网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 5605|回复: 3
打印 上一主题 下一主题

Иргэний бүртгэл

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2010-11-23 12:50:35 | 只看该作者 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
Иргэний үнэмлэх /паспор/- ын дахин олголтын өргөдөл анкетын хугацааны сунгалт
Иргэний үнэмлэх, паспортын дахин олголтын зургийн баталгаажилт хийлгэснээс хойш 30 хоног өнгөрсөн, дахин олголтын анкет хүчингүй болгосон иргэд:

1. Иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн тохиолдолд дахин олголтын өргөдөл, 1000 төгрөг бэлнээр авч очиж үйлчлүүлнэ./НИБМА/

2. Иргэний паспортаа үрэгдүүлсэн тохиолдолд дахин олголтын өргөдөл, 1500 төгрөг бэлнээр авч очиж үйлчлүүлнэ./НИБМА/
2#
 楼主| 发表于 2010-11-23 12:50:48 | 只看该作者
Иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн иргэд дараах материал бүрдүүлнэ

1. Оршин суух Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанаас дахин олголтын өргөдөл анкет авна.

2. Дахин олголтын өргөдлөө харъяалах хорооны Засаг даргаар цохолт хийлгэнэ.

3. Төрсний гэрчилгээ.
   Жич: Архивын төрөлтийн лавлагаа нь төрсний гэрчилгээг орлохгүй болно.

4. 3% цээж зураг
   Жич: Зурганд тавигдах шаардлага: Нүд, чих, дух ил гарсан, эгц харсан, нүдний шилгүй, малгайгүй, 3х4 хэмжээтэй, одоо үеийн, зурагнаас татаагүй цээж зураг байх ёстой.

5. 1500 төгрөг бэлнээр.
3#
 楼主| 发表于 2010-11-23 12:51:01 | 只看该作者
Хөдөө орон нутгаас УБ-т шилжин ирж байгаа 16 нас хүрч байгаа иргэд

1. ХААТР-23 маягт Жич: Маягтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын Газрын Иргэдийг хүлээн авах 1-р байрнаас авна.

2. Төрсний гэрчилгээ

3. Нэг гаралтын 2% цээж зураг
  Жич: Зурганд тавигдах шаардлага: Нүд, чих, дух ил гарсан, эгц харсан, нүдний шилгүй, малгайгүй, 3х4 хэмжээтэй, одоо үеийн, зурагнаас татаагүй цээж зураг байх ёстой.

4. Хорооны Засаг даргын тодорхойлолт

5. 1988-1989 оноос урагш төрөөд иргэний үнэмлэх /паспорт/ аваагүй иргэд ИБМУТ-ийн архиваас лавлагаа авна.
4#
 楼主| 发表于 2010-11-23 12:51:27 | 只看该作者
Төрөлтийг бүртгэлийн талаар
Төрснийг бүртгэхдээ:

- Шинээр төрсөн хүүхдийг бүртгэх

- Төрөлтөө бүртгүүлээгүй хугацаа хэтэрснийг бүртгэх

- Амьгүй төрсөн буюу төрөөд нас барсан хүүхдийг бүртгэх гэсэн төрөл байна.

Шинээр төрсөн хүүхдийг бүртгүүлэхдээ доорхи материалуудыг бүрдүүлэн авчирна.

- Хүүхэд төрсөн тухай эмнэлгээс өгсөн “Иргэний эрүүл мэндийн дэвтэр”

- Эцэг, эхийн иргэний үнэмлэх

- Эцэг, эхийг гэрлэлтийн гэрчилгээ. Хэрэв гэрлэлтээ бүртгүүлээгүй гэр бүлээс хүүхэд төрснийг бүртгүүлэх бол эцэг эх 2 өөрсдийн биеэр бүртгэлийн байгууллагад очин хүүхдээ бүртгүүүлнэ.

Мөн 1 жилээс дээш хугацаанд төрсөн хүүхдээ бүртгүүлээгүй тохиолдолд:

- Иргэний Баримтын Төв Архивын Төрөлтийн бүртгэлд ороогүй тухай лавлагаа

- 1980 оноос хойш төрсөн тухай эмнэлэг /амаржих/ газрын магадлагаа

- Магадлагаа байхгүй бол Төрөлтийн нөхөн бүртгэх дүгнэлт буюу шүүхийн шийдвэр зэрэг материалуудыг бүрдүүлнэ.

Төрөлт бүртгүүлээгүй хугацаа хэтэрсэн буюу 1988:05:01-ээс өмнө төрсөн хүмүүсийн төрөлтийг нөхөн бүртгэхдээ:

- Эрүүл мэндийн тодорхойлолтоор

- Шүүхийн шийдвэрээр

- Төрөлтийн нөхөн бүртгэлийн дүгнэлтээр бүртгэнэ.

Эрүүл мэндийн тодорхойлолтоор бүртгүүлэхдээ:

- Иргэний Баримтын Төв Архивын Төрөлтийн бүртгэлд ороогүй тухай лавлагаа

- Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн магдалгааг тухайн төрсөн эмнэлэг, төрөх газраас гаргуулан авчирна. /1980 оноос хойш төрсөн иргэн/

- Эцэг, эхийг иргэний үнэмлэх

- Эцэг, эхийн гэрлэлтийн баталгаа.

Шүүхийн шийдвэрийг үндэслэн бүртгүүлэхдээ:

- Тухайн оршин суугаа нутаг дэсгэрийнхээ шүүхэд өргөдлөө гарган насаа тогтоолгосон шүүхийн шийдвэр

- Иргэний Баримтын Төв Ахиваас шүүхийн шийдвэрийг үндэслэн олгосон регистер /регистерийг шүүхийн шийдвэр дээр бичиж тэмдэглэн гарын үсэг зурсан байна/

Төрөлтийн нөхөн бүртгэлийн дүгнэлтээр бүртгүүлэхдээ:

Улаанбаатар хотод оршин суугч иргэд нь Нийслэлийн Иргэний Бүртгэлийн албанаас дүгнэлт гаргуулна.

Төрөлтийн Нөхөн бүртгэлийн дүгнэлт гаргуулахдаа доорхи материалыг бүрдүүлнэ:

- Иргэний баримтын төв архиваас төрөлтын бүртгэлд байхгүй тухай тодорхойлолт.

- Иргэний өргөдөл /хэдэн онд хаана төрсөн, эцэг эхийн овог нэр, төрсөн оныг бичсэн/

- Иргэний паспорт, иргэний үнэмлэх /гээсэн тохиолдолд бүрдүүлэлт хийсэн ирэний үнэмлэх дахин авах өргөдөл анкет/

- Нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ /хөдөрмөрийн дэвтэр, МҮЭ-ийн , МХЗЭ-ийн гишүүний бат илэрхийлэл/

- Тэтгэвэр авдаг бол тэтгэврийн дэвтэр

- Цэргийн үүрэгтний үнэмлэх

- Сургууль төгссөн гэрчилгээ, диплом

- Жолооны үнэмлэх

- Сурагчийн хувийн хэрэг

- 1956 оноос өмнө төрсөн хүн Үндэсний төв архиваас хүн амын тооллогын лавлагаа зэрэг материалуудыг бүрдүүлнэ.
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-4-28 07:21 , Processed in 0.066622 second(s), 18 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表