蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

标题: Дууны үг9 [打印本页]

作者: hmjg    时间: 2010-4-26 11:23
标题: Дууны үг9
Ардын дуу
Арван тавны сар

Арван тавны сар нь ай хө
Агаар тэнгэртээ дэнлүү дээ ай хө
Арван тавтай шоожуу нь ай хө
Аав ээждээ дэнлүү дээ ай хө
       Хорин тавны сар нь ай хө
       Хорвоо ертөнцдөө дэнлүү дээ ай хө
       Хорин тавтай шоожуу нь ай хө
       Хоёр биендээ дэнлүү дээ ай хө
Шинийн хоёрны сар нь ай хө
Шилдээ очоод шингэнэ дээ ай хө
Шинэхэн ханилсан чамтайгаа ай хө

作者: hmjg    时间: 2010-4-26 11:24
Хөх торгон дээл

Хөх торгон дээлийг, хө хө хө
Хөдөөний хоршооноос худалдаад авсан юмаа, хө хө хө
Хөөрхөн төрсөн жинжий Бадам миний амраг хө хө хө
Хөхрөөд байгаа модтой уулын
Альхан талаар явдаг бол доо   
Ай л хөөрхийеэ, хө хө хө

Ногоон торгон дээлийг хө хө хө
Номтын хоршооноос худалдаад авсан юмаа, хө хө хө
Номхон төрсөн жинжий Бадам миний амраг хө хө хө
Ногоороод байгаа модтой уулын
Альхан талд нь явдаг бол доо
Ай л хөөрхийеэ, хө хө хө

Цагаан торгон дээлийг, хө хө хө
Захын хоршооноос авсан юмаа, хө хө хө
Царайлаг төрсөн жинжий Бадам миний амраг хө хө хө
Цайраад байгаа цастай уулын
Альхан талд нь явдаг бол доо
Ай л хөөрхийеэ, хө хө хө

作者: hmjg    时间: 2010-4-26 11:24
Сэндэр охин

Цээ вангийн хошууны
Цэцэн залангийн охинсон доо хө
Арван найман настайдаа
Алиа Сэндэр нэртэй дээ хө
       Хорин ембүү хараад
       Хормойгоо тосдог аав уу даа, хө
      Арван ембүү хараад
      Алгаа тосдог ээж үү дээ хө
Хүрэн торгон цамцыгаа
Хэндээ ч гэж оёх вэ дээ хө
Хөгшин буурал баянтай
Насыг яаж л барах вэ дээ хө
       Цагаан торгон цамцыгаа
       Хэндээ ч гэж оёх вэ дээ хө
       Цал буурал баянтай
       Цагийг яаж л барах вэ дээ хө
Хорин хошуу дамжуулахаар
Хоньчин хүүдээ ч өгөөсэй дөө хө
Арван хошуу дамжуулахаар
Адуучин хүүдээ ч өгөөсэй дөө хө

作者: hmjg    时间: 2010-4-26 11:24
Талын таван толгой

Талын таван толгойгоор
Таана мангир ургамалтай даа
Танилцсан амрагаа бодохоосоо
Тавхан жил ч гайгүй байна даа

Сүлжээт голоор тэмүүлсэн
Цэнхэр бор минь бахтай байна даа
Сэтгэлтэй чамайгаа бодохоосоо
Цэргийн хугaцаа ч гайгүй байна даа

Ухаа хонгор морь минь
Урд зүгийн унага юм даа
Учирсан чамайгаа бодохоосоо
Уулзаж яримаар санагдана даа

作者: hmjg    时间: 2010-4-26 11:25
Дарьгангын жаахан шарга
Дарьгангын жаахан шаргыг
Уяхан дуулсаар ганхирлаа
Дарьгангын жаахан хонгорт
Унан дурласаар бишэрлээ

Ар халхын нутаг минь
Дуугаар дутаад дуулсангүй
Арын сайхан хангай минь
Охидоор дутаад дурласангүй

Дуулах дуртай дуу минь
Үнэн сайхан үгтэй
Дурсан санаашрах тэр минь
Түвшин монгол зантай

Сайн дуу дуулаагүй бол
Сэтгэл юундаа уярах вэ
Сайхан чамтай учраагүй бол
Зүрх юундаа догдлох вэ

作者: hmjg    时间: 2010-4-26 11:26
Үлэмжийн чанар
Үлэмжийн чанар
Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө тунамал толь шиг
Үзэсгэлэнтэй сайхан царайг чинь
Үзвэл лагшин төгс маань
Үнэхээр сэтгэлийг булаанам зэ

Хөшүүн сэтгэлийг уяруулагч
Хөхөө шувууны эгшиг шиг
Хөөрхөн эелдэг үг чинь
Хүүрнэн суухад урамтай
Хөөрхөн аальт мину зэ

Учирмагц сэнгэнэсэн
Уран гол шиг бие чинь
Угаас хамт хамт бүтээсэн
Улаан зандан үнэр чинь
Улмаар сэтгэлийг хөдөлгөнө зэ

Бадамын дундаас дэвэрсэн

Балын амт адил

Баясгалант ааль чинь

Бахдаж ханашгүй

Баярыг улам аривтгана зэ
Хүний энэ насанд
Хүссэн хэргээ бүтээгээд
Хүсэлт тэнгэрийн эдлэл мэт
Хөлгүй жаргалангийн далайд
Хөвж хамт жаргая






欢迎光临 蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译 (http://www.mgltxt.com/bbs/) Powered by Discuz! X3