网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 9661|回复: 1
打印 上一主题 下一主题

首都中心已具备拥有滑雪场

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2013-1-13 23:49:18 | 只看该作者 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
Нийслэлчүүд хотын төвдөө цанын зам, мөсөн гулгуурийн талбайд гулгах боломжтой боллоо

Сарын өмнө Ерөнхий сайд Н.Алтанхуяг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очиж өвлийн улиралд иргэд цэвэр агаарт спортоор хичээллэх, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх олон төрлийн боломжийг бүрдүүлж цанийн зам, мөсөн гулгуурийн талбай байгуулах ажлыг Соёл, спорт, аялал жуулчлалын яам болон тус хүрээлэнгийнхэнд даалгасан юм. Тэгвэл Ерөнхий сайд энэхүү ажилтай танилцахаар өнгөрсөн амралтын өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очлоо.
Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу тус хүрээлэнд дасгал чийрэгжүүлэлтийн талбай, 2.5 км гүйлтийн цанын зам болон 40x40 хэмжээтэй мөсөн гулгуурын задгай талбай байгуулжээ.
Богино хугацаанд хийж гүйцэтгэн нээлтээ хийж буй цанын зам, мөсөн гулгуурын талбайд иргэд ямар ч үнэ төлбөр төлөхгүйгээр гулгах боломжтойг Ерөнхий сайд онцоллоо. Түүнчлэн, хүүхэд залуусаа өвлийн спортын төрлүүдээр идэвхтэй хичээллүүлэхийн тулд нийслэл хотод ийм талбай олныг нэмж байгуулах хэрэгтэйг Засгийн газрын тэргүүн хэлээд өвлийн олимпийн аваргууд эндээс төрнө гэдэгт итгэж байна гэсэн юм.
Мөн энэ үеэр 2014 оны параолимпийн эрхийн төлөө тэмцээнүүдэд оролцож буй Б.Ганзориг тэргүүтэй өвлийн спортын тамирчид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулсан талбайд бэлтгэл хийхээр ирсэн байв.
Цаашид энд халуун цай, ундаагаар үйлчлэх дулаан цэг бий болгох, цанын түрээсийн үйлчилгээ нэвтрүүлэх зэргээр иргэдэд илүү ая тухтай орчин бүрдүүлэхийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүрээлэнгийн удирдлагуудад даалгалаа.

2#
 楼主| 发表于 2013-1-13 23:50:16 | 只看该作者
11 цаг 1 минутын өмнө

您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-4-24 09:48 , Processed in 0.062572 second(s), 18 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表