蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

标题: “Харанга” [打印本页]

作者: hmjg    时间: 2009-10-28 09:44
标题: “Харанга”
“Харанга” фэнүүддээ шинэ уран бүтээлээр бэлэг барина
2009 оны 10 сарын 26



Рок, попын загалмайлсан эцэг гэгддэг “Харанга” хамтлагийнхан 20 жилийнхээ ойн хүрээнд өнгөрсөн зун хөдөө орон нутгаар аялан тоглолтоо хийсэн. Мөн өнгөрсөн есдүгээр сарын 23, 24, 25-нд “UB Palace”-т гурван өдрийн турш нийсчлэлчүүдэд жинхэнэ амьд тоглолтыг мэдрүүлсэн. Хамтлагийнхан гадаадад ажиллаж амьдарч буй монголчууддаа “Best Of Haranga” тоглолтоо хийнэ хэмээн хэлж байсан. Энэ талаар тодруулахаар “Харанга” хамтлагийн хөгжимчин, дуучин Ц.Чулуунбаттай холбогдоход “Гадаадад хийх тоглолтын тов гараагүй байгаа, бид одоо шинэ уран бүтээл дээрээ ажиллаж байгаа. Одоохондоо шинэ уран бүтээлийнхээ талаар нууцлая. Ямартай ч удахгүй “Харанга”-ын фэнүүд манай хамтлагийн шинэ дууг сонсох байх” хэмээн хариуллаа. М.Дөл




欢迎光临 蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译 (http://www.mgltxt.com/bbs/) Powered by Discuz! X3