网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 21405|回复: 8
打印 上一主题 下一主题

Дууны үг19

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2010-5-31 15:53:58 | 只看该作者 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
Хань минь
Үг П.Батсайхан Ая С.Батсүх

Долоовор хуруундаа зүүний сорвитой
Дээлийнхээ энгэрт сүүний үнэртэй
Орсон гарсанд дуутай цайтай
Олонтой явахын заяа түшсэн
      Ай даа хань минь чи наддаа
      Амьдрал ивээх нар минь юм даа
Цагийн урсгалаар хайр минь лавшраад
Цайны чинь амтанд хамт сүлэгдээд
Цуварч уурлаж цугтаа инээж
Цаанаа чи минь намбатай л болжээ
      Ай даа хань минь чи наддаа
      Амьдрал ивээх нар минь юм даа
Өсөж торнисон үрсээ гэсээр
Өлгийтэй байхаас нь илүүтэй зовох юм
Өөдөсхөн жаахан ачаа үзэхээр
Өөрөөс нь илүүтэй хайртай л болноо
      Ээ дээ хань минь чи үрдээ
      Эргэж заяахгүй ээжий л юмаа
      Ай даа хань минь чи наддаа
      Амьдрал ивээх нар минь юм даа
2#
 楼主| 发表于 2010-5-31 15:54:13 | 只看该作者
Ханьдаа өргөх дуу
Үг Ж.Бадраа   Ая Б.Энхтайван

Бадмаараг эрдэнийн нар байгаагүйсэн болбол хө
Бараахан хорвоог гэрэлтүүлэх нь юу билээ хө
Багын минь хань чамтай учраагүйсэн бол
Бартаат хол замыг яаж туулахсан билээ дээ хө
Багын минь хань чамтай учраагүйсэн бол
Бартаат хол замыг яаж туулахсан билээ дээ хө

Ундарсан булгийн охь ундрагагүйсэн болбол хө
Униартсан хорвоог гийгүүлэх нь юу билээ хө
Ухаант хань минь чамтай учраагүйсэн бол
Уруу өөд замыг яаж туулахсан билээ дээ хө
Ухаант хань минь чамтай учраагүйсэн бол
Уруу өөд замыг яаж туулахсан билээ дээ хө

Зандны үнэр тээх агааргүйсэн болбол хө
Замбуулин их хорвоод амьсгалах нь юу билээ хө
Заяат хань минь чамтай учраагүйсэн бол
Зангилаат их замыг яаж туулахсан билээ дээ хө
Заяат хань минь чамтай учраагүйсэн бол
Зангилаат их замыг яаж туулахсан билээ дээ хө
3#
 楼主| 发表于 2010-5-31 15:54:26 | 只看该作者
Ханьдаа өргөх дуу
Үг Л.Агваанжамбал   Ая Г.Явгаан

Оюу номин эрдэнийн өнгөөр туяарсан
Оргил сарьдаг уулсын сүрлэг нутаг минь
Онцгой бахдал гүнзгий баясал үүсгэсэн
Орчлонд золтой нэгэн насны учрал аа

Цэвэр мөнгөн хурын дуслаар ундаалсан
Цэцэг адил угийн гоолиг амраг минь
Цэцэн санаа чинхүү журмыг хослуулсан
Цээжинд бахдалтай үнэн хайрын учрал аа

Зүрхэнд уусах сайхан бүхнийг хураасан
Зүйрлэн жиших ижил үгүй хонгор минь
Зүүдийг биелүүлж үүдээ нээсэн чинийхээ
Зүйтээ гарын чинь сүүтэй цайг ууя уу,би
4#
 楼主| 发表于 2010-5-31 15:54:46 | 只看该作者
Ханийн тэнгэр
Үг Д.Дашдондов   Ая Н.Чулуунхүү

Цайныхаа дээжийг тандаа барья даа
Цамцны чинь товчийг бөхлөөд өгье дөө
Цагаан дарь эх шиг сайхан ээжийг тань
Цайлган сэтгэлээрээ асраад явъя даа
       Дэргэд та минь байгаа болохоороо
       Дээшээ тэнгэр алсгүй еэ хө
Ээжийн чинь үгүйд ээж чинь байя даа
Энгэр юугий чинь хайраар мялаая даа
Эрийн хийморь малгай бүсийг чинь
Эцгийнхээ хөөрөг шиг дээш нь залъя даа
       Хажууд та минь байгаа болохоороо
       Хатан дэлхий хатуугүй еэ хө
Дэлгэрхэн хайраа дэлгэж ивээе дээ
Дээлийн чинь сугыг товчлоод өгье дөө
Дэндүү дэврүүн аашилбал даа хө
Дэрэн дээрээ шивнэж хэлье дээ
     Дэргэд та минь байгаа болохоороо
     Дээшээ тэнгэр алсгүй еэ хө
5#
 楼主| 发表于 2010-5-31 15:54:59 | 只看该作者
Сэтгэлийн хань
Үг М.Жаргалсайхан   Ая Д.Чулуун

Дээл нэвтлэн жиндээсэн
Дэнжийн жавартай хорвоодоо
Дэврүүн насны аагаар ажраа нь үгүй явлуу даа
Дээдлэх хайрын сэтгэлдээ уярлын учгийг хөглөөд
Дэргэд минь нөмөртэй яваасай гээд
Дэндүү чамдаа итгэл үү дээ
Аа-итгэл үү дээ

Дэлхий дэвтээж ивлэсэн
Тэргэл хаврын бороонд нь ээ
Дэлгэр талын энгээр агь нүдлэхийг мэдлүү дээ
Дэндүү ч уяхан сэтгэлдээ хайрын дээдийг шингээгээд
Дэм дэмэндээ түшигтэй ханьсаж явъя даа хоёулаа
Аа-хань минь дээ

Тоонот гэрийнхээ сүлдийг өргөж явах заяатай
Тоотой насны хайраа амлаж чамдаа өглүү дээ
Тоостой шаргал дэлхийдээ жаргаж л зовж л явлаа ч
Нартад ганцхан чамайгаа
Хайрлахын дээдээр хайрлая даа
Аа-хайрлая даа
6#
 楼主| 发表于 2010-5-31 15:55:23 | 只看该作者
Сэтгэлийн эгшиг

Царайны чинь сайханд дассан юмсан хонгор минь
Цагийн аясыг дагаад л учирсан юмсан даа
Заяаны ханиа олсонгүй дээ хорвоо минь
Замбуулингийн наран доор төөрч л явна аа
       Дурлаж догдолсон сэтгэлээ
       Дутуу орхиод буцъя даа
       Дуусашгүй хүслээ би
       Дуундаа шингээж үлдээе дээ
Харцны чинь талимаанд дассан юмсан хонгор минь
Хан хорвоогийн жамаар л хайрласан юмсан даа
Ханьсахын заяа дутсан ч юм уу хорвоо минь
Хайлган цагаан сэтгэл минь өнчрөөд байна даа
       Дурлаж догдолсон сэтгэлээ
       Дутуу орхиод буцъя даа
       Дуусашгүй хүслээ би
       Дуундаа шингээж үлдээе дээ
Уужим цэнхэр орчлонг чамгүйгээр туулавч
Учирлын алтан үеэ дуулан дурсаж явъя даа
Сайхан хонгор чи минь эргэж наддаа ирэхгүй ч
Санаан зоргоор мартчихаж чадахгүй л юм даа
       Дурлаж догдолсон сэтгэлээ
       Дутуу орхиод буцъя даа
       Дуусашгүй хүслээ би
       Дуундаа шингээж үлдээе дээ
7#
 楼主| 发表于 2010-5-31 15:55:39 | 只看该作者
Ухаант ханийн дуу
Үг-Ш.Бадарч       Ая-Амарсанаа

Цагаан уул цэцэг нь цэцгэн дундаа чимэгтэй
Цагийн зөөлөн салхинаа ганхав уу, үгүй юу
Цаглашгүй хайрын ундраа хүний алаг үр минь
Царайлаг төрсөн чи минь тусах нүдэнд минь чимэгтэй

Алтан сарнай цэцэг нь цэцгэн дундаа үзэмжтэй
Аясын зөөлөн салхинаа ганхав уу, үгүй юу
Алаг зүрхний алдрай ухаант хань чи минь
Амин хайрын дуу шиг сонсох чихэнд минь чимэгтэй

Сайхан цээний цэцэг нь цэцгэн дундаа чимэгтэй
Салхины үзүүр дагаад ганхав уу, үгүй юу
Сарны дор ерөөлтэй сайн хань чи минь
Сайхан санаа хайр чинь ариухан балын амттай
8#
 楼主| 发表于 2010-5-31 15:55:54 | 只看该作者
Ханийн сэтгэл
Үг Д.Жамъян Ая Ц.Ганбаатар

Холын холоос нисэн ирсэн
Хоёр ангир нууранд байна
Хослон нийлэн хүслээ өгсөн
Хонгор сэтгэл чамдаа байна
Хослон нийлэн хүслээ өгсөн
Хонгор сэтгэл чамдаа байна

Алсын алсаас нисэн ирсэн
Алаг нугас нууранд байна
Анхны шивнээнд алдарч явсан
Амраг сэтгэл чамдаа байна
Анхны шивнээнд алдарч явсан
Амраг сэтгэл чамдаа байна

Хаврын сардаа нисэн ирсэн
Намрын шувууд зэллээд байна
Хайрын чинь илчэнд хайрлан уярсан
Ханийн сэтгэл надад байна
Хайрын чинь илчэнд хайрлан уярсан
Ханийн сэтгэл надад байна
9#
 楼主| 发表于 2010-5-31 15:56:08 | 只看该作者
Заяаны хань
Үг Ц.Чимэддорж   Ая Н.Чулуунхүү

Дууны ихэр бадаг шиг
Дундаа салхигүй явъя
Бүтэн халуун сэтгэлдээ
Бөртийх үүлгүй жаргая даа

Замбуулинд ерөөлөөр учирсан
Заяаны ганцхан хань минь дээ

Эзэн хоймроо чилээхгүй
Өлзий мөртэй явъя
Эмээлийн хоёр бүүрэг шиг
Эгнэгт хамтдаа байя даа

Замбуулинд ерөөлөөр учирсан
Заяаны ганцхан хань минь дээ

Тотго босго хоёр шиг
Дэм дэмэндээ явъя
Тооноо мялаасан хадган дор
Дэнжийн жаргалаа эдлэе дээ

Замбуулинд ерөөлөөр учирсан
Заяаны ганцхан хань минь дээ
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-4-20 02:16 , Processed in 0.074482 second(s), 18 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表