网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 5267|回复: 2
打印 上一主题 下一主题

Иргэний үнэмлэх авах

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2010-11-23 12:49:24 | 只看该作者 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
Иргэний үнэмлэх шинээр авахад дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

1. Төрсний гэрчилгээ
2. Регистрийн дугаартай 3 хувь цээж зураг
3. Оршин суугаа хорооны Засаг даргын болон Ерөнхий боловсролын сургуулийн захиргааны зурагтай тодорхойлолт
4. Иргэний үнэмлэхний үнэ 2300 төргөг тушаасан банкны квитанц
5. Улсын тэмдэгтийн хураамж 1500 төгрөг тушаасан квитанц
6. Эцэг эхийн иргэний үнэмлэхийг авч өөрийн биеэр оршин суугаа дүүргийн Иргэний бүртгэлийн тасагт хандана.

Дээрх материалыг дүүргийн иргэний үнэмлэх бүртгэлийн зохион байгуулагчид өөрийн биеэр өгнө. Таны иргэний үнэмлэх 30 хоногийн дараа, яаралтай бол 5000 төгрөг тушааж ажлын 10 хоногын дараа Нийслэлийн ИБМА-нд хэвлэгдэж, улмаар дүүргийн ИБМ-ийн тасагт хүргүүлэгдэнэ. Та иргэний үнэмлэхээ оршин суугаа хорооны Засаг даргын албанаас авна.
2#
 楼主| 发表于 2010-11-23 12:49:47 | 只看该作者
Иргэний бүртгэлтэй холбогдох дансны дугаарууд

Тэмдэгтийн хураамж 1500 ТӨГ:

СБД   2611016809  УБ Банк

БГД    2602002965  УБ Банк

СХД   2601002819  УБ Банк

БЗД    2609006065  УБ Банк

ХУД   2603002523  УБ Банк

ЧД      2611016627  УБ Банк

Иргэний үнэмлэхний үнэ /2300 төг/ ,хүчингүй болгох /2000 төг/ , яаралтай /5000 төг/ :

НИБМА  2612002454  УБ II Банк

Торгуулийн данс:

НИБМА 2611009483  УБ II Банк
3#
 楼主| 发表于 2010-11-23 12:50:10 | 只看该作者
Иргэний паспортын зураг баталгаажуулахад бүрдүүлэх материал
1. Иргэний паспорт.

2. Төрсний гэрчилгээ.
    Жич: Архивын төрөлтийн лавлагаа нь төрсний гэрчилгээг орлохгүй болно.

3. 3% цээж зураг
    Жич: Зурганд тавигдах шаардлага: Нүд, чих, дух ил гарсан, эгц харсан,   
    нүдний шилгүй, малгайгүй, 3х4 хэмжээтэй, одоо үеийн, зурагнаас         
    татаагүй цээж зураг байх ёстой.

4. 1500 төгрөг бэлнээр.

-Хөдөө орон нутгаас шилжин ирээд УБ хотын иргэн болсны дараа иргэний үнэмлэх /паспортоо/ гээгдүүлсэн иргэд УБ хотын харъяат иргэнээр бүртгүүлсэн бүртгүүлсэн он, сар, өдрөө тодорхой мэдэж ирэх шаардлагатай.

- Шаардлагатай тохиолдолд иргэд байцаагчаас шаардсан дараах материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирнэ.

• 8, 10-р анги, Их, дээд сургууль төгсөх үедээ авахуулсан монтаж

• Гадаад паспорт

• Жолооны үнэмлэх

• Нийгмийн даатгалын дэвтэр

• Эрүүл мэндийн даатгалын дэвтэр

• Хөдөлмөрийн дэвтэр

• Гишүүний батлах /нам, эвлэл гэх мэт/
  Жич: Дээрх материалууд нь үг, үсгийн засваргүй, тухайн хүний зураг нь   
  тамгалагдсан байх шаардлагатай. НИБМА-аар үйлчлүүлсэний  дараа
  өөрийн оршин суугаа дүүргийн үнэмлэх бүртгэлийн байцаагчид материалаа аваачиж өгнө.
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-4-27 22:04 , Processed in 0.066152 second(s), 16 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表