网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 11540|回复: 4

蒙古国总统会见印尼总统强调加强经贸合作

[复制链接]
发表于 2012-9-7 10:57:31 | 显示全部楼层 |阅读模式
来源:新华社  

蒙古国总统额勒贝格道尔吉6日在乌兰巴托会见了到访的印度尼西亚总统苏西洛,双方强调在经贸和投资领域加强合作。
  额勒贝格道尔吉说,苏西洛此访将使两国关系与合作迈上新台阶。蒙古国和印尼相互支持,共同积极参与东南亚乃至亚太地区的政治经济活动。他表示,希望同印尼在基础设施、农牧业和矿业等领域及国际维和方面开展合作。
  苏西洛表示,印尼和蒙古国在能源和矿业领域合作潜力巨大。
  苏西洛还将会见蒙古国新议长赞·恩赫包勒德和新总理阿勒坦呼亚格。他将于7日结束对蒙古国的国事访问。

责任编辑:        陈曦


 楼主| 发表于 2012-9-7 10:58:15 | 显示全部楼层
Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийж буй Индонезийн Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёоно иргэний нийгмийн төлөөлөлтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, манай улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Индонез Улсын Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёоно нар Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д өнөөдөр зочилж, монголын иргэний нийгмийн төлөөлөлтэй уулзав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай сайхан эх оронд хүрэлцэн ирж Иргэний нийгмийн төлөөлөгчдийн уулзалтад оролцож буй Бүгд Найрамдах Индонез Улсын Ерөнхийлөгч танд болон танай төлөөлөгч нарт Монголын иргэний нийгмийн байгууллагын нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун баяр хүргэн мэндчилж байгааг минь хүлээн авна уу хэмээн Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа хэлээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар төрийн бодлого боловсруулах үйл хэрэгт иргэдийн оролцоог хангах зорилгоор энэхүү иргэний танхимыг 2009 онд анх байгуулж, өнгөрсөн гурван жилийн хугацаанд нийтийн тулгамдсан асуудлаар хуулийн төсөлд санал авах зорилгоор 100 гаруй удаагийн нээлттэй хэлэлцүүлэг хийж, 6000 гаруй иргэн оролцоод байгааг дуулгалаа.

-БНИУ-ын шууд ардчилал, иргэний оролцооны ололт амжилтыг бид ихээхэн сонирхож байна. Харин энэ удаа өнөөдөр эрхэм хүндэт Ерөнхийлөгч танаас энэ тухай сонсох гэж байгаадаа бүр ч их баяртай байна. Иргэний танхимд ардчилал, хүний эрх, иргэдийн оролцоог манлайлан ажилладаг хоёр Ерөнхийлөгчтэй хамтран уулзаж буйдаа баяртай байгаагаа дахин илэрхийлье. Уулзалтыг нээж үг хэлнэ үү хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж таныг урьж байна гэж тэрээр хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёоно болон энд хүрэлцэн ирсэн та бүхний өдрийн амгаланг айлтгая. БНИУ-ын Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёоногийн талаар гурван зүйлийг тодотгож хэлэх гэсэн. Нэгдүгээрт эрхэм хүндэт Ерөнхийлөгч бол хууль шударга ёсыг эрэлхийлэгч, авлигатай тэмцэгч, нээлттэй сайн засгийг бий болгохын төлөө тууштай ажилладаг хүн. Индонезид авлигатай тэмцэх комисс гэж байдгийг та бүхэн мэднэ.  Авлигын хэргүүдийг мөрдөж шалгах үйл ажиллагаа их идэвхтэй явагддаг тухай сонссон. Эрхэм Ерөнхийлөгч арга туршлагаасаа хуваалцана гэж найдаж байна. Монголд шүүх засаглалыг өөрчлөх, цагдаагаас авахуулаад шүүгчийн эцсийн шийдвэр хүртэлх бүх тэр түвшинд өөрчлөлт хийх үйл ажиллагааг бид хэрэгжүүлж эхлээд явж байгаа. Энэ ажил амжилттай болно гэдэгт би итгэлтэй байна. Хоёрдугаарт Индонезийн Эрхэм Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёоно гуай бол иргэний нийгмийг, ардчиллыг, иргэний эрх чөлөөг,  иргэдийн оролцоог дэмжигч хүн. Ер нь би нэг үгийг хэлэх дуртай. Хүн нь эдэлдэггүй хүний эрх гэж байх ёсгүй. Иргэн нь оролцдоггүй иргэний нийгэм гэж байх ёсгүй. Энэ танхимд өмнө нь манай төрийн тэргүүнүүд суудаг байсан. Төрийн тэргүүний халдашгүй өрөө байлаа. Энэ өрөөг бид “Иргэний танхим” болгож чадсан. Энэ бол зөвхөн Улаанбаатарт биш бүх аймагт  ийм туршлага нэвтэрч байгаа. Энэ үйл ажиллагаатай холбоотой хууль, дүрэм журам  цаашид гарна. Бид энэ бүхнийг бэлдэж байгаа. Гуравдугаарт Индонезийн Ерөнхийлөгч ногоон эдийн засгийг дэмждэг, байгаль орчны асуудалд асар их анхаардаг хүн. Бүс нутгийн нэртэй удирдагчдын нэг. Эдгээр чиглэлээр бидэнд Индонезээс суралцах зүйл асар их байгаа гэж бодож байна. Ингээд Индонезийн Ерөнхийлөгч Юдоёоно гуайг өөрийн саналаас манай иргэний нийгмийн төлөөлөл, хэвлэлийнхэнтэй хуваалцахыг урья.  

 楼主| 发表于 2012-9-7 10:58:56 | 显示全部楼层
БНИУ-ын  Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёоно:

-Эрхэмсэг  ноён Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, иргэний нийгмийн хүндэт зочдоо, ноёд  хатагтай нар аа.

Нэн  түрүүнд өнөөдөр би иргэний танхимын хуралд оролцон та бүхэн намайг халуун  дотноор хүлээн авч буйд талархаж байна. Мөн миний сэтгэл зүрхэнд ойрхон байдаг  ардчиллын асуудлаар та бүхэнтэй саналаа солилцох бололцоо олдсонд баяртай байна. Яагаад ардчилал гэсэн энэ үзэл баримтлал миний зүрхэнд ойр байдаг вэ гэхээр би  Индонезийн шууд сонгогдсон анхны Ерөнхийлөгч юм. Индонезид улсад өрнөж буй  шинэчлэл, ардчиллын үйл явцыг би дангаараа эзэмших ёсгүй. Манай улсын амжилт бол  Индонезийн бүх хүн амд хамаарах учиртай. Энэ нь Индонезийг ажиллаж амьдрахад  илүү сайхан газар болгохын төлөө бидний хийсэн хамтын тэмцлийн үр дүн юм.

1997 оны Азийн санхүүгийн хямрал Индонезийн эдийн засаг, улс төр болон нийгмийн бүхий  л шатанд хүндээр туссан. Олон хүн Индонезийг Балконы улсуудын адил болно гэж  урьдчилан таамаглаж байлаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Индонези бүрэн нуран унана  гэсэн таамаглал. Гэвч 14 жилийн дараа Индонези улс 1998 оныхоос өмнөх байдалдаа  эргэн орсныг хэлэхэд таатай байна. Үнэндээ нийгэм, улс төр, эдийн засгийн нөхцөл  нь хямралын үеийнхээс илүү сайжирсан.

Индонез хүн амаараа дэлхийд гуравт ордог том, арчдилсан улс болсон юм. Индонез нь 17500 арал газраас бүрдсэн бөгөөд 1100 гаруй  угсаатны бүлэг, 740 гаруй хэл аялгаас бүтсэн улс. Хэдийгээр бид дэлхийд Исламын  шашинт хамгийн том улс боловч ардчиллыг бэхжүүлэх үйл ажиллагаа нь бусад шашин, итгэл үнэмшлийг манай нийт үндэстэн, нийгмийн салшгүй хэсэг болохыг  баталгаажуулж чадсан. Ардчилсан нийгэм Индонезид энх тайван тогтвортой байдал бий болгохын хэрээр хүн  ардын амьдрал, нийгмийн халамж, боловсрол сайжирч байна. Ардчиллын үр шимийг бид  ийн хүртэж байна.

Индонез  өнөөдөр дэлхийн сонгомол нийгэм болоод байна. Гэвч өсч бойжсон хүчтэй ардчиллыг  бий болгоход зөвхөн сонгууль зохион байгуулах нь хангалттай биш юм. Ардчиллыг  хөгжүүлэхэд хүний эрхийг системтэй хамгаалах, хүлээцтэй тэвчээртэй байдал, хүний  эрхийг дээдлэх ёсыг хөгжүүлэх чухал байдаг. Хэдий олон хүн улстөрийн эрх чөлөө, оролцоог шаардахын хэрээр Засгийн газарт иргэний нийгмийн оролцоог дэмжих  дэмжлэг туйлын чухал байдаг.

 楼主| 发表于 2012-9-7 10:59:24 | 显示全部楼层
Ноёд  хатагтай нар аа. Өнөөдөр дэлхий дахинд өрнөж буй үйл явдал та биднийсэдвийг улам чухал болгож байна. Зүүн өмнөд  АзидМьянмар улс энэ оны эхээр сонгууль  зохион байгууллаа. Мөн ардчилалд шилжих улс төрийн шилжилтээ улам өргөжүүлж  байна. Түүнчлэн Умард Африк, Ойрд Дорнодод улс төрийн томоохон шинэчлэл өөрчлөлт  гарч байна. XXIзуун ерөнхийдөө нийгмийн мэдээллийн арга хэрэгслийн өмчлөлөөр тодорхойлогдсон  нийгэм болж байна. Хувь хүний хүсэл тэмүүлэл улам чухал болж байна. Үнэндээ бол  Арабын хавар ньface book, twitterболон ухаалаг гар утсаар зэвсэглэсэн энгийн иргэд ямар өөрчлөлт шинэчлэлийг  авчирч болох бололцоотойг харуулсан үйл явдал юм. Бид энэ өөрчлөлтийн салхийг  үргэлжлүүлэх учиртай. Хэдийгээр Засгийн газарт иргэдийн хүсэл тэмүүлэл өөр  өөрөөр харагдах боловч ямар нэг байдлаар иргэдийн саналд хариу өгөх ёстой. Манай  Ерөнхийлөгчийн Тамгын газар бид шууд, цахим хаяг, текст мессэжийн үйлчилгээг  иргэддээ зориулан гаргасан бөгөөд тэдний санал, тулгамдсан асуудлыг сонсохыг  зорьж байгаа юм. Энэ нь олон нийтийн санаа бодол, хүсэл тэмүүллийг сонсох, тэдний эерэг сөрөг зүйлүүдийг хэмжих чухал ач холбогдолтой. Энэ арга хэмжээ үр  дүнгээ өгөх юм бол цаашдаа үргэлжлүүлэхийг зорьж байна.

Ноёд  хатагтай нар аа. Сүүлийн жилүүдэд Индонез, Монгол аль аль нь ардчиллыг дэмжигч, хөгжүүлэгч улсуудын нэр хүндийг олж аваад байна. Индонезчүүд,  монголчууд бид энэ амжилтаараа бахархах  учиртай. Энэ нь бидний өөрийн улсдаа болон хилийн чанд дахь бусад улс оронд  ардчиллыг хөгжүүлэхээр зүтгэсэн их хүч чармайлтын үр дүн юм.

Ардчиллын  хамтын нийгэмлэгийг Монгол Улс даргалж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн манлайлал дор  бүс нутагт ардчиллыг хөгжүүлэх чухал индэр болж байна. Монгол дахь ардчиллын  хөгжил нь өөрийн оронд болон гадаадад ардчиллын үнэ цэнийг улам мэдрүүлж байна. Монгол Улс нь ардчиллыг бэхжүүлэхэд хүмүүст ямар учир холбогдолтойг ойлгуулж өгч  байгаа жишээ юм. Индонези Улс ардчиллыг хөгжүүлэх үйл хэргийг үргэлжлүүлэн  дэмжих болно.

Бидний  хувьд Индонез нь 2008 онд Балийн ардчиллын форумыг зохион байгуулсан. Жил бүр  энэ форумыг зохион байгуулж байна. Балийн ардчиллын форум нь Ази болон бүс нутаг  дахь ардчиллын хамгийн том асуудлаар чуулдаг. Өөрийн хэрэгжүүлэгч агентлаг “Энх  тайван, ардчиллын хүрээлэн”-гээр дамжуулан  Балийн ардчиллын форум нь төрөл бүрийн арга  хэмжээ зохион байгуулсан. Тухайлбал Япон, Тайланд, Египетэд сонгууль зохион  байгуулах сургалтыг зохион байгууллаа. 2008 оны Балийн ардчиллын форумд 39 орон  оролцож байсан бол энэ тоо өнгөрсөн жил 82 болж нэмэгдсэн. Өнгөрсөн жил Монгол  Улсын Ерөнхий сайд оролцсон. Би энэ удаагийн Балийн ардчиллын форумд Монгол  Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг оролцохыг уриад байна. Хэдийгээр ардчиллын  зарчмууд нь нийтлэг байж болох ч бид өөрсдийн онцлог, ардчиллын үнэт зүйлсийн  ялгааг ойлгох хэрэгтэй. Энэ бол ардчиллыг хөгжүүлэхийн гол учир холбогдол, үзэл  санаа юм.

Ардчиллыг  хөгжүүлэх талаар улс орнууд өөрсдийн арга барилаас ихийг суралцаж болно. Энэ  утгаараа Индонез нь Монголчууд болон Монгол анд найз нартайгаа ардчиллыг  хөгжүүлэх асуудлаар өөрсдийн туршлагаа хуваалцахад бэлэн байна. Ардчиллыг  хөгжүүлэх асуудлаарх бидний үйл ажиллагаа улам бэхжинэ гэдэгт итгэж байна. Индонез мөн Монголын туршлагаас суралцана гэж итгэж байна. Монгол улсад бий  болсон өөрчлөлт шинэчлэл, ардчиллын үнэт зүйлсийг хөгжүүлэх, хүний эрхийг  хамгаалах, хуулийг дээдлэх ёсыг эрхэмлэх, авлига хээл хахуультай тэмцэх энэ  бүхнээс бид суралцана гэж бодож байна. Авлигатай тэмцэх асуудал миний анхаарах  асуудлуудын тэргүүнд байдаг. Энэ бол эрх чөлөө, иргэдийн оролцоо, засаглалын  чухал асуудлуудын нэг юм. Ингээд ардчиллын асуудлаар ярих бололцоо олгосон та  бүхэнд баярлалаа” гэв.

Дараа  нь иргэний нийгмийн төлөөлөгчид, сэтгүүлчид Индонезийн Ерөнхийлөгчөөс сонирхсон  асуултуудаа асууж, хариу авлаа.
 楼主| 发表于 2012-9-7 11:01:58 | 显示全部楼层
本帖最后由 蒙古语翻译 于 2012-9-7 11:04 编辑

67

67


12090601big3.jpg
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-3-29 16:19 , Processed in 0.074219 second(s), 20 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表