网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 4675|回复: 1
打印 上一主题 下一主题

Захчин

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2010-6-16 21:42:14 | 只看该作者 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
Захчин
Захчин нь Ойрад Монголын нэгэн салбар бөгөөд Зүүнгарын хаант улсын үед тус улсын хил, зах хязгаарыг сахин хамгаалах цэргийн ард байсан учир захчин хэмээх нэрийг олжээ. Захчингууд нь торгууд, дөрвөд, өөлдөөс гаралтай яс овгоор бүрэлдсэн байна.

Захчингууд 1754 онд манжид эзлэгдэж Халхын Засагтхан аймгийн гүн Цэвдэнжавын харьяанд хэсэг захирагдаж байжээ. 1756 онд Зэрэг, Шар хулсан хэмээх газар нутаглуулж, нэгэн хошуу 4 сум болгон язгуурын зайсан Маамадыг хошуу захирагч болгожээ. Манжийн ноёрхлын үед захчин хошуу дараах 4 сум болж байв.
Үүнд:
1. Бичгийн мээрэнгийн сум /Ховд Манхан/
2. Гүүж зангийн сум /Ховд Мөст/
3. Балжинням захирагчийн сум /зэрэг Манханы хагас*/
4. Жанцандоржийн сум буюу хойд сум /манхан/
Хошууны төв нь Хойд сумын нутаг Төгрөгийн хүрээн дээр /Манхан/ төвлөрч байв.

Захчины нөгөө хошуу нь Гүний хошуу /Үенч/ болно. Энэ хошуу Үенчийн цагаан Түнгэ гэдэг газар оршиж байсан байна. Богд хаант Монгол улсын үед захчин хошууд нь Дөрвөдийн Үнэн Зоригт ханы аймагт харъяалагдаж явжээ. Захчины умард хошууг шилийнхэн, өмнөд хошууг говийнхон гэлцдэг.

Захчин нь 16 тамгатай 30 орчим овог болох бөгөөд тэдгээр нь одоогийн Ховд, Алтай, Үенч, Зэрэг, Манхан, Мөст сумнаа тархжээ. Үүнээс зарим овгийг дурьдвал Донжооныхон, Дамжааныхан /Үенч, манхан/, Шурдаанхан, Баяхынхан, Эмчийнхэн /Алтай сум/, Хэрэйд, Цагаан яс, Аатынхан, Бурд тариачин, Адсагынхан, Тавагзааныхан, Нохойхон, Хотонгууд /Зэрэг, Манхан, Мөст суманд/ бас Хурмштынхан, Мухлайнхан гэх мэт овгууд байжээ.
2#
 楼主| 发表于 2010-6-16 21:42:37 | 只看该作者
Өөлд
Ойрад монголын эртний сурвалжит нэгэн аймаг нь өөлд юм. Өөлд гэдэг нэрийг ойрад хэмээх үг сунжирснаас үүссэн гэлцдэг. Бас Илүдэй гэдэг хүний нэрнээс гаралтай ч гэдэг.

Баруун монголын нэгэн гол ястан болох Ховдын Өөлд бол XVII зууны эцсээр бүх ойрадын хаан цорос овогт Галдан бошигт Ховдын голд ирж нутаглан, монгол цэргийн тариалан үүсгэхэд энд анх нутагласан ба 1690-ээд онд тэдний ихэнх нь Ховдоос Өвөр Монголын Улаанбудан гэдэг газар хүртэлх замын олон дайнд сүйрэн, 1701 онд нэг хэсэг нь Манжийн эрхэнд орж Орхон голд нутаглан байгаад зарим нь 1764 онд Ховдын харъяат болон нүүн ирсэн нь одоогийн Ховд, Эрдэнэбүрэн сумын өөлдүүд болно.

Харин Орхонд үлдэгсэд нь Халхын дотор удаан сууж, халхажсан Архангайн өөлд /хуучин Сайн ноёнхан аймгийн сүжигт бэйс Өөлд Шаа бэйсийн хошуу буюу одоогийн архангай аймгийн Өлзийт Хотонд, Өгийнуур сум/ болно.

Өөлдийн дотор Хошууд, Хойд, Цагаан хойд, Шар Хойд, Бургуд, Харбургуд, Тольтон бургуд, Андуу шавь нар, Жисэн шавь нар, Барилга шавь нар, Тайчууд, Ноён цорос, Нохой цорос, Цагаан туг, Байлгас Хирэй цодог /хэрэй цувдаг/, Хулхай цодог /Хойд цодог/, Тоос, Егөс, Авгас, Элжигэд, Энхэ, Махчин хэрэй, Өтгөс, Шар монгол зэрэг овог бий.
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-4-27 17:51 , Processed in 0.066844 second(s), 16 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表