网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册

塔旺陶勒盖

查看数: 6734 | 评论数: 2 | 收藏 0
关灯 | 提示:支持键盘翻页<-左 右->
    组图打开中,请稍候......
发布时间: 2011-8-24 11:43

正文摘要:

Таван толгойн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын явцын талаар иргэд санал шүүмж ...

回复

hmjg 发表于 2011-8-24 11:48:17
Ерөнхий сайд асан Д.Содном “Эрдэнэс Таван толгой” ХК охин компанийг 39-р тогтоолын дагуу
байгуулах ёстой гээд, ордын тусгай зөвшөөрлийг хуваахгүйгээр шилжүүлж, хөрөнгө оруулалтын гэрээ хийх ёстой гээд,
Цанхийг 2 хуваасан асуудал дээр тайлбар хүсэв.

30 жилийн хугацаанд 450 сая тонн нүүрс олборлоно гэж байгаа, цэвэр ашиг нь 5 тэрбум 492 сая доллар үүнийг бүх хувьцаандаа хуваахаар 196 доллар болж байна. Нэг хүнд сард 1.9 доллар оногдож байна. Ийм ашиггүй эдийн засгийн тооцоог эргэж харж үзнэ үү гэдэг хүсэлтийг иргэд хэллээ.
Борлуулалтын үнэн дээр мөн энэ хэлэлцүүлгийн үеэр шүүмжлэл гарсан. Нэг тонны нь 70 ам.доллараар тооцож байгаа нь
жирийн хүрэн нүүрсний үнэ бөгөөд, ийм доогуур үнээр өгч байгааг шүүмжилж байгаа хүмүүс цөөнгүй байв.

Иргэдийн зүгээс, УИХ-ын тогтоолд Таван толгойн орд газрыг 2 хуваах тухай үг үсэг байхгүй байна, гэтэл хуваачихсан байна, ингээд хуваахаар монголчуудад очих ногдол ашиг буурах нь тодорхой байна, хэдэн оноос ногдол ашиг авах вэ, үр ашгийн тооцоо байна уу, аль гэрээний хэдийн хэдэд ОХУ УБТЗ-ын хувийг монголын талд өгнө гэж заасан байна вэ, оросын Засгийн газрын зөвшөөрөл байна уу, нүүрс шингэрүүлэхээр тохирсон гэсэн байна, ямар компанитай яг ямар тохироо хийсэн бэ,
одоо байгаа хууль бус компаниудыг яах вэ гэхчилэн маш олон асуултууд давхцаж тавигдаж байв.
“Монгол” дээд сургуулийн захирал, гавъяат эдийн засагч Н.Дашзэвэг 51:49 хувь гэсэн байр сууриа дахин илэрхийллээ. Эдийн засгийн үр ашгийн тооцоо муутай, тодорхой биш, бөөрөнхий байна гэж тэрээр ажлын хэсгийг шүүмжлээд, энэ ажлын хэсгийг шинэчлэх саналтай байгаагаа хэлэв. Гэрээ хийх
ажлыг улстөрчид, сайд нар хийж болохгүй, зөвхөн мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн үндэсний баг хийх ёстой гэв. Нүүрс борлуулах гэрээг тендер зарлахгүй яаран сандран 70 доллараар хийсний цаана авилгал байгаа гэж хардаж байгаагаа тэрээр илэрхийллээ. Энэ бол монголын ард түмэнд маш хохиролтой гэрээ болжээ гэж тэрээр шүүмжилсэн юм.

Гавъяат эдийн засагч, доктор Г.Пүрэвбаатар стратегийн ордын хувьж байж болохгүй гэрээ хийгдэж байна гэлээ. Ямар ч уул уурхай, барилгын төсөл хийхэд заавал ТЭЗҮ боловсруулж, нөөцийн үнэлгээ хийдэг байтал орон нутгийн жижиг уурхайгаас ч дор байдлаар хандаж байна гэж ажлын хэсгийг шүүмжиллээ. Уул уурхайн салбарт төрөөс баримтлах үзэл баримтлалыг дахин боловсруулж, Ашигт малтмалын тухай хуулиа баталсны дараа энэ ордын асуудлыг иж бүрнээр нь боловсруулах хэрэгтэй гэв.
Монгол Улсын Ерөнхий сайд асан, гавъяат эдийн засагч Д.Содном , хоёр хөршийн ашиг сонирхлын зөрөлдөөн дунд будилж байна гэж Засгийн газрыг шүүмжиллээ. Тэрээр өөрийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын ашиглалтад монголын төр 51 хувь эзэмших ёстой гэсэн хуулиа баримтлах ёстой , төмөр зам ямар чиглэлээр ямар бүтцээр барих ямар ээлж дараагаар барих, хэрхэн санхүүжүүлэх асуудлыг монголын компаниудад хариуцуулж болно, цахилгаан станцын асуудлыг цогц байдлаар харах ёстой зэрэг саналууд хэлэв.
ҮАБЗ-ийн зөвлөлийн шинжээч Алтан-Очир хараат бус шинжээийн хувьд байр сууриа илэрхийллээ. Гэрээг хариуцлагагүй хийгдсэн гэж тэрээр дүгнэж байна. УИХ-ын 40р тогтоол, 39-р тогтоол, ҮАБЗ-өөс гарсан зөвлөмж тэмдэглэлүүдийг тусгаагүй, жишээлбэл Таван толгойн уурхайгаас Даланзадгадын төв хүртэл 100 км зам, мөн уурхайгаас Цогтцэций сум хүрэх 7 км зам л орсон болохоос Өмнөговь аймаг руу, Гашуунсухайт руу орох замын төсөл байхгүй. Дэд бүтэц, цахилгаан станцын асуудалд хөрөнгө оруулагчид орохыг хүсч байгаа ч тэр талаар юу ч байхгүй байна гэлээ. Цанхийг баруун зүүн гэж хувааснаар дэд бүтцийн асуудлыг яаж шийдэх нь бүрхэг байна. Ажлын хэсгийн хүмүүс хариуцлагагүй ажиллаж байна, Монгол Улсын язгуур эрх ашиг тусгагдаагүй гэрээний төсөл байна гэж шүүмжлэв.

“Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн Ж.Батзандан мөн байр сууриа илэрхийлэв. “Таван толгойгоор таван сайд тоглож байна. Улсын төсвөөр хайгуул хийсэн бол монголын тал 51 хувь эзэмшинэ гэсэн тодорхой заалт байсаар байхад 40 хувийг нэг компанид өгөх гээд байна. Зүүн Цанхи дээр хууль эрхзүйн зөрчил олон гарч байгаа. Таван толгойн ордыг хуваахгүйгээр байгуул гэсээр байтал хуваачихаад лиценз шилжүүлэхгүй байна. Зөрүүтэй ойлгомжгүй зүйл олон байна. 250 сая доллар хүний хөгжлийн санд оруул гэж шаарддаг. Хэрвээ ийм хэмжээний мөнгө аваад , нүүрсээ өгөөд, 3 хувийн хүүгээ төлөөд байвал их хэмжээний өрөнд орно. Олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа нь гарахгүй, гарсан ч үнэ хүрэхгүй. Үндэсний компаниуд ийм хэмжээний хөрөнгө босгох чадалтай. Гадны хүмүүсийг 300-400 мянган долларын цалинтайгаар ажиллуулах тухай ярьж байгааг тууштай эсэргүүцэх болно. Монголын чадалтай хүмүүсээ татаж оролцуулж, энэ ажлыг хийлгэмээр байна. Судлаачдынхаа үгийг сонсмоор байна. Энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил бизнесийн биш улстөрийн менежментээр яваад байна. Олон талаас нь хэлэлцээгүйгээс болж олон алдаа гарах шинжтэй байна. Хууль маш их зөрчигдөж байна” гэлээ.

Геологи, эрдэс зүйн ухааны доктор Ч.Хурц Таван толгойн асуудлыг өргөн хүрээнд харж, том хөдлөхгүй бол болохгүй гэв. “Дахиад 145 км коксжих нүүрсний сав газар, 10 гаруй ордын илрэл байна. Энэ бол монголын ирээдүйн асуудал. Засгийн газрын хийж байгаа ажлын үр дүн бага байна. Хөдөө аж ахуй, хүнс үйлчилгээ, эмнэлэг сургууль бүх салбарыг нэгтгэсэн эдийн засгийн том районы эдийн засгийн үнэлгээг хийх ёстой. Гэтэл одоо хэсэг хэсгээр нь хуваагаад ойр зуурын тооцоо харуулаад яваад байна. Саваар нь эхэлж үнэлээд, дараа нь ордоор нь үнэлээд явмаар байна. Хамгийн түрүүний шийдэх ёстой асуудал болох эрчим хүчний асуудал туйлын бүрхэг байна. Үнийн хувьд ч хэлэх юм бий. 2-3 жилийн дараа гэхэд энэ үнийг өсгөх ёстой, нүүрс сайн чанарын давхрага руугаа орно гэдгийг санах хэрэгтэй. Нэгдмэл нэг уурхайн систем байх ёстой байтал шугам барьж байгаад хуваачихаад, зүүн баруун гээд тус тусад нь ярьж байгааг эрс эсэргүүцэж байна. Бүх ордоос нэгэн адил ногдол ашиг авах ёстой” гэв.

Эрдэс баялгийн үндэсний нийгэмлэгийн тэргүүн Х.Владимир Таван толгойг тойрсон мэдээлэл өөр өөр байгааг шүүмжиллээ. Батлагдсан нөөцийн мэдээлэл, сайн чанарын коксжих нүүрсний нөөцийн мэдээлэл зарж байна гэв. Геологийн хүмүүсийн үгийг сонсохгүй ажиллаж байна гэж ажлын хэсгийг шүүмжлэв.
Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийг төлөөлж Д.Баасандорж, иргэд мэдээллээр дутагдаж байгаа тухай саналаа хэлсэн. “Иргэдийг мэдээллээр хангахгүй байх нь ямар шийдвэр гарч байгааг хянах боломжгүй болгож байна. Сонгууль дөхсөн байгаа цаг үед улстөрчид зөвхөн өөрсдөдөө ашигтай байдлаар ажиллаж байна гэсэн хардлагыг төрүүлж байна” гэж ярив.
Ажлын хэсэгт ашигтай хэрэгтэй, хүлээж авмаар саналууд энэ хэлэлцүүлгээс их гарч байна гэж ТӨХ-ны дарга Д.Сугар хэлэцлүүлгийн төгсгөлд хэллээ.


Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-5-24 21:26 , Processed in 0.083066 second(s), 21 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表