Сэлэнгэ аймгийн Орхоны сангийн аж ахуйд 1943-1952 онд нутгийн монгол хоныг Перкос үүлдрийн хоньтой эрлийзжүүлэн өсгөж тохиромжтой хэвшлийн хонийг сонгон 1953 оноос цигай, алтай үүлдрийн хуцаар цус сайжруулах үржүүлэгийг амжилттай хэрэглэжээ. Үүний зэрэгцээгээр тэжээл, арчилагаа, малалгааг сайжруулснаар орхон үүлдрийн нарийвтар ноостой хоныг буй болгожээ.
Орхон үүлдрийн нарийвтар ноостой хуцны амьдын жин 85-91 кг, нооснйы гарц 6,58-8,0 г, элит, 1-р ангийн эм хонь 55-59 кг амьдын жинтэй, 3,5-4 кг ноос өгч байна. Орхон үүлдрийн хоныг нарийвтар ноост хонь үржүүлэх бүсэд үндсэн сайжруулагчаар өргөн ашиглаж байгаа нь үр дүн сайтай болж байна.
Манай орны ойт хээрийн бүсэд бий болсон ашиг шим үүлдрийн чанараараа бие даасан үүлдрийн шаардлагыг хангасан байдлыг харгалзан 1961 онд нарийвтар ноост орхон үүлдэр болгон батлан зарлажээ. Энэ үүлдрийг гаргах үржлийн ажлыг удирдан зохион байгуулж гардан гүйцэтгэсэн Н. Аюурзанад БНМАУ-ын гавьяат зоотехникч цол шагнаж, төрийн шагналыг Н. Аюурзана, Дашцэрэн, Рааш нарт хүртээсэн юм.
Орхон үүлдрийн хонь бие томтой, жигд, бөх ба урт, нарийвтар ноостой, үр төлдөө өөрийн удмын чанрыг сайн дамжуулдаг болох нь манай эрдэмтдын судалгаагаар нотлогдож байна. |
|