蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

标题: 东京(蒙古风)服装展会 [打印本页]

作者: hmjg    时间: 2011-6-8 07:20
标题: 东京(蒙古风)服装展会
Токиод “Сэвэлзүүр салхитай Монгол” шоу зохиогдовМонгол үндэсний хувцсаар гоёсон “Сэвэлзүүр салхитай Монгол” сурталчилгааны арга хэмжээ Япон улсын нийслэл Токио хотын төв гудамж Гинза-д энэ сарын 4, 5-ны өдрүүдэд амжилттай зохиогдлоо.

Аялал жуулчлалын салбарын хувьд чухал зах зээл болох Японы жуулчдад хандсан энэхүү арга хэмжээний зорилго нь зуны халууны улиралд Монголын “Швейцарь” гэгдэх Хөвсгөл далайд амрахыг уриалж, Японы хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтийн анхаарлыг татах зорилгоор “Торго” салоны үндэсний хувцасны коллекцуудыг үзүүлсэн юм.

Монголын загвар өмсөгчид брэндийн дэлгүүрүүдээрээ алдартай Гинзагийн төв гудамжинд хоёр өдөр энэхүү сурталчилгааны парадаар Монгол үндэсний хувцсаа гайхууллаа.

Монголын сүмо бөхчүүд, оюутан залуучууд идэвхтэй оролцсон тус шоуны үеээр Хөвсгөл нуурын үзэмжит зургаар чимсэн дэвүүр тараасан нь Япончуудын сэтгэлд тун нийцэж байсан юм. МИАТ ХК-ийн Токио дахь төлөөлөгчийн газар, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран хэрэгжүүлж буй Монголыг сурталчлах шат дараалсан арга хэмжээний нэг хэсэг болох “Сэвэлзүүр салхитай Монгол” шоуг байгалийн гамшигт нэрвэгдээд буй Японы ард түмэнтэй сэтгэлээрээ хамт байгаагаа илэрхийлж байсанд үзэж сонирхож байсан хүмүүсийн сэтгэлд ихэд нийцсэн байна.
作者: hmjg    时间: 2011-6-8 07:29













作者: altun    时间: 2012-2-5 00:25
是蒙古国的几位著名模特。很好!




欢迎光临 蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译 (http://www.mgltxt.com/bbs/) Powered by Discuz! X3