蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

标题: H1N1 хүний тоо 473 боллоо [打印本页]

作者: hmjg    时间: 2009-11-2 09:55
标题: H1N1 хүний тоо 473 боллоо
2009 оны 10 сарын 28


Томуугийн А хүрээний H1N1 вирусээр өвчилсөн хүний тоо өчигдрийн байдлаар 392 байсан бол өнөөдөр өглөө 473 болж өслөө. “Тэдгээр хүмүүсийн  91 нь Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсээс зургаан хүний бие хүндэвтэр байгаа” гэж ХӨСҮТ-ийн эмч Ч.Уртнасан хэллээ. Мөн орон нутагт өвчлөл нэмэгдэж байгаа аж. Одоогоор есөн аймагт өвчлөл гарсан нь албан ёсоор тогтоогдоод байна. Нас барсан хүмүүсийн тоог Эрүүл мэндийн яамнаас албан ёсоор дөрөв гэж мэдээлж байгаа. Гэхдээ нэг хүний нас баралтын шалтгааныг томуутай холбон үзэж буй. ЭМЯ-ны ажлын хэсгийнхэн өвчлөл нэмэгдэж байгаа Дархан-Уул, Орхон аймагт ажиллаж байна.
Б.Ганаа





欢迎光临 蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译 (http://www.mgltxt.com/bbs/) Powered by Discuz! X3