网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 11140|回复: 2
打印 上一主题 下一主题

Монгол Улсын эдийн засаг

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2012-5-31 21:08:47 | 只看该作者 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг эрх зүйн зохицуулалтаар хэрхэн дэмжих асуудлыг олон улсын чуулганд оролцогчид тал бүрээс нь хэлэлцэж байна






Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас зохион байгуулж буй  “Эдийн засгийн өгөөжтэй өсөлт, эрх зүйн шинэтгэл” эрх зүйн олон улсын чуулган өнөөдөр “Их Тэнгэр” цогцолборт нээгдэж эхний өдрийн хуралдаанаа хийлээ. Чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой “Financial Times” сэтгүүлийн Ази хариуцсан сэтгүүлч Дэвид Пиллингийн хийсэн ярилцлагаар нээв. Ярилцлагын үеэр Ерөнхийлөгч Монгол Улсын эдийн засгийн өсөлт уул уурхайд суурилсныг дурдаж, цаашид солонгын долоо өнгө шиг олон салбарын оролцоотой өсөлтийг бий болгохын чухлыг тэмдэглэсэн. Үүнд энэхүү олон улсын чуулган анхаарлаа хандуулж, эдийн засгийн эрх зүйн зохицуулалтын тулгамдсан асуудлуудыг тал талаас нь нухацтай шүүн ярилцана гэдэгт итгэж байгаа Ерөнхийлөгч илэрхийлж оролцогчдод амжилт хүсэв.  

Дараа нь УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга асан Р.Гончигдорж, Д.Лундаажанцан нар Монгол Улсын сүүлийн 20 жилд хийсэн эрх зүйн шинэчлэл, ялангуяа эдийн засаг, бизнесийн салбарын эрх зүйн шинэчлэлийн явц, ололт амжилт, сургамж, цаашдын алхмын талаар үндсэн илтгэл тавьж, чуулганд оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа.


Тэд хэлэхдээ “Эдийн засгийн олон шинэ хууль боловсруулан баталснаар өдгөө Монголд томоохон төслүүд гараагаа эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор нийгэм шударга ёсыг илүү шаардаж байна. Өөрөөр хэлбэл авлигал, хээл хахуультай тэмцэх, нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зөв хослуулах, эдийн засгийн өсөлтийг олон талт эдийн засагтай болоход чиглүүлэх, олон нийтийн оролцоог энэ салбарт өргөжүүлэх асуудлыг тавьж байна. Өнөөдөр манайд том компаниуд жижиг, дунд аж ахуйн нэгжийн ажиллах талбарыг түрэн эзэлж байгааг хуулиар зогсоохыг шаардаж байна. Саяхан баталсан Стратегийн хөрөнгө оруулалтын тухай хууль бол гадаадын хөрөнгө оруулалт, тэдгээрийн хөдөлгөөн, шилжилтийг ил тод болгох, нөгөө талаас үндэсний эрх ашгаа хамгаалах зорилготой юм. Энэ бол гадаадын хөрөнгө оруулалтын хориглолтын систем болохгүй” гэдгийг тэмдэглэсэн юм.

Үндсэн илтгэлүүдтэй холбон асуулт, хариулт өрнөж дуусмагц “Худалдаа ба түүний зохицуулалт” гэсэн сэдвээр ярилцлага болов. Энэхүү ярилцлагыг Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж хөтөлж, Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга Н.Энхтайван, Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын орлогч дарга Ц.Янсанжав, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Элчин сайд Кристофер Стюарт, АНУ-ын Элчин сайдын яамны ажилтан Дэвид Виче нар гол илтгэгчээр оролцож, хүмүүсийн сонирхсон асуултуудад хариуллаа.

Гадаад худалдаа 1990 онд 20 хүрэхгүй оронтой 200 гаруйхан сая долларын хэмжээнд эргэлдэж байсан бол 2011 онд 130 улсыг хамарч 11.4 тэрбум долларт хүрчээ.  Худалдааны ийм өсөлттэй холбоотой бас бэрхшээлүүд ч үүсч байгаа аж. Гол нь дэд бүтэц, хил гаалийн хяналтын үйлчилгээг сайжруулахгүйгээр цаашид гадаад худалдааг өсгөх, цаг хэмнэх, үнэ өртгийг бууруулах боломжгүй гэдгийг онцолж байлаа. Үүний зэрэгцээ эрх зүйг сайжруулах, Гадаад худалдааны хуультай болох, энэ асуудлыг хариуцсан оновчтой бүтэц бүрдүүлэх хэрэгтэйг илтгэгчид дурдлаа. Учир нь Гадаад харилцааны яаманд 10-хан хүний орон тоотой ганц газар жилдээ тэрбумаар өсч буй энэ худалдааг зохицуулахад хүч хүрэлцэхгүй байгаа ажээ.

Гадаад худалдаанд цаг хугацаа хэмнэх, өртөг зардал бууруулах, борлуулалтаар бүтээгдэхүүнийг үнэд хүргэх гэсэн гурван гол асуудал байдаг.

Эдийн засгийн хамтын ажиллагааны үр дүнд 11600 гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бий болжээ. Гэхдээ нэг ачааны бичиг баримтыг бүрдүүлэхэд 48 хоног, 2400 орчим доллар зарцуулж байна. Энэ бол дэндүү их хугацаа. Хүнд суртал их байна. Хил дамнасан худалдаагаар Монгол 183 орноос 151-д, өрсөлдөх чадвараар хамгийн сүүлд оржээ. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, түүний зохицуулалт, эрх зүйн орчин тогтвортой, ил тод, хариуцлагатай байх ёстой.

Монголд өнөөдөр их боломж байна. Хатуу дэд бүтцийн зэрэгцээ зөөлөн дэд бүтцэд илүү анхаарах нь үр дүнг ахиу хүртэх нөхцлийг бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл сайн засаглалыг бий болгох хэрэгтэй. Хамгийн гол нь хүнд суртлыг үгүй хийх шаардлагатай байна гэж тэд ярилаа.


2#
 楼主| 发表于 2012-5-31 21:09:50 | 只看该作者
Чуулганы дэд хуралдаан “Гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалт” сэдвээр эхэллээ. Энэ хуралдааныг Де Факто телевизийн нэвтрүүлгийн хөтлөгч Д.Жаргалсайхан хөтлөв. Тэрээр хэлэхдээ “Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хуулийн төслийг зарим гишүүд эсэргүүцэж байсан ч баталлаа. Богино хугацаанд гаргасан энэ хуулийг сайжруулах хэрэгтэй. Бид хэрэгжилтэд нь мониторинг хийх болно” гэлээ. Зарим оролцогч “Үндэсний аюулгүй байдал гэсэн санааг ойлгож дэмжиж байна. Гэхдээ хуулийн хэрэгжилтээс гадаадын хөрөнгө оруулалт саатах асуудал байж болох ч төрийн хүнд суртлаас их зүйл хамаарна. Нийгэм, хүмүүсийн санаа зовнисон асуудлыг шийдэх зорилгоор ийм хууль гаргасан байх. Чуулган дуусахын даваан дээр нэг өдөр яриад баталлаа. Гадаадын хөрөнгө оруулагч балмагдалд орсон байх” гэж ярив. Зарим нь “Энэ хууль эргэж үйлчлэхгүй. Тэгээд ч уул уурхай, банк, харилцаа холбоо гэсэн гуравхан салбарт хамаатай. Бас 100 тэрбумаас дээш хөрөнгө оруулалт, 49 –өөс дээш хувь эзэмшихтэй холбоотой асуудлыг л төр ярих юм. Гол нь яаж хэрэглэхээс хамаарна” гэж байлаа. Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга Н.Энхтайван уг хуультай холбогдуулж хэлэхдээ “Энэ бол гурван жилийн өмнөөс ярьж байсан асуудал. Холбогдох хүмүүсийн саналыг  ч сонссон. Хуулийн албан ёсны орчуулгыг манай яамны вэб сайтаас харж болно. Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал, бусад хүчин зүйлийг харгалзан хийсэн. Гэхдээ сайжруулах нь нээлттэй байгаа” гэв.
Дэд хуралдаан “Банк санхүүгийн салбарын зохицуулалт” гэсэн сэдвээр өрнөхөд Монголын банкны холбооны ерөнхийлөгч М.Болд хөтөллөө. Оролцогчид “Монголд хоёр шатлалт банкны систем бий болоод 22 жилийг үдэж байна. Гэлээ ч ярих зүйл байна. Эдийн  засгийн өсөлт хурдтай байгаа ч хүн амын олонхийг, олон салбарыг хамарч чадахгүй байна. Өөрөөр хэлбэл олон хүнийг ядуурлаас гаргаж, салбар бүрийн өсөлт тогтвортой байх учиртай. Гэтэл ийм биш байгаа нь банкны салбарын үйл ажиллагаа жигд сайнгүй гэдгийг харуулж байна. Зээл олголт 17 хувиар өссөн байна. Гадаадаас орж буй хөрөнгө богино хугацаатай байна. Хадгаламжийн даатгалын тогтолцоог сайжруулах шаардлагатай байна. Банкны үйлчилгээний шинэ хэлбэрүүд нэвтрүүлэх, зээлд хөдлөх хөрөнгө барьцаалдаг болох, гадаад валютын ханшийн зөрүүний эрсдэлээс хамгаалах зохицуулалт хийх хэрэгтэй. Төгрөгийн  ханш сайжирсан ч зээлийн хүү буурахгүй байна. Эдийн засаг хурдацтай өсч байгаа нь инфляцийн дарамт бий болгож байна. Урт хугацааны зээлийн эх үүсвэр бараг алга. Банктай холбоотой хэргийн шүүхийн шийдвэр 90 хоногт гардагч 800 хоногт биелэх боломжгүй байна. Төв банкны засаглал олон улсын стандартад нийцэхгүй байна” гэхчлэн шүүмжлэлтэй хандаж байлаа.
3#
 楼主| 发表于 2012-5-31 21:10:10 | 只看该作者
“Хөрөнгийн зах зээлийн зохицуулалт” дэд хуралдааныг Компанийн засаглалын хөгжлийн  төвийн захирал Ж.Үнэнбат хөтлөв. Оролцогчид “Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх шаардлага байна. Үүнд эрх зүйн ямар зохицуулалт хийх вэ гэсэн асуудлаар яриагаа эхэллээ. Үнэт цаасны зах зээлийг олон улсын зарчмаар зохицуулах хэрэгтэй. Мэдээж улс бүр өөр өөрийн зарчим, дүрэм журмаар зохицуулж болох ч олон улсын зарчим, стандартыг мөрдөх илүү хялбар. Хөрөнгийн зах зээлийн зохицуулалттай холбоотой хуулиудын төслийг нь яаралтай хэлэлцэн баталж өгөх хэрэгтэй. Одоо Монголын иргэн бүр хувьцаа эзэмшигч болж байна. Эх суурийг нь зөв тавьж, олон нийтийн өмч бүхий уул уурхайн аварга том компани төрүүлэх хэрэгтэй байна. Хуульд дотоод мэдээллийг буруу ашигласан хүнд том хариуцлага хүлээлгэхээр тусгах нь зүйтэй. Одоо торгох төдийхөн байна. Хөрөнгийн зах зээлийг санхүүгийн зах зээл болгон хөгжүүлэхэд анхаармаар байна” гэхчлэн олон асуудлыг хөндөн ярив.
Хамгийн сүүлчийн дэд хуралдааны сэдэв “Хуульч, шүүгчдийн бизнесийн маргаан шийдвэрлэх чадавх” гэсэн асуудал байлаа. Хуралдааныг Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын шадар туслах Ж.Баярцэцэг хөтөллөө. Тэрээр “Өнөөдрийн улам бүр нарийн зохицуулалт шаардаж буй эдийн засагт хууль зүйн салбар хэр нийцэж байна вэ? Бизнес эрхлэхэд гэрээний биелэлт амин чухал байдаг. Энэ биелээгүй тохиолдолд шүүхийн зөв шийдэл асуудлыг зохицуулна” гэв. Үүнтэй холбогдуулж оролцогчид “Зах зээлийн эдийн засгийг бий болгоё гэвэл хуульчдаа цоо шинээр бэлтгэх хэрэгтэй гэсэн нэгэн эрдэмтний үгийг ишлэн өдгөөг хүртэл төр засаг энэ талаар дорвитой юм хийгээгүй” хэмээн хэлэв. Тэд харин өөр өөрийн чиглэлээр зах зээлийн нөхцөлд ажиллах хуульчдыг бэлтгэхэд анхаарч, тусгай хөтөлбөрийн дагуу сургалтаа зохицуулж байгаагаа дуулгалаа. Гэхдээ манайд мэргэшсэн хуульч бэлтгэдэггүйг дурдаад ойрын ирээдүйд энэ чиглэлд алхам хийх хэрэгтэйг онцолж байв. Гадаад орнуудад мэргэшсэн хуульчийг бакалаврын дараа  2-4 жилийн сургалтаар бэлтгэдэг юм байна. Түүнчлэн шүүгчийн сонгон шалгаруулалтад ой тогтоомжийг шалгадаг. Харин гадаад орнууд уг хуульч ёс зүй, зан чанараараа нийцэж буй эсэхийг бас шалгадаг. Бид үүнийг орхисноос шүүхчийн ёс зүйтэй холбоотой шүүмжлэл багагүй гардаг хэмээн тэд ярьж байлаа.
Ийнхүү хуралдаанууд дуусч “Компани санхүүжилт болон хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргахад гадаад улсын SPV ашиглах нь”, “АНУ-ын болон Их Британи улсын авлигын эсрэг хууль тогтоомжийг Монгол Улсад хэрэгжүүлэх нь” гэсэн хоёр семинар болов.
Маргааш чуулган үргэлжилнэ. Чуулганд Киргизийн төлөөлөгчид урилгаар оролцлоо. Мөн гадаад,  дотоодын нэр хүнд бүхий хуульчид, бизнесменүүд,  төрийн байгууллагын төлөөлөл, судлаачид зэрэг  200 орчим хүн оролцов. Чуулганд “Хоган Ловеллс” олон улсын хуулийн компани, Монголын банкны холбоо хамтран зохион байгуулагч, дэмжигч байгууллагаар, албан ёсны хэвлэл мэдээллийн хамтрагчаар “Файнаншл Таймс” сэтгүүл, “Блүмберг” телевиз  ажиллалаа.
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-4-20 02:10 , Processed in 0.068757 second(s), 16 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表