网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 11210|回复: 1
打印 上一主题 下一主题

乌兰巴托市降低空气污染时与新闻机构合作

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2012-12-17 18:34:32 | 只看该作者 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
Агаарын бохирдлыг бууруулахад хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарна


Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба, Монгол Улсын Засгийн газрын тусгай сан “Цэвэр агаарын сан” болон хэвлэл мэдээллийн байгууллагууд агаарын бохирдлыг бууруулахад хамтран ажиллахаар боллоо. Агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой гарсан аливаа тогтоол, шийдвэр болоод түүний хэрэгжилтийг олон нийтэд үнэн бодитоор мэдээлэх, агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх, цэвэр агаарыг хамгаалах талаар хамтын ажиллагаагаа идэвхижүүлж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэн ажиллах санамж бичигт 17 телевиз, 30 сайт, 15 сонины эрхлэгч, захирал нар гарын үсэг зурж, хамтран ажиллахаа илэрхийлээд байна.

Ингэснээр агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх, агаар бохирдуулах бодисын хаягдлыг бууруулж, хяналт тавихтай холбоотой арга хэмжээнүүдийг тухай бүрт нь шуурхай мэдээлэх ажлыг хэвлэл мэдээллийн байгууллагууд зохион байгуулж ажиллана. Мөн агаарын бохирдлыг бууруулах, агаар бохирдуулахаас урьдчилан сэргийлэх талаар иргэд, олон нийтэд зөв ойлголт өгөх, тэдний оролцоог нэмэгдүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулах юм.


2#
 楼主| 发表于 2012-12-17 18:35:00 | 只看该作者

Агаарын бохирдол өмнөх жилүүдээс тодорхой хувиар буурч байгааг судалгаанаас харж болно. Нийслэлийн хэмжээнд 180 гаруй мянган айл өрх гэр хороололд байгаагаас 98 мянган өрхийн зуухыг солиод байна. 2013 оны 3 дугаар сар гэхэд 140 мянган айлын зуухыг шинэчлэх бол 2014 оны эхний улиралд гэр хорооллын бүх айлыг сайжруулсан зуухаар хангана хэмжээн тооцоолжээ. Агаарын чанарыг сайжруулж, утааг багасгахаар шалны халаагуур, гэрийн дулаалга, сайжруулсан зуух, боловсруулсан түлш нийлүүлэх зэрэг ажлуудыг тогтмол зохион байгуулж ирсэн боловч хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллахад учир дутагдал байсан учраас иргэдэд ташаа мэдээ, мэдээлэл хүргэх явдал гарч байсан ажээ. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга П.Цагаан хэлэхдээ судлаачдын тогтоосноор гэр хорооллын айл өрхүүд хуримтлуулсан дулааныхаа 50-55 хувийг хаалга, цонх, дээвэр, таазаараа алддаг. Тиймээс утааг бууруулахад дулаалгыг хөндөхгүй байхын аргагүй. Бид энэ намар дулаалгын өдрийг зохион байгуулсан боловч хэвлэл мэдээллийн хэрэгслээр аргаа яджээ гээд ташаа мэдээлэл гарч байсан. Тиймээс зөв мэдээлэлтэй байж, иргэдэд бодит мэдээлэл хүргэх хэрэгтэй гэсэн юм .
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-4-24 17:38 , Processed in 0.059956 second(s), 16 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表