Дүүлгэр зантай тэр минь
Дөрвөн өртөөг товчлуулна
       Цэцэгтэй цэцэгтэй замаараа
       Цэлгүүлж л явлаа
       Цэнтэй мөнгөн эмээлээ
       Гялалзуулж л явлаа
Сайвар сайвар зээрд нь
Санхъюу гөлмийг дэрвүүлнэ
Санаанд илхэн тэр минь
Сарын газрыг товчлуулна
      Цахиуртай чулуутай талаараа
      Цацлуулж л явлаа
      Цацтай мөнгөн эмээлээ
      Гялалзуулж л явлаа
8#
 楼主| 发表于 2010-5-31 15:47:07 | 只看该作者
Үегүй цавьдар
Үг. Д. Алтангэрэл     Ая. Б. Бямбабаяр

Үймж шигшиж хатируулан
Үдшийн сарыг туулна даа
Үегүй цавьдар морь минь ээ
Үй зайгүй дэнслүүлсэн
Хүний сайхан үр шүү дээ
Ээ ээ ээ
Үрэл нүдэн Үрлээ минь
Алдаж дагах сүүдрээсээ
Бусгаж ирээд цовоо доо
Ам цагаан зээрд минь хө
Ай завгүй магтуулсан
Хүний сайхан үр шүү дээ
Ээ ээ ээ
Алаг нүдэн Үрлээ минь
Холдож ойртон торолзох нь
Холбоо нуурын толгод доо
Хошуу цагаан зээрд минь хө
Хоног хугасалж хүлээсэн
Миний хайртай хүү шүү дээ
Ээ ээ ээ
Хорол нүдэн Үрлээ минь
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-4-26 08:19 , Processed in 0.072898 second(s), 18 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表