网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 15383|回复: 7
打印 上一主题 下一主题

Дууны үг20

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2010-5-31 15:56:33 | 只看该作者 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
Насны ханш

Томоогүй бага насаа хэмжээлшгүй юм шиг саналаа
Тогтсон энэхэн насандаа цөөнхийг нь мэдэрч ухаарлаа
Тоотой хэдхэн насаа гамнах минь чиг яалаа
Торгон энэхэн заяагаа хайрлах минь чиг яалаа

Тоотой хэдхэн насаа гамнах минь чиг яалаа
Торгон энэхэн заяагаа хайрлах минь чиг яалаа
Насны залууд би чинь барахгүй юм шиг асаглаа
Намба суугаад ирэхээр богиныг нь мэдэрч сэхээрлээ

Аагтай залуу насаа гамнах минь чиг яалаа
Алаг энэхэн заяагаа хайрлах минь чиг яалаа
Аагтай залуу насаа гамнах минь чиг яалаа
Алаг энэхэн заяагаа хайрлах минь чиг яалаа

Дөмөгхөн залуу явахдаа мянга юм шиг эндүүрлээ
Дөчин хэдхэн насандаа ханшийг нь үнэлж эхэллээ
Богинохон хэдхэн насаа гамнах минь чиг яалаа
Борогхон гэнэхэн заяагаа хайрлах минь чиг яалаа
      Богинохон хэдхэн насаа гамнах минь чиг яалаа
      Борогхон гэнэхэн заяагаа хайрлах минь чиг яалаа
2#
 楼主| 发表于 2010-5-31 15:56:48 | 只看该作者
Бодлын цагаан хун

Цэцгэнд уйлсан сарны нулимс
Цэгээн талд сувдран унахад
Бодол эртний хун авхай
Богино шөнийн зүүдэнд ирэв ээ
            Ай хө зэ хө
            Ай хө зэ хө
            Өрөвч цайлган хүний санаа
            Өд нь цагаан хунгийн заяатай
Навчинд нэвчсэн нарны нулимс
Нойрмог нуурт алтран унахаар
Насан хождийн хүн авхай
Нартын аясаар наашаа эргэв ээ
            дахилт
Орчлонд эндсэн нэгнээ харуусаад
Оргил өндөрөөс хажууд нь унадаг
Уран хүзүүт хун авхай
Удмын домгоо чихэнд шивнэв ээ
            дахилт
3#
 楼主| 发表于 2010-5-31 15:57:02 | 只看该作者
Өөртөө дуулаарай

Намиран намирах зөөлөн бороо
Надад чамд ухаарал бэлэглээд
Насны хооронд ханьсан жаргахын
Нандин учрыг шивнэж байна

Ай хөөрхий алдрай минь
Өөрт чинь зориулсан дууг
Өөр хүнд битгий дуулаарай
Өөртөө л дуулаарай

Урсан урсах хатан Туул минь
Уярал хайрын уянгад хөглөгдөнө
Дуучин шувуудтай айзам нийлээд
Дуулим хорвоог уярааж байна

Ай хөөрхий алдрай минь
Өөрт чинь зориулсан дууг
Өөр хүнд битгий дуулаарай
Өөртөө л дуулаарай

Сартай одтой тогтуун үдэш
Чи биднийг бүхнээс онцолж
Чиний миний шивнээг сонсоод
Чимээгүйхэн налайж байна

Ай хөөрхий алдрай минь
Өөрт чинь зориулсан дууг
Өөр хүнд битгий дуулаарай
Өөртөө л дуулаарай

Ай хөөрхий алдрай минь
Өөрт чинь зориулсан дууг
Өөр хүнд битгий дуулаарай
Өөртөө л дуулаарай
4#
 楼主| 发表于 2010-5-31 15:57:58 | 只看该作者
Хонгорзул

Хоргын голынхоо хойморт очъё уу даа
Хоргой ногоон хөвч нь дуниартана даа хө
Хорголжин алаг нүдээрээ инээсэн
Хорвоод ганцхан хоргорзул минь дээ

Хонгорзул минь дээ
Хорголжин алаг нүдээрээ инээсэн
Хорвоод ганцхан хонгорзул минь дээ
Хонгорзул минь дээ

Майхан уулынхаа оргилд мацъя уу даа
Манан татаад сүртэй чиг харагдана даа хө
Марал бугатай лусын дагина
Мартахын ч аргагүй хонгорзул минь дээ

Хонгорзул минь дээ
Марал бугатай лусын дагина
Мартахын ч аргагүй хонгорзул минь дээ
Хонгорзул минь дээ

Эрдэнэт уулынхаа энгэрт эрхэл юү дээ
Эрвээхэй цэцгэндээ уусаад цэнгэлтэй дээ хө
Ятгын аялгуутай дуунд нь согтмоор
Янжинлхам бурхан шиг хонгорзул минь дээ

Хонгорзул минь дээ
Ятгын аялгуутай дуунд нь согтмоор
Янжинлхам бурхан шиг хонгорзул минь дээ
Хонгорзул минь дээ
5#
 楼主| 发表于 2010-5-31 16:00:38 | 只看该作者
Цэцгэн зүйрлэл

Цэлгэрхэн талаасаа чамайгаа хайлаа
Цээлийн ягаан цэцгүүд дүүрэн байлаа
Цээлийн ягаан цэцгийн дэлбээг
Цэвэрхэн чинийхээ царайтай зүйрлэлээ
Цээлийн ягаан цэцгийн дэлбээг
Цэвэрхэн чинийхээ царайтай зүйрлэлээ

Уудамхан талаасаа чамайгаа хайлаа
Улаан өнгийн цэцгүүд дүүрэн байлаа
Улаан өнгийн сарнай цэцгийн дэлбээг
Ухаалаг чинийхээ уруултай зүйрлэлээ
Улаан өнгийн сарнай цэцгийн дэлбээг
Ухаалаг чинийхээ уруултай зүйрлэлээ

Цайдамхан талаасаа чамайгаа хайлаа
Цагаан уул мөнхийн цэцгүүд байлаа
Цагаан өнгийн сарнай цэцгийн дэлбээг
Царайлаг чинийхээ царайтай зүйрлэлээ
Цагаан өнгийн сарнай цэцгийн дэлбээг
Царайлаг чинийхээ царайтай зүйрлэлээ
6#
 楼主| 发表于 2010-5-31 16:00:58 | 只看该作者
Мөнх цэцэг шиг хүлээлт
Үг С.Оюун     Ая Ж.Батхүлэг

Ганганах хунгийн жигүүр доор
Энхрий чамайгаа хүлээлээ
Хоног өдрийг томон байж
Хожмын учралд нийтгэнэ

Ай миний хайр минь
Алтан сайхан улирал минь
Мөрөөдөл дүүрэн хүлээлт минь
Мөнх цэцэг шиг настай

Амрагийн алчуур даллах шиг
Аяны цэнхэр харгуй минь
Холын тоосны үзүүрээс
Хормой дэрвэх сэтгэл минь

Ай миний хайр минь
Алтан сайхан улирал минь
Мөрөөдөл дүүрэн хүлээлт минь
Мөнх цэцэг шиг настай

Хүслийн жигүүр чамайгаа би
Хүлээж суухад уйдахгүй
Хоног өдрийг томон байж
Хожмын учралд нийтгэнэ

Ай миний хайр минь
Алтан сайхан улирал минь
Мөрөөдөл дүүрэн хүлээлт минь
Мөнх цэцэг шиг настай
7#
 楼主| 发表于 2010-5-31 16:01:18 | 只看该作者
Инээмсэглээч
Үг Н.Цэрэнжамц      Ая Д.Баттөмөр

Хайрын сарнай дэлбээгээ нээж инээмсэглээчдээ
Хаврын яргуй дэлхийгээ чимж инээмсэглээчдээ
Хатан туул тэнгэрээ тольдож инээмсэглээчдээ
Хархан сормуус дэвүүрээ нисгэж инээмсэглээчдээ

Чиний минь хайр намайгаа гийгүүлж инээмсэглээчдээ
Чимээгүй үдшийн саран шиг тормойж инээмсэглээчдээ
Цэн тогоруу дэргэд минь бүжин инээмсэглээчдээ
Цэнхэр өдрүүд цэцгэс бүчин инээмсэглээчдээ

Ихэр толгод урдаас зоволзон инээмсэглээчдээ
Илдэн уулс умраас товолзон инээмсэглээчдээ
Хөөг униар ногоотой эрхлэн инээмсэглээчдээ
Хөвчин дэлхий нартайгаа тоглон инээмсэглээчдээ
8#
 楼主| 发表于 2010-5-31 16:01:36 | 只看该作者
Нүдэн хайр
Үг Я.Ядамсүрэн    Ая  Ц.Дашзэвэг
Дуучин Н.Тамир    Х.Оюунцэцэг
Хайрын тэнгэр хунгаар цэнгэлтэй
Ямархан дуу аялж хос хосоороо нисэн вэ?
Ялдамхан хонгор хань минь чамайгаа
Хэнийг ч хайрлаагүй хайраар дуулан жаргая даа
Жаргал минь
Жаргал минь
Чи миний хайр шүү дээ
Нүдэн нүдэн нүдэн хайр шүү дээ
Хаврын навчим ногоорон ургаад
Намайг чамд дуралсан гэж хэн хэлсэн юм вэ?
Чамтайгаа хамт дуулсан нандин аялгуу
Ханийн ерөөлтэй юм шүү дууны хорвоо
Жаргал минь
Жаргал минь
Чи миний хайр шүү дээ
Нүдэн нүдэн нүдэн хайр шүү дээ
Намрын навчис хязгааргүй шаргалтаад
Намайг чамд дуралсан гэж хэн хэлсэн юм бэ?
Нар нарыг дагуулж нисдэг шувуудаа
Намайг жаргаасан юм шүү дурлалт хорвоо
Жаргал минь
Жаргал минь
Чи миний хайр шүү дээ
Нүдэн нүдэн нүдэн хайр шүү дээ
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-4-20 15:15 , Processed in 0.067805 second(s), 18 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表