蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

标题: Дууны үг(歌词)4 [打印本页]

作者: hmjg    时间: 2010-4-8 19:03
标题: Дууны үг(歌词)4
Ээждээ би очлоо
Үг Б.Дашзэвэг  Ая Р.Ганбаатар

Алдрын дуурсал магтаал сонсохдоо
Аярах зүрхээ барьж ядан чагнав аа
Амин холбоотой сайхан ээждээ л
Айлдан хөөрөн дуулгаарай гэв үү дээ

Эргэж золгохын эрхэм дээд
Ээждээ би очлоо доо
Ээжтэй хүн жаргадаг юм аа
Ээждээ би очлоо доо

Төөрөг тавилангаар онож алдахдаа
Түгших зүрхээ тогтоон байж хайрлав аа
Тэнүүн ухаантай түшиг ээждээ л
Түрэгхэн яаран хүрээрэй гэв үү дээ

Эргэж золгохын эрхэм дээд
Ээждээ би очлоо доо
Ээжтэй хүн жаргадаг юм аа
Ээжтэй хүн энддэгүй гэнэ лээ

Хань ижилдээ тунин гоморхохдоо
Хамгаас дотноо хайж ядан дурсав аа
Хоёр олдохгүй ганцхан ээждээ л
Хайлан уйлан очоорой гэв үү дээ

Эргэж золгохын эрхэм дээд
Ээждээ би очлоо доо
Ээжтэй хүн жаргадаг юм аа
Ээжтэй хүн эрхэлдэг юм аа

作者: hmjg    时间: 2010-4-8 19:03
Бурхан бумбын орон
Үг. Д. Алтангэрэл   Ая. Н.Жанцанноров

Сэрүүн булгийнхаа усыг ээ хө
Рашаан чинээ санасангүй дээ хө
Сэвсгэр буурал ээжийгээ л
Бурхан чинээ санасангүй дээ хө
Дөлгөөн хангайнхаа уулсыг ээ хө
Хайрхан чинээ бодсонгүй дээ хө
Дөнгөр буурал аавыгаа
Бурхан чинээ санасангүй дээ хө
Бумбын орон шиг нутгаа хө
Зүүдлэнэ чинээ санасангүй дээ хө
Бурхан хоёр буурлыгаа
Зүдрэнэ чинээ санасангүй дээ хө

作者: hmjg    时间: 2010-4-8 19:04
Очоод золгоно доо
Үг. З. Түмэнжаргал   Ая. Б. Шарав

Хүний газар эрдэм сурахаар хүрээд ирэхдээ би чинь
Хөгшин буурал ээжийгээ орхиод гарсан сан
Хөмсгөн доороо нулимс мэлмэрүүлээд уйлаад үлдсэн ээждээ
Хөхөөн дууны эхэн сардаа очоод золгоно доо
Аа аа аа
Аа аа аа          очоод золгоно доо
Алсын газар эрдэм сурахаар хүрээд ирэхдээ би чинь
Азай буурал аавыгаа орхиод гарсан сан
Аньсган доороо нулимс мэлмэрүүлээд уйлаад үлдсэн аавдаа
Алаг цэцгийн эхэн сардаа очоод золгоно доо
Аа аа аа
Аа аа аа          очоод золгоно доо
Холын газар эрдэм сурахаар хүрээд ирэхдээ би чинь
Хорвоод ганцхан нутаг усаа орхиод гарсан сан
Холбоо нуурын тунгалаг мэлмий цантаад үлдсэн нутагтаа
Хуртай зуны эхэн сардаа очоод золгоно доо
Аа аа аа
Аа аа аа          очоод золгоно доо





欢迎光临 蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译 (http://www.mgltxt.com/bbs/) Powered by Discuz! X3