蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

标题: Үхэр [打印本页]

作者: hmjg    时间: 2010-5-11 20:12
标题: Үхэр
Үхэр сүрэг


Үхэр сүрэг манай улсын нийт малын дотор 9,5 хувийг эзэлнэ. Үхэр сүргийн тоогоор Архангай, Хөвсгөл, Хэнтий аймаг улсын тэргүүлэх байр эзэлдэг. Үхрийн аж ахуй бол мах, сүү зэрэг олон зүйлийг улс ардын аж ахуйд нийлүүлдэг чухал салбарын нэг юм.

Үхэр сүргийг ойт хээрийн, хээр талын бүсийн сум, сангийн аж ахуйнууд зонхилон үржүүлж байна. Улсын нутаг дэвсгэрийн 32,2 хувийг эзэлдэг Хангайн бүсэд үхэр сүргийн 56-60 орчим хувь байхад нутаг дэвсгэрийн 41,7 хувь болох говийн бүсэд үхэр сүргийн 16-19 орчим хувийг үржүүлж байна.

Хангайн бүсийн чийглэг уур амьсгал, өндөр сахлаг элбэг өвс ургамал, задгай ус зэрэг онцлог байдал үхэр сүргийг үржүүлэх аятай нөхцөлийг бий болгож байна. Манай улс үхэр сүргийг дотор нь махны, мах-сүүний, сүү-махны чиглэлээр үржүүлж байна.

作者: hmjg    时间: 2010-5-11 20:13
Үхрийн нэр хэллэг

Үхэр: Тугалмайт эвэртэй. Салбаг (ац) туурайтай, урт сүүлтэй, таван хошуу малын нэг төрөл.
Үхэр мөөрөх: Үхэр ижлээ мөрөөдөн өндөр дуугаар дуугарах.
Үхэр оонох: Төл ба ижлээ богино дуугаар дуудах дуу.
Үхэр дөрлөх: Үхрийн хамрыг тулгуурлыг цоолон оосорлох
Үхэр хөллөх: Тэрэг буюу анжисанд оруулах
Үхэр шахах: Идшинд хэрэглэх үхрийг тусгайлан тэжээж бордох
Боголдорго: Бүүр нялх биш боловч ойндоо хүрээгүй тугал
Бяруу: Хоёр настай үхэр
Бухан бяруу: Бух тавьсан цагаалгагүй бяруу
Өвгөн бяруу: Шүдлэн шахсан бяруу
Гуна: Гурван настай эр үхэр
Гунж: Гурван настай эм үхэр
Нэмэлт гунж: Гунжиндаа буханд гарсан тугаллах насны дөнж
Дөнө: Дөрвөн насны эр үхэр
Дөнж: Дөрвөн насны эм үхэр
Шар: Зургаан наснаас дээшхи эр үхэр
Хайнаг: Монгол үхэр, сарлаг хоёрын эрлийз
Наран хайнаг: Монгол үхрийн бух эцэгтэй
Саран хайнаг: Сарлаг үхрийн бухан эцэгтэй
Амбан шар: Нас гүйцсэн маш том эр үхэр
Үнээ: Зургаан наснаас дээшхи эм хүйсийн үхэр. Гэхдээ гуну, дөнжийг бага насны үнээ гэнэ.





欢迎光临 蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译 (http://www.mgltxt.com/bbs/) Powered by Discuz! X3