蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

标题: 蒙古国总统查希亚·额勒贝格道尔吉(Tsakhia Elbegdorj)为去世的母亲立的纪念碑 [打印本页]

作者: 蒙古语翻译    时间: 2013-8-12 11:28
标题: 蒙古国总统查希亚·额勒贝格道尔吉(Tsakhia Elbegdorj)为去世的母亲立的纪念碑
ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ: ЭЭЖ БОРЖООГИЙН ХОНИНХҮҮГ СҮҮЛЧИЙН ЗАМД НЬ ҮДЭЖ ХЭЛСЭН ҮГ
[size=1.8em]
[size=1.8em]
Бидний ачлалт буурал ээж минь. Мөнхийн насан хутгийг олсон буянтан минь. Таныхаа алтан шарилд түмэнтээ мөргөм үү. Ээж минь Та бидний аав Монголын Цахиагийн халамжит хань болж, 8 хүү төрүүлж өсгөсөн.Та хүний журам, түмний ёсыг дээдэлж амьдрахыг бидэнд сургасан. Та орчлонд хувь хүн болж төрсөн ч олон олон хүн, амь амьдрал, айл өрх Танаас эх авсан.Та хатууг сөрж амьдарсан. Амьдрал бол хүний өөрийнх нь бүтээл гэдгийг Та нотолсон.
Та сургаальт мэргэн ээж байсан. Та сургаалиа амьдрал болгож, амьдралаа сургааль болгож чадсан. Таны билэг сургааль, үлгэр дууриалалт амьдрал үр хойч бидэндээ үеийн үед, үрийн үрд үүрд уламжлагдан үлдэх болно.
Ээж минь Та өөрийн зовлонг давж, бусдын төлөө амьдрахын учрыг бидэнд ойлгуулсан. Та олонтой амьдрахын, шударга зөв амьдрахын толь байсан. Та бурууд хатуу, зөвд зөөлөн ээж байсан. Та зөв амьдрахын буяныг үр хүүхэд, ач зээ, удам судартаа өртөөлж үлдээж чадсан. Та алдар гавьяаг биш ажил хөдөлмөрийг илүүд үздэг байсныг бид сайн мэднэ. Ээж минь Та эгнэшгүй хөдөлмөрч, нэн ачлалт, хосгүй буянт ээж байлаа.
Буянтай буурал ээж минь Та бурхны орондоо амгалан залар даа. Хорвоогийн жам хатууг бид харж байна. Ээж минь Таныг бурхан болохыг үзэх, бодох, энэ үнэнтэй эвлэрэх зүйрлэшгүй хэцүү байна.
Ээж минь Таны ард бид хүүхдээрээ үлдлээ.Бас олуулаа үлдлээ. Ивээл хайранд тань бүүвэйлэгдэж явсан Таны нялх хүүхдүүд, хайртай бэрүүд, олон ач зээ нар тань Танаар дутаж амьдрах нь.
Танаар бид бүгд бахархаж Таны ариун буянт зам мөрийг залгаж үргэлжлүүлж явах болно. Таны захиж хэлснийг, ачит сургаалийг бид үргэлж бодож дагаж явах болно. Таны хэмжээлшгүй их ачийг үргэлж санаж явнаа бид.
Та үр ач нарынхаа төдийгүй түмэн олныхоо хайртай ээж байсан. Ээж Таныхаа их буянаар, сайхан ээж Танаараа бид бахархаж байна. Түмэн олныхоо буянд залбирч, таныхаа нэр төр, их ачийг бодон бодон бид амьдрах болно. Ээж минь Таны амьдрал үр хүүхэд биднийхээ зүрх сэтгэлд үргэлжлэх болно.
Ээж минь Та түмний буян, уул ус, тэнгэр бурхандаа үргэлж залбирдаг байсан. Одоо Та минь тэнгэр боллоо. Бурхан боллоо. Дарь эх боллоо. Ээж таныгаа бид шүтэж явнаа. Тандаа цай сүүнийхээ дээжийг өргөж явъя аа.
Буянтай буурал ээж минь Та амгалан сайхан нойрс доо. Ээж минь Та уран тэнгэртээ эгнэшгүй ачит Дарь Эх болж мөнхөр дөө. Үр хойч бидэндээ сайн хүүхэд болж төрөөрэй.

         
Ум сайн амгалан болог ээ.

作者: 蒙古语翻译    时间: 2013-8-12 11:32
Ерөнхийлөгчийн ээж таалал төгслөө
[size=1.8em]



Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ээж Боржоогийн Хонинхүү өвчний улмаас 92 насандаа 2013 оны наймдугаар сарын 2-ны 11:22 цагт таалал төгслөө.
Тэрээр өөрийн хань Монголын Цахиатай ханилж найман хүү төрүүлж өсгөн 150 гаруй ач, гучаараа хүрээлүүлсэн буянтай буурал байлаа.

Тэнгэрийн оронд одсон азай буурлын маань буян заяа хойч үедээ үлдэж, энх амгалангийн орондоо тайван нойрсох болтугай.

Ум ма ни бад мэ хум
Ум сайн амгалан болтугай.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар


Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах, мэдээлэл боловсруулах алба






欢迎光临 蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译 (http://www.mgltxt.com/bbs/) Powered by Discuz! X3