网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 11949|回复: 2

亚洲恐龙化石在纽约拍卖 蒙古拟夺回“国宝”

[复制链接]
发表于 2012-5-22 10:22:30 | 显示全部楼层 |阅读模式
来源:中国新闻网

中新网5月22日电 据香港《文汇报》22日报道,美国一拍卖行日前在纽约拍卖一副近乎完整的恐龙化石,最终由电话买家以105万美元的价格拍下。但由于蒙古政府提出诉讼,质疑化石可能是在该国出土的“国宝”,拍卖行同意等候法院裁决后再完成交易。

这副亚洲特有的恐龙骨架高2.4米,长7.3米,躯体完整度为75%,头部更高达约80%,是8000万年前白垩纪时期北美霸王龙的后裔。据悉该恐龙化石于戈壁沙漠出土,但纽约文物拍卖公司主席罗恩指出,并不知道这个骨架具体是在哪国发现的。

蒙古总统此前发声明称,若化石在蒙古境内出土,拍卖则属非法交易。蒙古政府已经向得州地方法院成功申请临时限制令,要求中止拍卖但未果。代表蒙古的美国律师指:“我非常惊讶拍卖公司藐视法庭有效命令。”但罗恩辩称,拍卖在纽约进行,得州地方法院的限制令在当地不具效力。
 楼主| 发表于 2012-5-22 10:23:51 | 显示全部楼层
Монголын үлэг гүрвэлийг дэлхийн эрдэмтэд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хамгаалж эхэллээ




Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж АНУ-ын Херитэйж Аокшн байгууллагаас дуудлагаар худалдахаар зарласан монголын говиос олсдон байж болзошгүй үлэг гүрвэлийн араг ясыг монголд буцааж авчрах талаар анхаарлаа хандуулж, мэдэгдэл гаргаж мөн тодорхой үүрэг чиглэлийг БСШУ-ны сайдад өгсөн билээ.
Энэхүү үйл явдал дэлхийн олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эрдэмтэд судлаачдын анхаарлыг татаж, шуугиан тарьж эхэллээ.
Дэлхийн олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл Тринозаурус Батаар /Tyrannosaurus Bataar/-ыг дуудлага худалдаанд оруулах ёсгүй гэсэн байр сууриа илэрхийлж байна. Тухайлбал, Английн The Guardian сонин Монгол Улсын Ерөнхийлөгчийн вэб сайт дахь мэдээллээс иш татан, үлэг гүрвэлийн араг яс ямар замаар АНУ-ын Херитейж Аокшн байгууллагын мэдэлд очсоныг эрэн сурвалжилж сурвалжлага бэлджээ. Мөн  The Courier Journal “Монгол Улсын эрх баригчид энэхүү дуудлага худалдааг эрс эсэргүүцэж байгаа төдийгүй тэд энэхүү олдвор нь хууль бус аргаар хилийн чанадад гарсан байж болзошгүй тухай баримтууд олж эхэлсэн байна” гэжээ.
Мөн дэлхийн бусад орны эрдэмтэд судлаачид энэхүү үлэг гүрвэлийн араг яс нь монголын говиос олдсон гэдгийг нотолж мэдэгдэл гаргаж байна. Тухайлбал АНУ-ын Байгалийн түүхийн музейн эрдэмтэн, монголд 22 жил малтлага хийсэн доктор Марк Норел ярилцлагадаа “Энэ төрлийн динозавр зөвхөн монголоос олддог бөгөөд тус улсын хуулиар ямар ч палентологийн олдвор Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр хилээр гарах боломжгүй. Иймээс энэ бол хууль бус аргаар хилээр гаргасан олдвор байх бүрэн магадлалтай” хэмээн дурджээ.
Энэхүү асуудал дээр Монголын төр засгийн албаны хүмүүсийг болон эрдэмтэд судлаачдыг төлөөлөн Шинжлэх ухааны академийн албан ёсны төлөөлөгч, судлаач Минжингийн Болорцэцэг ажиллаж байна.
Тринозаурус Батаар-ыг дуудлага худалдаанд оруулахыг эсэргүүцэж АНУ дахь Монгол Улсын Элчин Сайдын яамнаас АНУ –ын төрийн департаментад албан ёсоор мэдэгдэл хүргээд байна.
Мөн монголын эрдэмтэд дэлхийн Палентологийн хүрээлэнгийн захирал ноён Ф.Кари- д хандан монголын хилээр хууль бусаар гарсан байж болзошгүй энэхүү тун ховор олдворыг монголд буцааж авчрах талаар анхаарлаа хандуулахыг хүссэн захидал илгээгээд байна.
Тринозаурус Батаар-ыг дуудлага худалдаанд оруулахыг эсэргүүцэж, монголд буцаан авчрахыг дэмжсэн 100 орчим судлаач, палентологич, эрдэмтэд, сэтгүүлчид болон өмгөөлөгчдийн захидлыг бид хүлээн аваад байна.  

 楼主| 发表于 2012-5-22 10:25:45 | 显示全部楼层
Үлэг гүрвэлийн араг ясны дуудлага худалдаа 10 хоногоор хойшлогдлоо




Монголоос гаралтай байж болох “Тиранозаурус Батаар” үлэг гүрвэлийн араг ясыг өнөөдөр буюу 5 дугаар сарын 20-нд АНУ-ын Нью-Йорк хотноо Хэритэж Аокшн байгууллагаас дуудлага худалдаанд оруулахаар зарлаад байсан билээ.
Энэ асуудалд сэтгэл зовнисон олон эрдэмтэд судлаачдын саналын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч дуудлага худалдааг хойшлуулж, үлэг гүрвэлийн араг ясны эрэл гарлыг тодруулах тухай нэмэмжлэл гаргасны дагуу дуудлага худалдааг зохион байгуулагч газрын удирдлагын төв орших АНУ-ын Даллас хотын шүүх захирамж гаргаж дуудлага худалдааг 10 хоногоор хойшлуулахаар шийджээ.  
Энэ хэрэг дээр олон улсын өмгөөлөгч Роберт Пентер ажиллаж байгаа бөгөөд шинжээч, судлаачид интернэт орчноор санал сэтгэгдлээ илэрхийлж одоогийн байдлаар 700 орчим хүн үлэг гүрвэлийн араг ясыг эх нутагт нь аваачих ёстой хэмээн гарын үсгээ зураад байна.
Дуудлага худалдаа 10 хоногоор хойшлогдсон нь манай талаас бүхий л баримт материал цуглуулж, дэлхийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч байх хангалттай хугацаа юм.




您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-3-29 10:31 , Processed in 0.061372 second(s), 17 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表