网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册

黄山—蒙文版

查看数: 6044 | 评论数: 2 | 收藏 0
关灯 | 提示:支持键盘翻页<-左 右->
    组图打开中,请稍候......
发布时间: 2010-3-24 17:17

正文摘要:

Хуан шань уул Хятадын зvйр цэцэн vгэнд “таван хайрханыг vзсэн хvн єєр уулыг тоож харахгvй, Хуан шань уулыг ...

回复

hmjg 发表于 2010-3-24 17:19:00
Байгалийн vзэмжээс гадна Хуан шань ууланд бас соёлын гvн зузаан нєєц бий. Тvvхэн явцад vй олон яруу найрагч, зураач болон бусад уран бvтээлчид vvний тєлєє шагшран согтуурч, тоо томшгvй олон уран бvтээл бvтээж, Хуан шань уулны vзэсгэлэн сайхныг тал талаас нь уудлан харуулж, бvрэн тєгєлдєр болгосон юм. ганц яруу найргаар аваад хэлэхэд хятадын нэрт яруу найрагч Ли бай, Цзя дао, Фань чэн да, Ши тао, Гvн зи чжэнь нарын зэрэг хvмvvс бvр Хуан шань уулыг магтан дуулж яруу найраг бичсэн бєгєєд тэд нарын бvтээлээс єнєє 20 мянга гаруй найраг шvлэг байгаа юм байна.

  Урлагийн талаар Хуан шань уулны сvрлэг vзэмжтэй, уудам дvлгээхнийг харуулсан Хуан шань урсгалын зургууд бол Хуан шаний соёлын нэгэн гэрэлт сувд болох юм. Хуан шань урсгалын нэрт зураачид Хуан шань уулнаас дундрашгvй их ур ухаан сэлбэж, уран бvтээлээ баяжуулцгааж байгаа юм. Тэд нар хvнд чихмай таталган бийр бэхи, гэгээн саруул гоо vзэсгэлэнтэй бvдvvвч зураг болон цэвэр ихэмсэг уяруун дайчин хэв намба, гvн гvнзгий лут ихийг зорьдгоороо уран зургийн салбарт єєрийн гэсэн онцлогтой урсгал бvлэг болж билээ. Єнєєгийн гэрэл зураг авагчид нэн ч Хуан шанийг уран бvтээлийнхээ дундрашгvй эх ундрал болгож бий. Yvнээс гадна хятадын дээдэс болох Сюань юань хуан ди хэмээх хаантан энэ ууланд бясалгал хийж бурхан болж чадсан гэдэг уламжлал яриа байдаг болохоор хэдэн зуун жилийн турш ийм vлгэр домог их олноор тархан дэлгэрч, бас vvнтэй холбогдуулан олон ууланд нэр єгсєн байна. Жишээлбэл Сюань юань фэн оргил, Фv циv фэн оргил, Лянь дань гэх зэрэг байдаг ба мєн vvнээс болж Хуан шань уул нь хятадын буддын шашны тvvхэнд нэлээд чухал байр суурь эзэлдэг болсон байна.

  Хуан шань уул нь 1982 онд улсын хэмжээний чухал vзэмжит районы анхны жагсаалтад бvртгvvлж, 1990 онд Нэгдсэн Yндэстний Байгууллагын гэгээрэл боловсрол, шинжлэх ухаан, соёлын ажил эрхлэсэн байгууллагын дэлхийн євийн жагсаалтад орсон юм. 1993 онд Хятадын барилгын яамнаас Хуан шань уулны vзэмжит районыг байгаль орчны эрvvл мэндийн байдал нь шаардлага хангасан нэгжээр тодруулж, эрvvл мэндийн баталгаатай уул гэх цол хайрласан байна. 1997 онд  Хятадын барилгын яамнаас соёл иргэншилт боловсон нэгжээр тодруулж, соёл иргэншилт уул цол соёрхосон байна. Дэлхийн євийн хорооноос Хуан шань уулыг vнэлж тэмдэглэхдээ, Хуан шань уул нь хятадын утга зохиол урлагийн тvvхэнд єргєнєєр магтагдан сайшаагдаж ирсэн байна. 4 зvйг найман зовхисоос аялал жуулчлалын энэ ариун дархан газар хvрэлцэн ирж байгаа жуулчид, яруу найрагчид, зураачид, гэрэл зурагчидад авч хэлбэл Хуан шань уул нь єнє мєнх татах хvчтэй байх болно гэжээ.

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-5-26 15:04 , Processed in 0.113544 second(s), 21 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表