网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 4650|回复: 1
打印 上一主题 下一主题

美国向蒙古总统及基辛格颁发政治奖项

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2011-6-17 20:09:21 | 只看该作者 |只看大图 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
АНУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нар 2011 оны 6 дугаар сарын 17-нд Цагаан ордонд уулзлаа.

Ерөнхийлөгч Б.Обама Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг эх оронд нь тавтай морилж, айлчлалаа амжилттай хийхийг хүссэнээр уулзалт эхэллээ. “Монгол Улс ардчилсан нийгмийг  сонгосноос хойш 20 жилийн энэ богино хугацаанд хүний эрх, эрх чөлөөг хангах, ардчиллыг бэхжүүлэх, эдийн засгаа хөгжүүлэх чиглэлд олсон амжилтыг би гайхан биширч байдаг. Ерөнхийлөгч Таны улс төрийн тавцанд хэрхэн гарсан, шийдвэр гаргахад оролцож байсан, улс орноо удирдаж байгаа түүхийг би мөн бахархаж байна. Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр Таны гаргаж байгаа санаачилгууд үнэлэхгүй байхын аргагүй юм.

Манай хоёр орны харилцаа иж бүрэн түншлэлийн хүрээнд жилээс жилд хөгжиж байгаад би сэтгэл хангалуун байдаг. Америк Улс, Монгол Улсын хувьд гуравдагч хөрш болж байдагтаа баяртай байдаг.

Бид энхийг сахиулах болон олон улсын байгууллагуудын хүрээнд нэг нэгнээ дэмжин тусалж, амжилттай хамтран ажиллаж байна. Энэ чиглэлээр цаашдаа ч хамтрах өргөн боломжууд бий болно гэдэгт эргэлзэхгүй байна” гэж Ерөнхийлөгч Б.Обама ярив.

Манай улсад ардчиллыг тогтоох үйлсийг анхнаас нь бүх талаар дэмжиж ирсэнд Америкийн Засгийн газар, ард түмэнд талархаж байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч илэрхийлэв. Бидний гуравдагч хөрш, ардчиллын өлгий болсон Америк орон сайхан хүлээж авч байгааг дурдлаа.
2#
 楼主| 发表于 2011-6-17 20:10:11 | 只看该作者


Б.Обама Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Вашингтонд ирэнгүүтээ Арлингтон дахь Дайчдын хөшөөнд цэцэг өргөж, Волтер Рийдийн цэргийн эмнэлэгт очиж шархадсан цэргүүдийг эргэж, тэднийг сэтгэл санаагаар дэмжсэнд талархаж байгаагаа хэллээ. Тэрээр  Ерөнхийлөгч таны хэлсэн эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй гэдэгтэй би санал нэг байна. Манай Засгийн газар, миний баг аливаа ажлыг хийхдээ эрхзүйн үндсийг чухалчилдаг. Ил тод байдлын гэрээ байгуулах нь худалдаа, эдийн засгийн хүрээг тодорхой хэмжээнд хүргэх эрхзүйн гол баримт бичиг болох юм. Бид Япон, Солонгос зэрэг Азийн хэд хэдэн хүчирхэг оронтой, ЕХ-ны улсуудтай ил тод байдлын гэрээтэй ажилладаг. Эрхзүйн баталгаатай ажиллаж байж бид  амжилтад хүрнэ.

Америк, Монгол хоёр сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломжтой. Манай улсад энэ талаар туршлагатай, сайн технологитой компаниуд олон бий. Хамтран энэ асуудлыг судалж үзнэ гэдэгт найдаж байна ” гэлээ.

Тэрээр мөн Монгол Улс ардчиллын төлөө хамтын нийгэмлэгийг энэ оноос даргалах гэж байгааг талархан хүлээж авч байна, дэмжиж ажиллах болно гэв.

Хоёр Ерөнхийлөгч, бүс нутгийн хүрээнд энхтайван аюулгүй байдлын чиглэлээр манай хоёр улсын зүгээс гаргаж байгаа хүчин чармайлтын талаар, мөн бүс нутаг, олон улсын зарим асуудлаар санал солилцож ярилцлаа.

Монгол, Америк улсуудын харилцаа, хамтын ажиллагааны түвшинг өндөрсгөхөд өндөр дээд хэмжээний айлчлалууд чухал гэдэгтэй энэ уулзалтын үеэр санал нэгдэв. АНУ-ын дэд Ерөнхийлөгч, Төрийн нарийн бичгийн дарга нарын айлчлалыг энэ онд багтааж Монгол Улсад хийлгэх асуудлаар ярилцав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамаг эх орондоо айлчлахыг урилаа. Урилгыг Ерөнхийлөгч Б.Обама талархан хүлээж авав.

Баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа




Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр дараах баримт бичгүүдэд гарын үсэг зурав.

Тухайлбал, Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны санамж бичигт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, АНУ-ын Худалдааны яамны төрийн нарийн бичгийн дара Гэри Локе, Монгол –Америкийн иргэний агаарын тээврийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсын агаарын тээврийн чадавхийг нэмэгдүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсын Иргэний агаарын “МИАТ” ХК-ийн Ерөнхий захирал Ц.Орхон, АНУ-ын худалдаа, хөгжлийн агентлагийн захирал Леосадиа Зак, Боинг компаниас онгоц худалдаж авах гэрээнд “МИАТ” ХК-ийн захирал Ц.Орхон, Боинг компанийн дэд захирал Стэнлэй Рот, Иргэний агаарын тээврийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт Монгол Улсын Иргэний нисэхийн удирдах газрын дарга С.Батмөнх, АНУ –ын Агаарын тээврийн удирдах төв байгууллагын гүйцэтгэх захирал Майкл Херта нар тус тус гарын үсэг зурав.

Гарын үсэг зурах ёслол Вашингтон дахь “”Блейр хаус” харшид боллоо.
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-5-5 04:22 , Processed in 0.073276 second(s), 19 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表