蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

标题: Нэр томъёо-术语 [打印本页]

作者: hmjg    时间: 2010-11-3 11:16
标题: Нэр томъёо-术语
Нийгмийн болон иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудын нэр томъёоны тодорхойлолт
“даатгуулагч” гэж хууль болон гэрээний үндсэн дээр нийгмийн даатгалын санд нийгмийн даатгалын шимтгэл төлж даатгуулсан, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж төлбөр авах эрх бүхий этгээдийг;
“нийгмийн даатгалын байгууллага” гэж ажил олгогч, даатгуулагчийн төлөх шимтгэл болон хуульд заасан бусад эх үүсвэрээр нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг бүрдүүлж, даатгуулагчдад тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох үйл ажиллагааг эрхэлж байгаа хуулийн этгээдийг;
“нийгмийн даатгалын сан” гэж ажил олгогч, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үйлчилгээнд зарцуулах, нийгмийн даатгалын үйл ажиллагааны зардлыг нөхөх зорилгоор төлсөн шимтгэлийн орлого,  бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг;
“нийгмийн даатгалын шимтгэл” гэж нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөрийг;
“нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа” гэж ажил олгогч болон, даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийг даатгалын санд шилжүүлсэн өдрийг;
“тэтгэврийн төрлийг сонгох эрх” гэж нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан болзлын дагуу хоёр буюу түүнээс дээш төрлийн тэтгэврийн эрх нэгэн зэрэг үүсч байгаа даатгуулагч тэтгэврийн төрлийг сонгож, тэтгэвэр тогтоолгон авах эрхийг;
“шимтгэл төлөгч” гэж хууль тогтоомжийн дагуу нийгмийн дааòгалын шимтгэл төлөх үүрэг хүлээсэн хуулийн этгээдийг;
“тэтгэвэр” гэж даатгуулагчийг өндөр наслахад насан туршид нь, тахир дутуу болоход хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, эсхүл өндөр насны тэтгэвэр авах насанд хүртэл, нас барахад нь түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд /хүүхэд 16 нас, сургуульд суралцаж байгаа бол 19 нас хүртэл/ -ийн нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг;
作者: hmjg    时间: 2010-11-3 11:17
“тэтгэмж” гэж хөдөлмөрийн чадвараа түр алдах, жирэмслэх, амаржих, нас барах тохиолдолд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас нэг удаа олгох мөнгөн хөрөнгийг;
“төлбөр” гэж үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 буюу түүнээс дээш хувиар алдсан даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас нөхөн олгох хиймэл эрхтэн, засал эмчилгээ /протез, ортопед/-ний үнэ, рашаан болон мэргэжлээс шалтгаалсан өвчний сувиллын газрын үйлчилгээний хувьсах зардлыг;
“рашаан болон мэргэжлээс шалтгаалсан өвчтөний сувиллын газрын үйлчилгээний хувьсах зардал” гэж үйлдвэрлýлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болсон даатгуулагч сувиллын газар эмчлүүлэхэд гарсан зардлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох төлбөрийг;
“даатгалын гэрээ” гэж даатгагчаас даатгуулагч болон эрүүл мэндийн байгууллагатай байгуулсан гэрээг;
“даатгагч” гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль тогтоомжийн дагуу эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийг;
“эрүүл мэндийн даатгалын сан” гэж даатгуулагч нь даатгагчид эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авах, даатгалын үйл ажиллагааны зардлыг нєхєх зорилгоор тєлсєн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мєнгєн хєрєнгийг;
“эрүүл мэндийн даатгалын шимтгэл” гэж даатгуулагч эрүүл мэндийн даатгалд даатгуулах зорилгоор иргэний болон түүний нэрийн ємнєєс даатгагчид тогтмол хугацаанд заавал тєлєх урьдчилсан тєлбєрийг;
“давхар даатгал” гэж даатгуулагч сайн дураар хоёр буюу хэд хэдэн даатгалд зэрэг даатгуулахыг;
“даатгалын хугацаа” гэж энэ хуульд заасан болон даатгалын гэрээний хүчин тєгєлдєр үйлчлэх хугацааг;
“тєлбєрийн арга” гэж даатгагчаас эрүүл мэндийн байгууллагад санхүүжилт олгоход баримтлах тооцооны хэлбэрийг.




欢迎光临 蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译 (http://www.mgltxt.com/bbs/) Powered by Discuz! X3