蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

标题: Иргэний бүртгэл2 [打印本页]

作者: hmjg    时间: 2010-11-23 12:52
标题: Иргэний бүртгэл2
Иргэний баримт бичиг өөрчлөлт, залруулга хийх
Иргэний баримт бичиг болох төрсний гэрчилгээ, гэрлэлтийн баталгаанд засвар өөрчлөлт хийснийг бүртгэхдээ Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2003 оны 164 дүгээр тушаалаар батлагдсан Иргэний гэр бүлийн байдлын бүртгэл хөтлөх журмыг үндэслэн бүртгэнэ.

Үүнд:

-Хүүхдийн нэр өөрчлөх 1. 0-16 хүртэлх насны хүүхдийн нэрийг өөрчлөх тухай эцэг хийн болон хүүхдийн өргөдөл.

-. Хүүхдийн төрсний гэрчилгээ, Иргэний Баримтын Төв архивын лавлагаа

-. Эцэг, эхийн гэрлэлтийн баталгаа

- Эцэг, эхийн иргэний үнэмлэх.

Насанд хүрсэн буюу 16-аас дээш насны иргэний бичиг баримтыг өөрчлөх.

-Төрсний гэрчилгээ, түүний ИБМУТ-ийн Иргэний Баримтын Төв Архивын лавлагаа

- Тухайн иргэний өргөдөл

- Иргэний үнэмлэх болон бусад албан ёсны бичиг баримтууд /эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, нийгмийн даатгалын дэвтэр, сургууль төгссөн диплом, аттестат, гэрчилгээ, цэргийн үүрэгтний үнэмлэх, гэрлэгсдийн гэрчилгээ гэх мэт/-ыг хуулбарлан бүрдүүлнэ.

作者: hmjg    时间: 2010-11-23 12:52
Нас барсныг бүртгэх талаар
Нийслэлд Багануур, Багахангай, Налайх дүүргүүдээс бусад төвийн 6 дүүргийн нас барсныг иргэдэд үйлчлэх “Буян” компанид бүртгүүлнэ.

Нас барсны бүртгэлийг төв суурин газарт 5 хоног, орон нутагт 10 хоног, тодорхой биш шалгаанаар нас барсан буюу цогцос олдсон тохиолдолд Цагдаагийн байгуулага 10 хоногт нас барагчийн оршин сууж байсан эсхүл нас барсан, цогцос олдсон газрын сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлд бүртгүүлнэ.

Шүүхийн шийдвэрээр иргэнийг нас барсан гэж зарласан бол түүний төрөл садан, ажиллаж, суралцаж, эмчлүүлж, сувилуулж байсан байгууллагын захиргаа, бусад хүн шийдвэр гаргасан шүүхийн оршин байгаа газрын дүүргийн Засаг даргын тамгын газрын Иргэний гэр бүлийн бүртгэлийн тасагт бүртгүүлнэ.

- Нас барсан тухай эмнэлгийн магадлагаа, нас барагчийг оршуулсан тухай тодорхойлолт

- Тухайн иргэнийг нас барсан тухай зарласан шүүхийн шийдвэр буюу түүний хуулбар

- Нас барсан шалтгааны талаар гарсан шүүх эмнэлгийн дүгнэлт

- Нас барагчийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх болон бусад бичиг баримт

作者: hmjg    时间: 2010-11-23 12:52
Гэрлэлт бүртгэлийн талаар
Гэрлэгсэд хоёулаа биечлэн ирж бүртгүүлэхдээ дараах материалуудыг бүрдүүлнэ.

- Гэрлэхийг хүсэгчдийн иргэний үнэмлэх

- Эрүүл мэндийн тодорхойлолт /оршин суугаа дүүргийн харъяат эрүүл мэндийн төвийн гэр бүл төлөвлөлтийн эмчийн/

- Гэрлэхийг хүсэгчдийн гэр бүлийн талаарх Иргэний Бүртгэл Мэдээллийн Улсын Төвийн Иргэний баримтын Төв архивын лавлагаа

- Гэрлэхийг хүсэгч нэг нь өмнө гэрлэж байсан бол гэрлэлтээ цуцлуулсан, нас барсан тухай архивын лавлагаа

- Насанд хүрээгүй хүнийг эрхзүйн бүрэн чадамжтай гэж зарласан нөхцөлд шүүхийн шийдвэрийн хуулбар

作者: hmjg    时间: 2010-11-23 12:52
Иргэний баримт бичгийг дахин олгох
Иргэний баримт бичгийг иргэний биечлэн гаргасан өргөдлөөр, насанд хүрээгүй хүний төрсний гэрчилгээг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч буюу хүүхдийг асран хүмүүжүүлэх байгууллагын өргөдлөөр, нас барсан тухай гэрчилгээг холбогдох иргэний өргөдлөөр дахин олгож болно.

Баримт бичгийг дор дурдсан тохиолдолд олгоно.

- Баримт бичгийг гээсэн, үрэгдүүлсэн бол энэ тухай холбогдох байгууллагын тодорхойлолт, зарыг үндэслэн

- Хүндэтгэн үзэх шалтгаанаар хууль ёсны баримт бичиг болж чадахгүй /урагдсан, үг үсэг нь мэдэгдэхгүй болсон зэрэг/

Эцэг, эх байх эрхээ хасуулсан хүнд хүүхдийн төрсний, гэрлэлтээ цуцлуулсан, эсхүл гэрлэлт нь хүчин төгөлдөр бус гэж шүүхээр тооцогдсон хүмүүст гэрлэлтийн гэрчилгээг тус тус дахин олгохгүй.





欢迎光临 蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译 (http://www.mgltxt.com/bbs/) Powered by Discuz! X3