网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 13922|回复: 6

Дууны үг14

[复制链接]
发表于 2010-5-3 18:59:22 | 显示全部楼层 |阅读模式
Гангар цагаан сутай
Үг Ч.Содномдорж,  Ая Л.Галмандах
            
Гангар цагаан Сутай минь ээ
Гандах ч үгүй, онгох ч үгүй уул юм хө
Ганцхан насны хайр минь ээ
Гашлах ч үгүй, зэврэх ч үгүй сэтгэлээ хө
             Хөөмийн дуутай Тунгалаг минь ээ
             Хөндүүр ч үгүй цэвдэг ч үгүй тал юм аа хө
             Хувьхан заяаны од минь ээ хө
             Хувирах ч үгүй хуучрах ч үгүй янаг аа хө
Шимийн эхтэй хөвхөр минь ээ
Ширгэх ч үгүй дундрах ч үгүй гол юмаа хө
Сэтгэлийн шүтээн хань минь ээ
Сэвтэх ч үгүй цөвдөх ч үгүй ааштай даа хө
             Даамай дассан Дэлгэр минь ээ
             Давтагдашгүй мартагдашгүй нутаг юмаа хө
             Насны хайлан дарь эх минь ээ
             Намбалагхан чиг эрхэмсэг хатагтай яа хө
 楼主| 发表于 2010-5-3 18:59:46 | 显示全部楼层
Хот айл
Үг , ая Ж.Эрдэнэгомбо
            
Алсын зэргэлээ манаран хөвөрсөн
Амгалан цэнхэр нутаг минь ээ хө
Мал сүрэг хотолсон үдшээр чамайгаа
Санаад санаад ханашгүй еэ хө
             Хот айлын бараа нь айлсаад
             Холбоо цэнхэр нутаг минь ээ хө
             Тэргэл саран гэрэлтсэн тэртээд чамайгаа
             Бодоод бодоод баршгүй еэ хө
Мяндсан зэргэлээ үелэн хөвөрсөн
Мэндийн цэнхэр говь уу даа хө
Мэлтийх саран гэрэлтсэн үдшээр чамайгаа
Хайрлаад хайрлаад ханашгүй еэ хө
 楼主| 发表于 2010-5-3 19:00:14 | 显示全部楼层
Нутаг
Үг Д.Цоодол,  Ая Б.Шарав

Алтан хундагын дэлбээнд нь
Мөнгөн шүүдэр сөгнөөстэй
Аавын мөртэй шороонд нь
Есөн эрдэнэ үелээстэй

Аавын мөртэй шороонд нь
Есөн эрдэнэ үелээстэй
Сүргийн бэлчээр бэл рүүгээ
Сүүдэр ч үгүй хөхрөөстэй

Сүүгээ өргөх ээжий минь
Хүүгээ дандаа санаастай
Сүүгээ өргөх ээжий минь
Хүүгээ дандаа санаастай

Салаа мянган төглөөр нь
Салхи төөрөөд унтаастай
Салгуу холоос намайгаа
Сарнаар ч нарнаар ч дуудаастай
 楼主| 发表于 2010-5-3 19:00:41 | 显示全部楼层
Нутгийн зам
Үг Л.Мөнхтөр Ая М.Хатанбаатар

Хүлээсэн сэтгэл ойртож харагдах
Хөндий туулсан нутгийн зам аа
Хүүгээ үдээд хоцрох ээжий
Ханьсаад үлдэх аяны харгуй
             Нутгийн зам нуруутай
             Нуган үрдээ ханилгаатай
             Нутгийн зам нуруутай
             Нуган үрдээ ханилгаатай
Олон зууныг гаталж урагшлаад
Орчлонг тойрсон нутгийн зам аа
Тоонотоо зориод ирэх хүүдээ
Тойром бүхнээ дөтлөх харгуй
            дахилт
Зовлон жаргал ээлжилж хөтлөх
Зураг төөрөгтэй нутгийн зам аа
Зүрх догдлон ханьдаа очиход
Зөрөг жим нь тодрох харгуй
 楼主| 发表于 2010-5-3 19:01:04 | 显示全部楼层
Тэмээн сүргийн говь
Үг С.Цэрэндэндэв Ая А.Батдэлгэр
           
Тэртээ Алтайн уулсын
Үзүүр Гурван сайхан
Тэмээн сүргийн говьдоо
Тэнгэр шүргэм бараатай
             Ингэн тэмээний нүд шиг
             Булаг шанд нь бүлээн
             Элсэн хонгор говьдоо
             Эхийн сүү шиг мэлтэрнэ
Мандах жаргах бүрийдээ
Зэсэн улаан наран
Манхан шаргал говьдоо
Илчээ шингээн уусна
            дахилт
Байцын оройд сэрвийлдэх
Аргаль янгирыг хараад
Уран зэргэлээт говьдоо
Уярсан сэтгэл хоргодно
 楼主| 发表于 2010-5-3 19:01:30 | 显示全部楼层
Цэнхэр нутаг
Үг С.Зоригт Ая Б.Энхтайван
            
Санагдаад байна даа хө, санагдаад байна даа хө
Салхи исгэрэх сэрүүн намраар
Санаашран суухад минь сэтгэлд дулаан
Сайхан нутгийн минь буянтай шороо хө
             Ай хө, зэ хө
             Зүрхний аргамжаа болсон
             Цэнхэр нутгаа хө
Хоногшоод байна даа хө, хоногшоод байна даа хө
Холын газраас тодрон сүүмэлзсэн
Хөөрөх сэтгэл бодол уяраасан
Хонгор нутгийн минь тунгалаг усаа хө
             Ай хө, зэ хө
             Зүрхний аргамжаа болсон
             Цэнхэр нутгаа хө
Бодогдоод байна да хө, бодогдоод байна да хө
Будан татсан сэрүүн намраар
Булгилах зүрхнээ бодол алдарсан
Буурал аавын минь цэнхэр нутгаа хө
             Ай хө, зэ хө
             Зүрхний аргамжаа болсон
             Цэнхэр нутгаа хө
 楼主| 发表于 2010-5-3 19:01:58 | 显示全部楼层
Өссөн нутаг
Үг Ө.Жамъян Ая Авирмэд
            
Хөхөө шувуу донгодсон
Хөвчийн өндөр уул юм аа хө
Хөгшин аавын минь гөрөөлж явсан
Хүүгийн хайртай нутаг юм аа хө
             Болжмор шувуу жиргэсэн
             Буйдхан хээрийн тал юм аа хө
             Буурал аавын минь адууны бэлчээр
             Бодлоос гардаггүй нутаг юм аа хө
Хун шувуу зэллэсэн
Хулс зэгстэй нуур юм аа хө
Хонгор хүүтэйгээ эхлэн танилцсан
Хонин сүргийн бэлчээр нутаг аа хө
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-3-28 18:58 , Processed in 0.071690 second(s), 17 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表